Хүрээлэн буй орчны судалгаанд ашиглагддаг тоон болон чанарын аргыг танилцуулна. Мөн байгалийн болон нийгмийн шинжлэх ухаанд өргөн ашиглагддаг суурин болон хээрийн судалгааны аргууд, өгөгдөл боловсруулах, таамаглал дэвшүүлэн шалгах зэрэг аргуудыг зааж сургахаас гадна оюутнуудыг хээрийн судалгаанд болон судалгааны төслүүдэд хамруулах замаар шинжлэх ухаан, судалгааны бодит үйл явцад оролцуулж, дадлагажуулахад голлон анхаарна.
Энэ хичээл нь хүрээлэн буй орчны цогц төвөгтэй асуудлуудыг танилцуулж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны гол хувилбарууд болон хандлагуудыг оюутнуудад танилцуулах зорилго бөгөөд дараах ач холбогдлыг агуулна. Үүнд: 1. Ажиглалт, асуулт боловсруулах, туршилтын хэлбэр загвар сонгох, өгөгдөл цутгуулах, дүн шинжилгээ хийх болон академик бичилт зэрэг хүрээлэн буй орчны судалгаа хийхэд шаардлагатай практик арга, туршлагыг оюутнуудад эзэмшүүлэх; 2. Хүрээлэн буй орны судалгаанд ашиглагддаг судалгааны олон төрлийн аргуудыг амьдралд ашиглаж сургах;
Хүрээлэн буй орчинд хяналт, мониторинг хийх ач холбогдол, мониторингийн төрөл, үзүүлж буй антропоген нөлөөлөл, өөрчлөлтийн мониторингийн үзэл баримтлал, мониторингийн ангиллууд, хүрээлэн буй орчныг бохирдуулагчид, эх үүсвэрүүд, тэдгээрийн ангилал, дэлхий дахины болон улс орны хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ хийх арга зүй, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэргийг үзнэ.
Энэхүү хичээлээр Хүрээлэн буй орчинд үзүүлж буй хүний нөлөөлөл, өөрчлөлт, хүрээлэн буй орчны мониторингийн онцлог, хүрээлэн буй орчны мониторинг хийх арга зүй, хяналт шинжилгээ хийх үед анхаарах шаардлагууд, орчны бохирдлоос сэргийлэх арга зам, экологийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хяналтын менежмент зэргийг нарийвчлан авч үзэх зорилготой бөгөөд судлалцагчид мэдлэг чадвараа ашиглан бие даан хүрээлэн буй орчны хяналт, мониторинг хийх чадвар эзэмшиж цаашдын судалгаандаа ашиглах чадвартай болох ач холбогдолтой.
Хүрээлэн буй орчин судлал хичээлээр байгаль, экологи, хүрээлэн буй орчны талаар төдийгүй мөн хүн, нийгмийн амьдралын тухай, тэдгээрээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, энэхүү нөлөөг бууруулах арга замын талаар авч үзнэ.
Энэ хичээл нь оюутнуудад хүрээлэн буй орчин ба байгаль орчин, тэдгээрийн ялгаа болон хүн төрөлхтний хөгжил, тэдний ахуй амьдрал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар үндсэн үндсэн мэдлэг олгоно. Дэлхийн улс орнууд амьдрах орчноо доройтуулан эдийн засгийн өсөлт хөгжлийн төлөө улайрах болсон энэ цаг үед хөгжлийн зөв бодлогод тулгуурлан хүрээлэн буй орчноо аврах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд тус хичээлийн ач холбогдол туйлын өндөр юм.