МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, системд бүртгэлгүй сэтгүүлүүдийг системд оруулахад дэмжлэг үзүүлэх, системийн боломжтой үйл ажиллагааг автоматжуулах, кибер аюулгүй байдлын шалгалт хийх.
Improve the availability of the academic journal system of the National University of Mongolia, support the inclusion of unregistered journals in the system, automate the system's available functions, and conduct cyber security testing.
Түлхүүр үгс:Мэдээллийн систем гэдэг нь биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг. Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар нь байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; шийдвэр гаргалтыг үр ашигтай, оновчтой байлгах; нөөцийг үр ашигтайгаар зөв хуваарилах гэсэн зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой мэдээллийг нь буцаан өгдөг. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм. Эндээс авч үзэхэд мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудын нэгдэл юм. Байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашигладаг. Мэдээллийн систем нь байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, автоматжуулах, удирдлагыг шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллээр цаг тухайд хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох нэгэн төрлийн хэрэгсэл юм. Бид энэ төслийн хүрээнд тухайн байгууллагын мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судлан тодорхойлж түүнд нийцсэн системийг хөгжүүлэх арга, зам технологийн судалгааг хийж гүйцэтгэнэ. Судалгааны үндсэн дээр мэдээллийн системийг хэрэгжүүлж болох хувилбарыг өртгийн боломжит түвшинд хувилбарыг дэвшүүлж, санал болгоно.
Information systems are a type of systems that we are surrounded by, and a key feature of its other systems is that it works only with data, so information systems generally support and develop the functioning of organizations and business systems; make decisions efficient and accurate, and process and process information from the environment to achieve the goal of efficiently allocating resources and information and giving it back. Information systems are a combination of processes or processes that collect, transmit, store, restore, describe, and produce information in a variety of forms. From here on, the information system is not just a technology for processing information, it is a combination of business activities and regulations aimed at ensuring that it is responsible, providing reliable operations, and then managing people, the data, and information generated by the system, and further knowledge. Information systems are used for a variety of purposes in organizations and business activities to suit needs and circumstances. Information systems are a tool to support, automate, and provide leadership with the timely information needed for decision-making and information processing. Within the framework of this project, we will explore the needs of the organization's information system and conduct research on ways and technologies to develop and implement the system that meets their requirements. Based on the study, we will propose a system and suggest it in a cost-effective way.
Түлхүүр үгс: