Эволюцийн биологи, судалгааны арга, хөгжлийн түүх, популяци эволюцийн энгийн нэгж болох үндэслэл, эволюцийн урдчилсан нөхцөл (мутаци, миграци, изоляци, популяцийн тоо толгойн динамик), хөдөлгөгч хүч (байгалийн шалгарал, амьдралын төлөөний тэмцэл), зүйл, зүйл үүсэх арга замууд, зохилдолгоо, эрхтэн ба үйл ажиллагааны эволюци, онтогенез ба филогенезийн харилцаа, биологийн дэвшил ба буурал, амьдралын үүсэл, нэг ба олон эстний эволюци, экосистем, биосферийн эволюци, хүний эволюци, эволюци онолын практик ба онолын холбогдол болон бусад асуудлыг лекц, семинар, асуулт хариулт маргах замаар холбогдох ном зохиолууд, баримтыг ашиглан онолын мэдлэгийг эзэмшинэ.
Эволюцийн биологийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг олгож, оюутны бие даан ажиллах, сэтгэх, илтгэх ур чадвар болон тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгийг практик амьдралтай холбон ойлгох чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Шувууны үүсэл гарал, эволюци, хөдөлгөөн, түүний хэлбэр, өдөн бүрхүүл, өнгө зүс, гуужилт, дэс дараалал, үржлийн биологи, улирлын нүүдэл, үүсэл, шалтгаан, судлах арга, баримжаалал, Монгол орны жигүүртний аймгийн судалгааны түүхэн тойм, зүйлийн бүрдэл, ангилал зүй, байгалийн бүс бүслүүрээр тархан байрших онцлог, тэдгээрийн биологи, экологи, улирлын хөдөлгөөн шилжилт, байгаль аж ахуйн ач тус, ховор шувуудыг хамгаалах эрх зүйн асуудлыг судална.
Шувууны үүсэл гарал, эволюци, хөдөлгөөн, түүний хэлбэр, өдөн бүрхүүл, өнгө зүс, гуужилт, дэс дараалал, үржлийн биологи, улирлын нүүдэл, үүсэл, шалтгаан, судлах арга, баримжаалал, Монгол орны жигүүртний аймгийн судалгааны түүхэн тойм, зүйлийн бүрдэл, ангилал зүй, байгалийн бүс бүслүүрээр тархан байрших онцлог, тэдгээрийн биологи, экологи, улирлын хөдөлгөөн шилжилт, байгаль аж ахуйн ач тус, ховор шувуудыг хамгаалах эрх зүйн асуудлыг судална.
Энэ хичээл нь амьд организмын онтогенезийн тойм, эсийн өсөлт, эсийн популяци, эсийн хөгжил явагдах үйл явц, бэлгийн эс, үр тогтолт, хөврөлийн өмнөх, болон хөврөлийн дараах үе шат, эрхтний системийн бүтэц, зохион байгуулалт, үүсэл, бүрэлдэх үйл явц, өсөлт хөгжил, онтогенез ба филогенез, түүний харилцааны асуудлыг тусгана. Ургамлын нэгэн биеийн хөгжлийн зүй тогтол, онтогенез дэх насны, үзэгдэл зүйн, хөгжлийн үе шатууд, тэдгээрийн хоорондын уялдаа, үрийн бүтэц, ургалт, үрийн талын үүрэг, хөврөс, залуу ургамлын бүтэц, биологи, бие гүйцсэн үеийн бүтэц, амьдрал, цэцэглэлт, жимслэлт, хөгшрөл, мөхөл, тэдгээрийн шалтгаан, олон наст ургамлын бүтэц, жилийн найлзуур, сэргэлтийн нахиа, монокарп найлзуур, моно,-ди-, полициклт найлзуур. Сөөгөнцөр, сөөг, шилмүүст мод, навчит модны морфогенез, ургамлын эрхтэн үүслийн үеүд, нэг, хоёр, олон наст өвслөг ургамал, модлог ургамлын органогенез, ургамлын өсөлт хөгжилтийн явцад биологийн хяналт тавих нь, ургамлын эдийн өсгөвөр дэх морфогенез зэрэг тусгана.
Хөгжлийн биологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг амьд биес /ургамал, амьтан/-ийн бүлэг бүрээр олгож, оюутны бие даан ажиллах, сэтгэх, илтгэх ур чадвар болон тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгийг практик амьдралтай холбон ойлгох чадварыг эзэмшүүлэхэд оршино
Биологийн олон янз байдал, ангилалзүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, нэршил, эукариотын дээд аймгийн үндсэн бүлгүүдэд хамаарах организмуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн түвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин.
Амьд биесийн ангилалзүй, филогенезийн үндсэн ойлголтууд, судалгааны аргазүйн үндсэн мэдлэг, дэлхийн биологийн олон янз байдал, ялангуяа эукариот организмуудын үндсэн бүлгүүдэд хамаарах гол төлөөлөгчдийн бүтэцтэй танилцаж, тэдгээрийг ангилах, удам төрлийн холбоог таньж мэдэх, ялгаж тодорхойлох, шинжлэх ухааны нэр оноох талаар онолын мэдлэг, дадал, чадвар олгоно.
Биологийн нөөцөд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын ялгаатай бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө боловсруулах, улмаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар биологийн нөөцийг хамгаалах мэдлэгийг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Биологийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тогтвортой аялал жуулчлалыг хөшжүүлэх нь хамгааллын нэгэн гарц мөн болох талаар мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Амьд байгаль буюу биологийн нөөцөд түшиглэсэн аялал нь орчин үеийн аялал жуулчлалын нэгэн томоохон чиглэл болон хөгжиж байгааг анхааран дэлхийн болон Монгол орны хэмжээнд хөгжүүлэх боломжтой биологийн нөөцөд тулгуурласан тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн гаргах чадвар, дадал зэргийг олгоно.
Байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын ялгаатай бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө боловсруулах, улмаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар биологийн нөөцийг хамгаалах мэдлэгийг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хамгааллын нэгэн гарц мөн болох талаар мэдлэгийг оюутанд эзэмшүүлэх нь хичээлийн үндсэн зорилго болно. Амьд болон амьгүй байгальд түшиглэсэн аяллын бүтээгдэхүүнийг дэлхийн болон Монгол орны хэмжээнд хөгжүүлэх боломжтой биологийн нөөцөд тулгуурласан тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн гаргах чадвар, дадал зэргийг оюутанд олгосноор оюутны хувирах чадвар.