МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Танилцуулга

Уриа

“Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал
бадармой”

Стратегийн тэргүүлэх чиглэл

Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлж байна. Үүнд:

  1. Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ.
  2. Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэнэ.
  3. Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байна.
  4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Үнэт зүйл

Академик эрх чөлөө

Оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх

Хөгжлийн жишиг

Сургах, суралцах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлох

Ёс зүй

Багш, судлаач, оюутны болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах

Манлайлал

Үндэсний болон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч байж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох

Хүндлэл/Урамшуулал

Хүний мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал, шинэ санааг үнэлэн, хөхиүлэн дэмжиж, урамшуулах

Стратеги төлөвлөгөө

МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн шинэчилсэн стратеги төлөвлөгөө

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар