МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сургалт


Бакалаврын элсэлт /Өдөр/

Бакалаврын өдрийн элсэлт

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС), Эрдэнэт сургууль (ЭС), Завхан сургууль (ЗС)-ийн сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрсонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн бүртгэл орон даяар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.
Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.
(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, 07 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагт дуусгана.
Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө. Бүс нь:

  • Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай
  • Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд
  • Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв
  • Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
  • Төвийн бүс: Улаанбаатар хот
  • Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.

Элсэгч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.
Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар