- Бидний тухай
- Сургалт
- Судалгаа
- Суралцагч
Судалгаа
Инновац
МУИС Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, Технологи дамжуулах журмыг 2012 оноос хойш батлан мөрдөж байгаа ба одоогоор 109 оюуны өмчийн эрхийг эзэмшиж байна. МУИС-ийн нэр дээр батлагдсан шинэ бүтээлүүдэд шинжлэх ухааны судалгааны чиглэлийн хувьд материал судлал, цэвэр энергийн технологи, ургамлын биотехнологи, хүрээлэн буй орчны технологи зэрэг чиглэл давамгайлж байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологи, мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлд оюуны өмч бүтээх үйл явц нэмэгдэх хандлагатай байна.
Патент
Лицензийн гэрээ
Барааны тэмдэг
Зохиогчийн эрх
Ашигтай загвар
Гарааны компани
2017 оны 7-р сард профессор Ж.Батхүү нь Гарааны Эм Би Пи Лаб ХХК-ийг үүсгэн байгуулсан. Одоогоор 100% ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүн хийх судалгаа,хөгжүүлэлт дээр голчлон ажиллаж байна.
МУИС, Хичээлийн байр 3А-302
99051549, 89945037, 99298515
batbold@seas.num.edu.mn, oyunbileg0515@gmail.com, batkhuu@num.edu.mn
Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийг МУИС-ийн дэргэд проф. А.Энхбаяр санаачлан 2015 онд АХБ-ны санхүүжилттайгаар байгуулсан.
2019 оны 5 сард өөрсдийн судалгааны үр дүнд үндэслэн лабораторийн төгсөгч оюутануудтайгаа хамтран “Дижитал Солюшнс” гарааны компанийг үүсгэн байгуулсан.
МУИС, Номын сан 504 тоот
94000133, (11)-330199, 94004217
content@digitalsolutions.mn
Тус гарааны компани нь шатах ашигт малтмалын хими, энергийн эх үүсгэврийн химийн боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн олон жилийн мэдлэг, туршлага дээр үндэслэн байгуулагдсан. Эрчим хүчний технологи боловсруулалт, шинэ хийн түлшний үйлдвэр болон хэрэглээг монгол улсад нэвтэрүүлэхэд бидний зорилго оршино.
МУИС, Номын сан 618 тоот
75754400-2469
enkhsaruul_b@num.edu.mn
Монгол оронд ургадаг агил мөөг болон каолин шавраас “Агарицинтай шавар бигнүүр” бүтээгдэхүүн гаргаж авах зорилготойгоор анх байгуулагдсан. Уг бүтээгдэхүүн нь нүүрний арьсыг цайруулах, арьсаны нүх агшаах, нүүрний арьсаны тослогыг тэнцвэржүүлэх, хорыг тайлан,үрчлээ багасгах, батга үрэвслийг эмчлэх зэрэг үйлчилгээтэй.
МУИС, Хичээлийн байр 1-231 тоот
77307730-2435
smandakh@num.edu.mn
Тус гарааны компани нь ургамалын гаралтай “Uniqare” ам зайлагч болон хоолойны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй “АнтиПи” хүлхмэл бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Бид Нахиа эмийн үйлдвэр, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.
МУИС, Номын сан 506 тоот
99240573, 89443484, 86776700
davaapurev@seas.num.edu.mn
МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутаны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 онд “MUIS Startup Lab” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлсэн ба 2018 оноос тус хөтөлбөрийг өргөжүүлэн Багш оюутаны стартап “NUM Startup 2.0” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
2020 оноос эхэлж тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд Рио Тинто Монгол компаниас 3 жилийн хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулсан ба хөтөлбөрийн сургалт, менторын үйл ажиллагаанд МУИС-ийн БС, Бизнес консалтанг төв, Оюуны өмчийн газар, Старт сентрал азиа ХХК, TomYoEdTech ХХК, Азума Шиппинг Монголиа ХХК, Рио Тинто группийн инновац, технологийн нэгж, Залуу судлаачдыг дэмжих сан, Сократус стартап студио зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.