МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сургалт


Элсэлт

Бакалаврын өдрийн элсэлт

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

  Дэлгэрэнгүй

Орой, эчнээгийн элсэлт

Оройн хөтөлбөрийн бүртгэл:
        06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ний өдрийг дуустал
Эчнээ хөтөлбөрийн бүртгэл:
        07 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал
БҮРТГҮҮЛЭГЧ НЬ

  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох (ОРОЙ / ЭЧНЭЭ) хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.

  Дэлгэрэнгүй

Магистр, докторын элсэлт

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.
  • Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөрт эрхзүйн бакалаврын, докторын хөтөлбөрт эрхзүйн магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.

  Дэлгэрэнгүй

Иргэний элсэлт

Шилжилт

Гадаад дотоодын их, дээд сургуулиас Монгол Улсын Их Сургуульд, мөн МУИС-ийн бүрэлдэхүүн/салбар сургуульд суралцагчид хөтөлбөр хооронд шилжин суралцах хүсэлт гаргах, тухайн шилжилтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авахад зориулагдсан хэсэг юм.

  Дэлгэрэнгүй
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар