МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Судалгаа

 /  Судалгаа

Судалгаа

Монгол улсын их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний нэг тэргүүлэх чиглэлээ “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ” гэж тодорхойлсон. Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон дэлхий дахины хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно гэсэн зорилгууд дэвшүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ, суурь судалгааг төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бүтцийг бий болгохыг зорьж байна.

Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ.

Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн болгохын тулд энтрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж, технологи, инновацын дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулна хэмээн үзэж байна.

Судалгааны хүрээлэн, төв, лабораториуд

Монгол улсын их сургууль дээр засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 1 (Цөмийн физикийн судалгааны төв), МУИС-ийн 6 эрдэм шинжилгээний хүрээлэн болон бүрэлдэхүүний сургуулийн судалгааны төвүүд эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Мөн судалгааны лаборатори статустай нийт 40 лаборатори ажиллаж байгаа бөгөөд үүний 20 суурь шинжлэх ухааны, 20 нь хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн судалгааны ажил гүйцэтгэж байна.

  Судалгааны лабораториуд болон зарим өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийн танилцуулга үзэх

Судалгааны үр дүн

Сүүлийн 3 хичээлийн жилд МУИС-ийн багш, судлаачдын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг төрлөөр нь нэгтгэн үзүүлж байна. ЭШММС-д мэдүүлсэн бүтээлүүд.

   2020 он
   2021 он
   2022 он
   2020 он
   2021 он
   2022 он
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар