МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Одмаа, Н.Норов, Б.Мөнхбат, Т.Жамъянсүрэн, Г.Нарантунгалаг, Б.Хөхсувд
"Цөм-устөрөгчийн эрчим хүчнийг Монголд хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулах асуудалд" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 31, no. 536, pp. 148-153, 2020-12-25

https://sites.google.com/view/mongphys/journals/physcience?authuser=0

Хураангуй

Энэхүү өгүүлэлд манай улсад байгалийн хийн нөөц тогтоогдоогүй, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн ихэнх нь хүрэн нүүрс, уран тул цөмийн эрчим хүчний өндөр температурын реактор ба өндөр температурын цахилгаан химийн төхөөрөмжийг хослон ашигласнаар цахилгааны ачааллыг тохируулах, ус, нүүрснээс устөрөгч үйлдвэрлэж экологийн үнэмлэхүй цэвэр цөм-устөрөгчийн эрчим хүчний үзэл баримтлалыг ойрын ирээдүйд хөгжүүлэх асуудлыг дэвшүүлж тавив.

Зохиогч(ид): С.Одмаа, Г.Нарантунгалаг
"Бага чадлын, хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын дизайныг сайжруулах судалгаа" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 31, no. 536, pp. 15-23, 2020-12-25

https://sites.google.com/view/mongphys/journals/physcience?authuser=0

Хураангуй

Энэ ажилд 100 МВт чадалтай хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын чадлын түгэлтийг жигдлэх, анхны илүүдэл реактивитиг дарах судалгааг хийсэн. Голомтын чадлын түгэлтийг жигдлэхийн тулд түлшний савааны радиусыг өөрчлөн, голомтыг гурван бүс болгон загварчилсан. Түүнчлэн голомтод нейтрон шингээх хөндлөн огтлол ихтэй шатан шингээгч материал (ШШМ) болох NpN савааг нэмж голомтын нейтроник үзүүлэлтэд нөлөөлж байгаа нөлөөг судалсан. Уг судалгааны ажилд тасралтгүй энергитэй нейтроны харилцан үйлчлэлийг Монте Карло аргаар тооцоолдог SERPENT-2.1.30 компьютерийн кодыг цөмийн өгөгдлийн сан JEFF-3.1.1-ийн хамт ашиглав. Судалгааны үр дүнгэс харахад 3 бүс дэх түлшний савааны радиусын зөрүү 0.05 см байхад голомтын нейтроник шинж чанар муудахгүйгээр чадлын пикийн факторын өөрчлөлт жигд хэвээрээ байсан. Цаашлаад NpN савааг голомт даяар жигд ачаалахад чадлын пикийн фактор багасч, нейтроник үзүүлэлтүүд сайжирч байгааг олов.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар