Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээл нь Python ашиглан програмчлах, загварчлах болон турших, машин сургалтын үндэс гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Python-аар програмчлах (давтал, нөхцөл шалгах, тэмдэгт мөртэй ажиллах; функц, хийсвэрлэл; жагсаалт, хослол, толь гэх мэт өгөгдлийн бүтцийн хэрэглээ, кодын алдаа илрүүлэх, шалгах арга) энгийн зарим аргыг эхний хэсэгт үзнэ. Дараагийн хэсэгт загварчлах тооцооллын арга техник (граф, сүлжээ, дискрет оновчлол) болон тооцооллын туршилт, симуляцын зарим арга зүй (санамсаргүй алхалт, Монте-Карло симуляци, итгэх завсар гэх мэт)-г Python-р програмчлах, туршилтын үр дүнг тайлбарлах зэргийг авч үзнэ. Гуравдугаар хэсэгт машин сургалтын зарим элемент (бүлэглэл (clustering), ангилал (clustering))-г ойлгох, хэрэглэх дадлага хийнэ.
Энэ хичээл нь програмчлалын суурьтай байхыг шаардахгүй. Загварчлах, тооцооллын арга техник ашиглан шийдэл боловсруулах, шийдлийг програмчлах чадварын үндсийг таниулах, эзэмшүүлэх зорилготой.
Алгоритм, Програмчлалын үндсэн ойлголт, тэдгээрийн хэрэглээ, Профамчлалын үндсэн арга техник, тэдгээриин хэрэглээ, Орчин үеийн профам хангамж хөгжүүлэлтийн суурь ойлголт, тэдгээрийн хэрэглээ, JAVA програмчлалын хэл, Програмын хэлний оөрийнх санг ашиглан програмчлал хийх. Програмчлалын арга зүй хичээлээр өргөн хэрэглэгддэг JAVA програмчлалын хэлийг профам хангамжийн инженерчлэлийн сайн зарчимтай хамтад нь зааж сургана. Хичээлийг Нийгэм. Хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон мөн бас техникийн хорхойтнуудын сонирхолыг татахуйцаар зохиосон.)
Энэ хичээл нь компьютерийн програмыг бүтээхэд хэрэглэгдэх орчин үеийн програм хангамжийн инженерчлэлийн зарчим болох объект хаидлагат зохиомж, жижиглэн задлах, битүүмжлэл, хийсвэрлэлт болон тестчлэлийг тодруулан харуулсан удиртгал юм. Програмчлалын арга зүй хичээлээр өргөн хэрэглэгддэг JAVA програмчлалын хэлийг програм хангамжийн инженерчлэлийн сайн зарчимтай хамтад нь зааж сургана. Хамгийн чухал нь програмчлалын сайн арга барил, хэв маягт суралцах болон JAVA програмчлалын хэлний өөрийн баялаг санг ашиглаж сурахад оршино. Хичээлийг Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон мөн бас техникийн хорхойтнуудын сонирхолыг татахуицаар зохиосон. Ингэснээр Инженерийн сургуулийн оюутнаас өөр оюутан үзэх боломжтой болно
Объект хандлагат програмчлал хичээлийг объект хандлагат програмчлал тухай, С ба С++ хэлний ялгаа, дотоод функц, класс ба объект, байгуулагч ба устгагч функц, функц дахин тодорхойлох, удамшлын тухай, түүний төрлүүд, статик өгөгдөл, статик функц, найз функц ба ангилал, операторыг дахин тодорхойлох, объект ба санах ой, загвар функцийн ангилал, стандарт ангиллын сан, оролт гаралт функц, UML(unified modeling language)-ийн талаарх ерөнхий ойлголт, гажилт, түүнийг барьж авах технологи сэдвийн хүрээнд онолыг мэдлэг олгож сэдвийн хүрээнд програмчлах дадлага олгоно.
Програмчлалд гарсан технологийн хувьсгал гэж нэрлэдэг OOP (Object-Oriented-Programming) буюу объект хандлагат програмчлалын онолын мэдлэг эзэмшүүлж олгож, янз бүрийн түвшний бодлогыг С++ хэлээр програмчлах дадлага олгоно
:Энэхүү хичээлээр компьютерийн систем дээр програмыг ажиллуулах, мэдээлэл хадгалах, болон хоорондоо харилцах механизмын талаар авч үзнэ. Эдгээрийг суралцсанаар оюутнууд програмын хурд, хөрвөх чадвар, болон найдвартай ажиллагаа зэргийг хангасан програм бичих чадвар нь сайжрах юм. Машины төвшний код ба компайлерийн оновчлол, хурдны шинжилгээ ба оновчлол, компьютерийн арифметик, санах ойн зохион байгуулалт ба менежмент, зэрэг сэдвүүдийг уг хичээлээр заана.
Энэ хичээлийн зорилго нь компьютерийн системийн үндсэн суурь ойлголтыг заах бөгөөд үүнд тулгуурлан оюутныг мэргэжлийн програмист болоход нь туслах явдал юм. Програмыг ажиллуулахад машины төвшинд ямар үйлдэл хийгдэж байдаг талаар суралцана. Үүнийг мэдсэнээр програмын ажиллагаанд асуудал тулгарах үед алдааг засварлан шийдэх зөв хэрэглэгдэхүүнийг ашиглах чадамжтай болно.Хэрвээ танд компьютерийн системийн хүчтэй мэдлэг байхгүй бол уг хичээлийг үзэхийн өмнө Компьютерийн Системийн Зарчим I – ICSI251 хичээлийг үзэхийг зөвлөж байна.