Бидний тухай
Багш ажилтан
Монгол болон Япон Улсын арилжааны эрх зүйн хууль тогтоомж, арилжааны заншил зэрэг асуудлын судалгаа нь МУИС-ийн ХЗС-ийн "Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв" болон Японы Кюшюгийн их сургуулийн Хуулийн сургуулийн хамтарсан судалгаа юм. Энэ судалгаа нь Япон Улсын Хууль зүйн яамны санхүүжилттэй бөгөөд энэ чиглэлээрх анхны судалгаа болно.
Commercial legislation and commercial customs etc. research of Mongolia and Japan is a joint research project of the National University of Mongolia School of Law Center for Economic and Business Law and Faculty of Law of the Kyushu University of Japan. This project is funded by the Ministry of Justice of Japan. This research is the first in this area covering both Mongolian and Japanese legal systems.
Түлхүүр үгс:Судалгааны товч агуулга Энэхүү судалгааны төсөл нь “Хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөөг боловсронгуй болгох зарим арга зам” сэдвийн хүрээнд хууль тогтоомжийн социологийн судалгаа хийх, тойм судалгаа хэвлэх, судалгааны үр дүнд тулгуурлан өгүүлэл бичиж олон улс болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд цувралаар нийтлэх болон олон улсын хуралд оролцож илтгэл тавьж, эмхэтгэлд хэвлүүлэх болно. Судалгааны төслийн үндэслэл Монгол Улс 1990 онд гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо өөрчлөгдөн ардчилсан дэглэмд шилжин орсон. Улмаар 1992 онд либерал шинэ Үндсэн хуулиа баталсан. Үүнтэй холбоотойгоор бусад хуулийг түүнд нийцүүлж шинээр батлах шаардлага гарсан. Өнөөдөр Монгол улсад 600 гаруй хууль, 1000 гаруй хуульчилсан акт батлагдан мөрдөгдөж байна. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр нөлөө хангалтгүй байгаа бөгөөд улмаар сүүдрийн буюу бичигдээгүй хэм хэмжээ амьдралд үйлчилэх явдал их хэмжээгээр гарч, эрх зүйгээр зохицуулагдах шаардлагтай харилцаа зохицуулагдаж чадахгүй нөхцөл бүрдсэн байна. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой юм. Тухайлбал, хууль тогтоомж гарахаас өмнөх үе, хууль тогтоомжийг хэлэлцэх үе, хууль тогтоомж хүчин төгөлдөр болсоны дараахи үе шатанд тухай бүрт дагнасан судалгаа шинжилгээ бага хийгдэж байна. Мөн хууль тогтоомж нийгмийн бодит харилцаанаас бий болдог гэдгийг үл анхаарч, хууль тогтоогч өөрийн хийсвэр төсөөлөлд тургуурлан иргэдийн санал бодлыг хуулинд тусгахгүй орхигдуулж судалгаа шинжилгээгүйгээр хууль тогтоомжийг баталж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад хууль тогтоомжийн социологийн судалгаа, шинжилгээ бага хийгдэж, шинжлэх ухааны эргэлтэд орохгүй байсны улмаас судлаачид гүнзгийрүүлэн судлах мэдээллийн сан бүрдээгүй байна. Иймд МУ-ын хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах арга замыг боловсронгуй болгох асуудлыг судлах, судалгааны тойм хэвлэх, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар судалгааны мэдээллийн санг бүрдүүлэхийн тулд эмхэтгэл гаргах хэрэгтэй байна.
The social, economic and political systems of Mongolia were changed under the domestic factors and the influence of the countries of the world therefore Mongolia irreversibly transmitted to a democratic regime in 1990. Furthermore, a new liberal Constitution of Mongolia was adopted in 1992. In this connection, a need was arisen to confirm other laws in accordance with the new Constitution. At the present time in Mongolia more than 600 laws and more than 1,000 legislative acts are in force. It means that there are much enoughlaws and regulations for Mongolia which is following in democratic way for short time. However, there is a lack of enforcement of the laws and often deliberately violate the laws and shadow or unwritten norms serve to a life. This is due to many factors. Specifically, these issues depend on before quitting time of the legislation, a stage of discussing a legislation and a period following the entry into force of the legislation. For example, the legislators approve a legislation on the basis of their abstract notion without any analysis, leaving citizens' complaints and not noticing that a legislation arises from a life. Because of this, the threats encounter to violate human rights and freedom.