МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR402
Багц цаг: 3

Товч агуулга

Хөрсний хөгц мөөг, Грам эерэг бактер, Грам сөрөг бактер, микоплазм, архебактер, вирус, хөрсний микрофлорт нөлөөлөх хүчин зүйл, янз бүрийн хөрсний микрофлор, биосфер дэхь энерги болон бодисын хувиралтанд хөрсний бичил биетний оролцоо, хөрсний бичил биетний ургамал, амьтантай харилцах харилцаа, хөрс үүсэх процесст хөрсний бичил биетний оролцоо зэргийг судална.

Зорилго

Хөрсний бичил биетнүүд, тэдгээрийн амьдрал, үйл ажиллагаа, үүрэг, ач холбогдол зэргийг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR713
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR306
Багц цаг: 3

Товч агуулга

Байгаль дээрх бичил организмын тархалт, зүй тогтол, тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйл, организмуудын хоорондын харилцан үйлчлэл, бичил организмын популяцийн онцлог, хөрс, усны бичил организмыг практикт ашиглах асуудлыг авч үзнэ

Зорилго

Бичил организмын амьдрах орчин, түүний нөлөө, организм хоорондын харилцаа зэрэг нь бичил организмын популяци оршин тогтнох үндсийг судлах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR303
Багц цаг: 3

Товч агуулга

Хөрс, усны микробиологийн шинжилгээ, азот шингээгч, уураг задлагч бичил биетэнг илрүүлэх, хөрсний ризосфер, эпифит микрофлорыг илрүүлэх, хөрсний К ба Р -ын нөөцийг микробиологийн аргаар тодорхойлох, бохир уснаас колифаг ялгах, бактерийн хүнд металд тэсвэрлэх чадварыг тодорхойлох, бичил биетний ДНХ гэмтээх чадварыг тодорхойлох арга зүйг эзэмшинэ. Түүнчлэн бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвх, зарим үндсэн процессыг судална.

Зорилго

Микробиологийн судалгаа, шинжилгээний арга зүй, техник ажиллагаа, багаж аппаратыг ажиллуулж дадлагажих, микробиологийн судалгааны ажлыг бие даан хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR301
Багц цаг: 3

Товч агуулга

Бичил организмын дифференциаци, Архебактери, бичил организмын бодисын солилцооны онцлог, түүний зохицуулалт, удамшил, хувьсалын механизмыг судлах ба лабораторийн хичээлээр бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвхи, бусад үндсэн процессыг судлана. Үйлдвээрлэл болон ХАА –д бичил организмын олон талт үйл ажиллагааг ашиглах

Зорилго

“Микробиологи II” хичээлийн хөтөлбөр нь Биологийн (Микробиологи, Биохими, Генетик, Биотехнологи зэрэг) мэргэжлээр суралцагч оюутнууд судлахад зориулагдсан болно. Микробиологийн шинжлэх ухааны онолыг гүнзгийрүүлэн судлах, судалгааны арга барил эзэмших болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR201
Багц цаг: 3

Товч агуулга

Прокариот (Eubacteria and Archaebacteria) организм, вирус болон нэг эст эукариот организмыг Микробиологийн шинжлэх ухаан судална. Бичил организмын эсийн бүтэц, зохион байгуулалт, химийн найрлага, хооллолт, өсөлт ба үржил, бодисын солилцооны үндэс, удамшлын зүй тогтол, байгаль дахь тархалт, экосистемд гүйцэтгэдэг үүрэг, бусад организмтай хэрхэн харилцан үйлчилдэг болон улмаар бичил организмтай тэмцэх, практикт ашиглах талаар судална. Лабораторийн хичээлээр микроорганизмын өсгөвөртэй ажиллах үндсэн арга техник, өсгөвөрлөлт болон микроскопын арга зүйг эзэмшинэ.

Зорилго

“Микробиологи I” хичээлийн хөтөлбөр нь Биологийн мэргэжлээр суралцагч болон бусад салбар (Биохими, Биотехнологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Экологи, Биологийн багш, Биологийн менежмент хамгаалал г.м.) –ын оюутнууд судлахад зориулагдсан болно. Бичил организмын эс, бодисын солилцоо, удамшлын үндэс, бичил организмын тархалт, байгаль дахь үүрэг, ач холбогдол, практик хэрэглээний талаар судалснаар цаашид байгаль шинжлэлийн бусад салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно. Тухайлбал, янз бүрийн салбарын мэргэжилтнүүд бичил организмыг талх, шар айраг, тараг, айраг үйлдвэрлэх; биобордоо гарган авах; малын тэжээл бэлтгэх; хөрсний үржил шимийг сайжруулах; ургамлын хортон шавжтай тэмцэх; бохир ус цэвэршүүлэх; антибиотикийн үйлдвэрлэл зэрэг маш өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байдаг. Нөгөө талаас амьдралын гарал үүслийг судлах, амьд байгалийн түүхэн эволюцын асуудлуудыг судлах г.м. энд бичил организм юугаар ч орлогдошгүй судалгааны загвар организм болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар