МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: MATH101
Багц цаг: 3

Товч агуулга

Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум,функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ

Зорилго

Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: MATH283
Багц цаг: 3

Товч агуулга

Дифференциал тэгшитгэлийн тухай үндсэн ойлголт, тодорхойлолт, Кошийн бодлого. Нэгдүгээр эрэмбийн дифференциал тэгшитгэл, шийд ганц оршин байх тухай. Дээд эрэмбийн нэгэн төрлийн шугаман дифференциал тэгшитгэл, шийдүүдийн үндсэн систем, нэгэн төрлийн бус шугаман дифференциал тэгшитгэл. Хоёрдугаар эрэмбийн шугаман дифференциал тэгшитгэл, зэрэгт цувааны тусламжтайгаар интегралчлах, захын бодлого. Лапласын хувиргалт. Шугаман дифференциал тэгшитгэлүүдийн систем. Дифференциал тэгшитгэлийн шийдийн тогтворжилт.

Зорилго

Энэ хичээлээр дифференциал тэгшитгэлийн шийд оршин байх, эсэхийг тогтоох, шийдийн чанарыг судлах, тэдгээрийг олох аргуудтай танилцана. Байгалийн шинжлэл, физик, техник, эдийн засаг болон шинжлэх ухааны бусад салбаруудад судлагдах олон үзэгдэл, процессийн математик загвар дифференциал тэгшитгэл хэлбэрээр томъёологддог. Тэрхүү дифференциал тэгшитгэлийн шийдийг олж, шинж чанарыг нь судалснаар уг үзэгдэл процессийн мөн чанар, хөгжин хувьсах зүй тогтлыг нээх, танин мэдэх, улмаар түүнийг төлөвлөх, удирдах бололцоо олгодгоороо онол, практикийн чухал ач холбогдолтой юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар