МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI801
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: FORS300
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр модлог, сөөглөг ургамлын биологи, экологи, тэдгээрийн удамшил, хувьслын чанарыг мэдэх, түүний зүй тогтлыг хүний ашиг тусын үүднээс залан жолоодох, удамших үзэгдлийн материаллаг үндэс, эсийн олон талт ажиллагаа, удамшлын зүй тогтлын онолын үндсийг оюутанд эзэмшүүлж, модлог ургамлын үржил, селекцийн ажиллагаа (сор моддын сонголт, газарзүйн таримал, прогени тест, ойн үрийн плантац, ойн үрийн байнгын болон түр талбайг сонгох, ойн плантацын байгуулах арга зүй, ойн үрийн плантац дахь генетикийн сийрүүлэлт, экзотик ургамлыг нутагшуулах, байгалийн тааламжгүй нөхцлийг тэсвэрлэх чадвар бүхий экотип, хэлбэрүүдийг илрүүлэх, модлог ургамлын тоос хүртэлт, үр боловсролт, түүнд нөлөөлөх байгалийн болон бусад хүчин зүйлийн талаарх мэдлэг гэх мэт)-г явуулах дадал чадвартай болгох зорилготой. Мөн ерөнхий болон популяцын генетик (мутац, селекц, генийн урсгал, генетик дрифт, Харди-Вайнбергийн хууль, популяцын тохиромжтой хэмжээ, генетикийн үнэлэмж гэх мэт), модлог ургамалд генетикийн ялгааг бүрдүүлэгч хүчин зүйлс, генетик хувьслын олон янз хэлбэр, модлог ургамлын тооны болон чанарын шинж тэмдэгийн удамших зүй тогтол зэргийг үзэж судална.

Зорилго

Энэхүү хичээлээр модлог, сөөглөг ургамлын биологи, экологи, тэдгээрийн удамшил, хувьслын чанарыг мэдэх, түүний зүй тогтлыг хүний ашиг тусын үүднээс залан жолоодох, удамших үзэгдлийн материаллаг үндэс, эсийн олон талт ажиллагаа, удамшлын зүй тогтлын онолын үндсийг оюутанд эзэмшүүлж, модлог ургамлын үржил, селекцийн ажиллагааг явуулах дадал чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: FORS622
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: FORS621
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: FORS303
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр модлог ургамлын эдийн биохими болон эс, эдийн бүтэц, модны өсөлтийг эд эсийн төвшинд нь ойлгосноор ойн бүтэц, үйл ажиллагаа болон түүний экологи, эволюцийн мөн чанарыг бусад гуурст ургамлуудтай харилцуулах, навчит болон шилмүүст моддын физиологийн онцлог, тэдгээрийн эд эсийн төвшинд явагдах физиологийн профессууд, тэдгээрт орчны нөхцөл хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлхаас гадна модлог ургамлын өсөлт хөгжилтөнд ямар төрлийн физиологийн хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг судална

Зорилго

Энэхүү хичээлээр модлог ургамлын физиологийн үйл явцын үр дүнд үүсэх модлог эдийн биохими болон эс, эдийн бүтцийг судлана. Модны өсөлтийг эд эсийн төвшинд нь ойлгосноор ойн бүтэц, үйл ажиллагаа болон түүний экологи, эволюцийн мөн чанарыг бусад гуурст ургамлуудтай харилцуулах, навчит болон шилмүүст моддын физиологийн онцлог, тэдгээрийн эд эсийн төвшинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлхаас гадна модлог ургамлын өсөлт хөгжилтөнд ямар төрлийн физиологийн хүчин зүйлүүд нөлөөлдөг болох, ургамлын амьдралын дотоод шалтгаан тохируулгын механизм, тэдгээрийн холбоо хамаарал, эс, эдийн физик, химийн шинж чанар, бодис энергийн солилцоо, осмос систем, мембран, ус ба ионуудын нэвчилт, фотосинтез түүний үе шатууд, химизм, нөлөөлөх гадаад хүчин зүйлүүд, амьсгал ба органик бодисын хувирал, амьсгал фотосинтезийн хоорондын хамаарал, усны горимын үндсэн зүй тогтлууд, таримал ургамлын усалгааны физиологийн үндэс, ургамлын ус ашиглалт, өсөлт хөгжилтийн зүй тогтол, гормонууд, эс эдийн өсгөврийн биотехнологи, стресс үзэгдэл, ган, халуун, хүйтэн, давсжилт, эмгэг үүсгэгчид тэсвэржих, хоёр дахь метаболизм ба ургамал хамгааллын асуудлууд зэргийг үзэж судална. Мөн модлог ургамлын эд эрхтэн, тэдгээрийн морфологи шинж чанар, бүтэц болон эрхтний өсөлт хөгжилт, фотосинтез, шим тэжээлийн бодисын шингээлт, тэдгээрийн цикл, гормон түүний ургамлын өсөлт хөгжилтөнд гормоны үүрэгь моддын бүтэц болон гүйцэтгэх үүргүүд, фотосинтезийн морфологийн, цитологийн болон биологийн үндэс, ууршилт, нүүрс-устөрөгч ба протейны метаболизм, модлог ургамлын байгалийн тааламжгүй нөхцлийг тэсвэрлэх чадварын физиологийн үнэлгээ зэргийг үзэж судална. Энэ хичээл нь ой судлал болон ойн менежментэд чухал үүрэгтэй ойн экологи болон модны стресс физиологийн судалгааны суурь мэдлэг болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар