Бидний тухай
Багш ажилтан
Цахилгаан статик орон, Тогтмол гүйдлийн гүүр, Микроамперметрийн хэмжих хязгаарыг ихэсгэх, Потенциалын ялгаврыг абсалют аргаар тодорхойлох, Бодисийн диэлектрик нэвтрүүлэх чадварыг хэмжих, Цахилгаан тогтмолыг хэмжих, Жижиг цахилгаан цэнэгийг Милликены аргаар тодорхойлох, Соленойдын соронзон орон, Ферросоронзонг судлах, Дэлхийн соронзон орны хэвтээ байгуулагчийг хэмжих, Бүрэн хэлхээний Омын хуулийг шалгах
Энэ хичээл нь механик, цахилгаан соронзоны хичээлээр үзсэн онолын мэдлэгийг бодитоор хэрэглэх, цахилгаан соронзоны хуулиудыг туршлагаар хэмжиж шалгах, төрөл бүрийн хэмжигч багажийг цахилгаан хэлхээнд угсрах чадвар олгох зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч цахилгаан соронзоны гол хуулиудын практик хэрэглээг судалж, онолын мэдлэгээ бататгах ач холбогдолтой.
Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан статик орон, хүчлэг ба потенциал, тэдгээрийн холбоо. Суперпозицийн зарчим. Вакуум, диэлектрик, дамжуулагч дахь цахилгаан орон. цахилгаан багтаамж, Цахилгаан орны энерги. Тогтмол цахилгаан гүйдэл. Омын хууль, Жоуль-Ленцийн хууль, Төрөл бүрийн орчин дахь цахилгаан гүйдэл, Соронзон орон, соронзон орны хүчлэг ба индукцийн вектор. Вакуум дахь соронзон орон, Амперийн хууль, Био-Савар-Лапласын хууль. Бодисын соронзон чанар, Соронзон орон дахь бодис. Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл, харилцан индукц. Максвеллын тэгшитгэлийн систем, интеграл ба дифференциал хэлбэр. Цахилгаан ба соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн, Цахилгаан соронзон хэлбэлзэл ба долгион.
Энэ хичээл нь дунд сургуульд болон МУИС-ийн ерөнхий суурь дотор үзсэн физикийн хичээлийг цахилгаан ба соронзоны чиглэлээр нарийвчлан давтан гүнзгийрүүлэн судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч ерөнхий физикийн цахилгаан ба соронзон хэсгийг агуулгад тусгагдсаны дагуу сайтар гүнзгийрүүлэн судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.
Тэнгэрийн эрхсийн байрлал, хэмжээ, хөдөлгөөн, түүнийг тодорхойлох арга. Тэнгэрийн эрхсийн физик шинж чанар, бүтэц, ертөнцийн тогтоцын талаарх орчин үеийн сургаал. Орчлон ертөнцийн үүсэл хувьсал, онол, сургаал, оддын физик шинж, хөгжил, хувьсал. Одот тэнгэрийг ажиглах арга зүй, сурагчдаар мэдлэг бүтээлгэх арга зүй.
Энэ хичээлээр орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, түүний хөдөлгөөн, хөгжил, хувьслын талаарх орчин үеийн мэдээлэлтэй танилцах, Одот тэнгэрийн карт ашиглан тэнгэрийн оддыг ажиглах, сургалтад хэрхэн хэрэглэх арга зүйд суралцана. Одон орны øèíæëýõ óõààíûã òàíèí ìýäýõ ¿íäñýí àðãà áîëîõ ажиглалтын àðãà ç¿éã ñóðàã÷äàä ýçýìø¿¿ëýõ àðãà áàðèëûã ñóðàëöàõóéí îíîë àðãà ç¿é, ôèçèêèéí îíîë, ñóäàëãààíû àðãàä òóëãóóðëàí ñóäëàõ, ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангийн физикийн агуулгын хүрээнд мэдлэг бүтээх арга зүйд сургах дидактик боловсруулалтын аргыг физикийн áàãø болох оþóòнуудад эзэмшүүлэхэд ÷èãëýíý