МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RULI222
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн үндсэн агуулга нь харилцан адилгүй хэмжээтэй 12 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд: “Оршил хэсэг буюу үг зүйн үндсэн категориуд”, “Үг бүтэх ёсны тухай ойлголтууд “, “Жинхэнэ нэр”, “Тэмдэг нэр”, “Тооны нэр”, “Төлөөний нэр”, “Дайвар үг”, “Үйл үг”, “Сул үг”, “Аялга үг”, “Холбоос үг”, “Угтвар үг”. Үг зүй, хэл зүйн дадлагын хичээлээр олж авсан мэдлэгт тулгуурлан, оюутны онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өгүүлбэр зүйн хичээлийн суурь болж өгнө. Энэ хичээлийг үзэх явцад орос, монгол хэлний үг зүйг зэрэгцүүлэн судлахад багагүй анхаарна

Зорилго

Хэл зүйн хичээлээр олж авсан мэдлэг, чадвар, дадлаа бататган онолын үүднээс тайлбарлах чадвар олгох; Орос, монгол хэлний үг зүйн үзэгдлүүдийг зэрэгцүүлэн онолын мэдлэгээ практикт хэрэглэж чаддаг болгох;Үг зүйн үндсэн айтай танилцах, монгол хэлтэй хариуцуулах, Орос хэлний үгийн аймагтай танилцаж, онолын түвшинд судлах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH230
Багц цаг: 2

Товч агуулга

Орос хэлний авиан зүйн тогтолцоо, түүний өвөрмөц онцлогтой танилцах, сонсож ойлгох, зөв дуудах чадвар эзэмшүүлэхийн тулд дараах багц сэдвүүдийг үзнэ

Зорилго

Орос хэлний утга зохиолын хэлний авиа зүй, аялгын хэм хэмжээг эзэмшүүлэх. Авиан зүйн онолын хичээлээр орос хэлний авианы тогтолцоо, түүний онцлог; авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж; өргөлт; галиг бичгийн тухай мэдлэг олгоно. Хичээлийн ерөнхий агуулга орос, монгол хэлний авианы тогтолцоог зэрэгцүүлсэн судалгаан дээр үндэслэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH230
Багц цаг: 3

Товч агуулга

Орос хэлний авиа зүйн тогтолцоо, түүний өвөрмөц онцлогтой танилцах, сонсож, ойлгох, зөв дуудах чадвар эзэмшүүлэхийн тулд дараах багц сэдвүүдийг үзнэ. Орос хэлний эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, эдгээр нь хэлэхүйн явцад хэрхэн өөрчлөгдөх, үгийн өргөлт, өгүүлбэрийн аялга, өгүүлбэрийн утга бүхий хэсэгт хуваан зөв дуудах, бичвэрийг зөв унших, сонсож ойлгох зэрэг чадварыг монгол хэлний ойлголтуудтай зэрэгцүүлэн үзсэний үндсэнд эзэмших. Орчин цагийн орос хэлний авиа зүйн онолын үндсэн мэдлэг олгож, эхийг сонсож ойлгох, зөв дуудах чадвар дадал эзэмшүүлнэ.

Зорилго

Орос хэлний утга зохиолын хэлний авиа зүй, аялгын хэм хэмжээг эзэмшүүлнэ. Авиа зүйн онолын хичээлээр орос хэлний авианы тогтолцоо, түүний онцлог, авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж; өргөлт; галиг бичгийн тухай мэдлэг олгоно. Хичээлийн ерөнхий агуулга орос, монгол, хэлний авианы тогтолцоог зэрэгцүүлсэн судалгаан дээр үндэслэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH236
Багц цаг: 3

Товч агуулга

Боловсрол, соёл урлаг, биеийн тамир, улс төр, эдийн засаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зэвсэгт хүчин, хот, хөдөөгийн ялгаа, нүүдэл, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, хүрээлэн буй орчин, нийгмийн тулгамдсан асуудал, сансар огторгуй, орчин үеийн харилцаа холбооны хэрэгсэл, орчин үеийн шинэ хандлага, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал, олон улсын байгууллага талаарх асуудлуудыг хөндөж бичвэрт дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх, санал солилцох зэргээр ярилцаж, үзэл бодлоо зохион бичлэг, найруулан бичлэг, эссе хэлбэрээр илэрхийлнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын орос хэлний босго түвшин В1 (ТРКИ I) түвшинд явагдана. Оюутан энэ хичээлийг судалснаар нийгэм-ахуй, нийгэм соёлын хүрээнд 2,300 үгийг мэддэг, унших, бичихэд идэвхитэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH233
Багц цаг: 2

Товч агуулга

Ахуйн болоод нийгмийн амьдралын бүхий хүрээнд тохиолдох үйл явдлын тухай уншиж, шинэ үгтэй ажиллаж, авиа зүй, хэл зүйн мэдлэгээ баталгаажуулж, уншсан зүйлийн дагуу асуултанд хариулж, багш болон нөхөдтэйгээ ярилцах, ойлгосноо бичгээр илэрхийлэх, товчлон бичих, найруулан бичихчадварыг эзэмшүүлнэ

Зорилго

Зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг эзэмшинэ. Зөв унших арга барил эзэмшсний дараа өргөлт, зогсолт, хурд, аялгыг тохируулан уншиж сурна. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн утга санаа, бүтцэд задаргаа хийх, тэдгээрт асуулт тавих, төрөл бүрийн төлөвлөгөө зохиож сурах, тулгуур үгийг олох, тэдгээрт түшиглэн өгүүлбэрийг өөрчлөн найруулах, товчлол хийх, дэлгэрүүлэх. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн холбох хэрэглүүртэй танилцах, хэрэглэж сурах, төлөвлөгөөний дагуу бичвэр зохиох, үзэж буй сэдвээр санал бодлоо бичгээр илэрхийлэх.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар