МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI409
Багц цаг: 3

Товч агуулга

Байгаль экологийн үндсэн гол ойлголтуудыг гаргаж улмаар байгаль орчны бүрдэл хэсгүүдйин эдийн засгийн үнэлгээг тодорхойлж, бүрдэл хэсгүүд болох газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээ, хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, усны экологи-эдийн засгийн үнэлгээ, ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, ургамлын нөөцийн ашигт зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, амьтны аймгийн экологи-эдийн засгийн үнэлгээ, тогтоон, байгаль орчныг бохирдуулснаас үүдэх хохирол тооцох аргачлал, түүнийг судлаж экологийн тогтвортой орчныг хангах эдийн засгийн өсөлтийн бодлого, санхүүжилт, эдийн засгийн механизмын тухай авч үзнэ.

Зорилго

Байгаль орчинд учруулсан хохирлыг мөнгөн үнэлгээгээр тооцон гаргах аргазүй эзэмшүүлэх, байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг гарган бүрэлдэхүүн хэсгүүдийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолон мөнгөн дүнгээр илэрхийлж сурах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: FIEL305
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENPT302
Багц цаг: 3

Товч агуулга

Аливаа төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, аюулын үед ялгарах химийн бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болох эрсдэлийг үнэлэх, тэдгээрээс гарах үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлох, байгаль орчны иж бүрдлүүдээр дамжин хүний биед учруулж болзошгүй эрсдэлийг тооцоолох болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг үнэлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар үзнэ.

Зорилго

Хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээ хичээлээр хүрээлэн буй орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг урьдчилан тодорхойлох, тэдгээрээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гамшигт үзэгдлээс сэргийлэх мэдлэг олж авах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI404
Багц цаг: 3

Товч агуулга

Хүрээлэн буй орчны загварчлал хичээл нь хүрээлэн буй орчны аливаа үзэгдэл, үйл явц, тэдгээрийн зүй тогтлыг загварчлах боломж, загварт тавих шаардлага, загвар сонгох зарчим; загварчлалын тоон болон газар зүйн мэдээллийн системийн аргууд; урьдчилсан таамаглал гаргах боломж, шалгуур зэргийг үнэлэх; дэлхийн нэртэй сургуулиудын хөгжүүлж буй загварын программуудтай танилцах, ажиллах аргачлал, судалгаа хийхэд баримтлах зарчим, арга хэрэгслийн талаар заах онол, дадлагын хичээл юм.

Зорилго

Оюутанд өмнө үзсэн хичээлүүд дээр тулгуурлан Хүрээлэн буй орчинд болж буй аливаа үзэгдэл, түүний явцын зүй тогтлыг ойлгох, бохирдлын тархалт, цаашдын хандлагыг урьдчилан таамаглах чадвар олгох зорилготой хичээл юм. Уг хичээлийг судалснаар оюутан асуудалд цогцоор хандах, судалгааны шинэ арга зүй, чиглэлүүдийг эзэмших, хөрвөх чадавх сайжирна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI208
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гео орчин буюу агаар, хөрс, усан орчны тухай судлах тус шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал, ангилал зүй, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн үүрэг, ач холбогдол зэрэг агуулгаар эхний найман хичээл заагдана. Хичээлийн хоёр дахь хэсэгт амьд организм болон амьгүй зүйлсийн харилцан үйлчлэл, хүрээлэн буй орчны амьд организмд үзүүлэх нөлөө, амьд организмын гео орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны чиглэл, хэрэглээ, залгамж хичээлийн уялдаа холбооны талаар ерөнхий суурь мэдлэг гэсэн агуулгатай.

Зорилго

Геоэкологи хичээлийн зорилго нь Дэлхийн гео-орчны үндсэн ойлголтууд болон тэдгээрийн хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөгч хүчин зүйл болж буй талаарх онолын мэдлэгийг лекцийн хичээлээр суралцагч нарт олгох, дадлага, дасгал ажлыг семинарын хичээлээр сургаж, хэрэглээний чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч Хүрээлэн буй орчны мониторинг, Хээрийн дадлага хичээлүүдийн үндсэн суурь мэдлэгийг ойлгож, хүрээлэн буй орчны судалгаа хийх ур чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI802
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENPT303
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь гурван хэсгээс бүрдэнэ. Агуулгын эхний хэсэг нь байгаль орчны техникийн нөхөн сэргээлтийн тухай судална. Энэ бүлгийн гол судлагдахуун нь байгаль орчны нөхөн сэргээлтийн үндсэн ойлголт, ач холбогдол, нөхөн сэргээлтийн төрлүүд, нөхөн сэргээлт хийх хувилбар, нөхөн сэргээх аргазүй, нөхөн сэргээлтийн бэлтгэл ажил, ил, далд уурхайн нөхөн сэргээлт, ухшид нөхөн дүүргэлт хийх, овоолгын нөхөн сэргээлт, тэдгээрийг налуулалт, тэгшлэлт, хэлбэржүүлэлт, дэвсэг үүсгэх, далан суваг шуудууг нөхөн сэргээх, хөрс сайжруулах арга технологи зэргийн тухай байна. Тус хичээлийн дараагийн хэсэг нь биологийн нөхөн сэргээлтийн тухай байна. Энэ бүлэгт биологийн нөхөн сэргээлтэд ашиглах хөрсний үржил шим болон ургамлын үр, ургал эрхтнийг бэлтгэх, олон наст ургамлын үрийг гараар болон техникээр тариалах, ургамлыг үндэс, булцуу, мөчир зэрэг ургал эрхтнээр тариалах арга технологийг судална. Сүүлийн бүлэгт биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зарчим, уурхайн хаалтын үйл ажиллагаа, нөхөн сэргээсэн газрыг хамгаалах, хяналт тавих аргазүйн талаар судлах болно.

Зорилго

Уул уурхайн болон хүний байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий аливаа үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх болон нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг тооцох аргазүй, аргачлалыг судалж эзэмших, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийснээр амьтан, ургамал, орчин болон улс орны нийгэм эдийн засагт ямар үр дүн үзүүлж болох талаар суралцагсад мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI501
Багц цаг: 3

Товч агуулга

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний арга зүй хичээл нь төслийн хэрэгжилтийн эхний үе шатанд хийгдэх байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, үүнтэй хамт дагалдан гарах байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр хийх аргачлал, үнэлгээг гүйцэтгэхэд баримтлах зарчим, арга хэрэгсэл, тавигдах шаардлагуудын талаар заах онол, дадлагын хичээл юм.

Зорилго

Энэ хичээлийн зориулалт нь байгаль орчны үнэлгээний мэргэжлийн ангид байгаль орчны хяналт, үнэлгээний талаар суурь мэдлэг олгоно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар