Бидний тухай
Багш ажилтан
Голлох эдийн засгийн ач холбогдол бүхий эрдэс түүхий эдийн шинж чанар, баяжигдах чанар, хортой хольц, түүний эрэл хайгуулын ажлын шаардлага зэргийг судална. Шинж чанар, шаардлагуудыг үнэн зөв судалснаар эрдэс түүхий эдийг бодитойгоор үнэлж ач холбогдлыг нь нэмэгдүүлнэ. Мөн цаашлаад ашигт малтмалын орд, түүний эдийн засгийн ач холбогдлыг өсгөнө.
Эрдэс түүхий эдийн чанар, менежмент хичээлийн зорилго нь ашигт малтмалын ордууд болон эрдсийн түүхий эдэд тавигдах үндсэн шаардлагуудыг танин мэдэхэд оршино. Энэхүү хичээлийн сэдэв нь геологичид болон инженерүүдэд голлох үндсэн ашигт малтмалуудын шинж чанар, түүний эрэл хайгуулын судалгаанд хийх шаардлага , ордын төрөл зэргийг судалж мэдэн тайлалт дүгнэлт хийж сурах ач холбогдолтой.
ашигт малтмалын ордын кондици, ордын нөөц, орд ашиглалтын үйлдвэрлэлийн хүрээ хэмжээсүүд, төслийн техник эдийн засгийн тооцооны аргазүй, ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ
Ашигт малтмалын ордыг үнэлэх орчин үеийн аргуудыг судалж, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах үндсэн зарчмуудыг судалж мэдэх