Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр сүлжээний менежментийн протоклууд, стандартууд, фремворкуудыг ажиллах зарчимтай нарийн танилцаж, хэмжих, хянах, удирдах, тохиргоо хийх, нөөцийг бүртгэх гэх мэт менежментийн түвшинд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын талаар судлана.
Компьютерын сүлжээний дизайн, архитектурын талаар талаар судлаж, сүлжээний протоколуудтай, сүлжээний менежментийн функцүүд, фремворкуудыг тохируулж, бүрэн зохион байгуулах чадвартай болох зорилготой.
Энэхүү хичээл нь сүлжээний гүйцэтгэлийг үнэлэх хэмжигдэхүүнүүд, QoS ойлголтууд, queue-ын менежмент, траффик инженерчлэлийн ойлголтууд, шаардлага дээр суурилсан чиглүүлэлт, MPLS болон BGP-ийг ашиглан траффикийг инженерчлэл хийх талаар судална.
Энэхүү хичээл нь сүлжээний гүйцэтгэл, чиглүүлэлт, үйлчилгээний чанар (QoS), траффикийн инженерчлэл, сүлжээний урсгалуудын характеристик, шинжилгээний талаар судалж, хэрхэн хэрэгжүүлэхийг судлах зорилготой. Уг хичээлийг судалсанаар сүлжэний ачааллыг оновчтой болгох, байгууллагын сүлжээний шинж чанараас хамаарч сүлжээг оновчтой зохион байгуулах ур чадвартай болох ач холбогдолтой.
"Линукс үйлдлийн систем ахисан" хичээл нь ахисан түвшний суралцагч нарт зориулагдсан бөгөөд тухайн системийн талаарх мэдлэгийг систем програмчлал, процесс менежмент, файл систем, гүйцэтгэлийн мониторинг, аюулгүй байдлын хяналт гэх мэт сэдвүүдийг судална. Оюутнууд эдгээр ойлголтуудыг систем програмчлалын дасгалууд гүйцэтгэх болон кернелийн модуль хөгжүүлэлт, системийн администраци болон гүйцэтгэлийн оптимизацийн практик даалгаваруудаар дамжуулан эзэмшинэ.
Энэ хичээлээр Линукс үйлдлийн системийн архитектур, кернел, командын хэрэгслүүдийн талаар системийн орчинд илүү дэлгэрэнгүй судалж, мэдэх зорилготой.
Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна.
Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно.
Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.
Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.
Оюутан уг хичээлийг судалснаар дижитал ур чадварын суурь ойлголтууд, дижитал технологийн хөгжил, мэдээлэл хайх, үнэлэх, удирдах арга зүй, дижитал харилцаа ба хамтын ажиллагаа, цахим орчин дахь хувийн нууц ба аюулгүй байдал, зохиогчийн эрх ба ёс зүй, өгөгдлийн суурь ойлголт, шинээр гарч буй технологиуд (хиймэл оюун, их өгөгдөл гэх мэт)-ын талаарх суурь мэдлэгийг олгоно. Мөн дижитал орчинд сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, дижитал ул мөрөө нягтлах, дижитал мэдээлэлтэй зохистой ажиллаж сурах зэрэг практик ур чадварыг олгоно.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутнуудыг орчин үеийн дижитал нийгэмд үр дүнтэй, ёс зүйтэй, аюулгүй оролцох, суралцах, ажиллах, харилцахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд дижитал технологийг ухамсартайгаар ашиглах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, цахим орчинд хувийн нууц, аюулгүй байдлаа хангах, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү хичээл нь оюутнуудыг: • Академик орчинд амжилттай суралцах, судалгаа шинжилгээ хийхэд дижитал хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах; • Ирээдүйн ажлын байранд шаардагдах дижитал ур чадваруудыг эзэмшиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх; • Мэдээллийн үнэн зөвийг ялгаж, цахим залилан, хуурамч мэдээллээс сэргийлэх; • Дижитал иргэний хувьд ёс зүйтэй, хариуцлагатай байж, нийгэмд эерэгээр нөлөөлөх; • Аливаа цахим донтолтоос өөрийгөө хамгаалах; • Насан туршдаа суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
OSI загвар болон TCP/IP протокол, тэдгээрийн давхаргуудын үүрэг, функцууд, Физик давхарга: өгөгдөл ба дохио, өгөгдлийг тоон ба аналог дохиогоор дамжуулах, зурвасын өргөн ашиглах техникүүд, дамжууллын орчин, Өгөгдөл сувгийн давхарга: үүргүүд, функцууд, MAC хаяглалт, АRP протокол, алдаа илрүүлэх болон засах, өгөгдлийн сувгийн хяналт протоколууд, дамжууллын орчны хандалтын хяналтын арууд, Утастай болон утасгүй дотоод сүлжээний технологиуд
Энэ хичээлээр өгөгдлийг компьютерийн сүлжээгээр дамжуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг нээлттэй системүүдийн харилцан холболтын загвар (OSI model) болон TCP/IP протоколын физик, өгөгдлийн сувгийн давхаргуудын үүрэг, функцээр дамжуулан судална.
Статик чиглүүлэлт, Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд, Чиглүүлэлтийн протоколуудын нэмэлт тохиргоо
Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд болон статик, динамик чиглүүлэлтийн протоколуудыг судлах. Тэдгээр дундаас дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколуудыг тохируулж сурахад хичээлийн гол зорилго оршино.