Бидний тухай
Багш ажилтан
Өнөөдөр МУИС-д ‘Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үйлчлэх төв’ үүдээ нээхээр зэхэж, зарим байруудад ариун цэврийн өрөөний хүртээмж сайжирч, уншлагын танхим, аудио брайл сургалтын хэрэгслүүдтэй, оюутан багш нар Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын талаар тодорхой мэдлэг мэдээллийг авч аль болох туслан дэмжих ажиллагаанд оролцдог болсон зэрэг дэвшилтэйгээр 2023 оны хичээлийн жил эхэлж байна. Энэ амжилтад хүрэхийн тулд зөвхөн МУИС-ийн бодлого боловсруулагчид биш, мэргэжлийн Нийгмийн ажилтан бэлтгэж байгаа Социологи Нийгмийн Ажлын тэнхимийн үүрэг, Нийгмийн Ажил мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бакалаврын судалгааны ажлуудыг МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг асуудал уруу хандуулсан сэдвээр чиглүүлж, нотолгоонд суурилсан өөрчлөлтийг хийхээр зорьсон, МУИС-ийн оюутанд үйлчлэх албаны үүрэг хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай багахан туршлагаа товчлон хүргэхээр зорьлоо.