Бидний тухай
Багш ажилтан
Хөгжмийн урлагийн судлах зүйл, үндсэн ухагдахуун, хөгжмийн урлагийн үүсэл, хөгжил, урсгал чиглэл, дэлхийн хөгжмийн урлагийн түүхэн судлагдахуун, судлагааны тухай, мэргэжлийн хөгжмийн дэг сургууль, нэрт төлөөлөгчид, хөгжмийн зохиолчдын бүтээл туурвил, Орчин үеийн хөгжмийн чиг хандлага зэргийг тоймлон авч үзнэ.
Хөгжмийн урлагийн үүсэл гарал, онол, судлагааны тойм, эртний үеэс өнөөг хүртэлх хөгжлийн үйл явц, өөрчлөлт түүхийг хүн төрөлхтний нийгмийн хөгжил, түүний үе шатууд, түүхэн тодорхой үеүүдийн үзэл санааны урсгал чиглэлүүдтэй холбон авч үзнэ. Хөгжмийн урлагийн цогц ойлголт талаас нь тодорхой цэгцтэй мэдлэг олгоход чиглэнэ.
Тус хичээлийг судалснаар оюутнууд олон нийтийн болон ашгийн бус урлагийн зөвлөл, урлагийн агентлагууд, мөн бусад байгууллагад ажил хийх боломжтой. Түүнчлэн оюутнууд маркетинг, хөгжил, санхүүгийн болон зохион байгуулалтын чиглэлээр ур чадвар, мэдлэгээ дээшлүүлнэ. Хичээл дээр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь оюутнуудад янз бүрийн урлаг, соёлын байгууллагуудад урлагтай холбогдолтой даалгавар төсөл дээр ажиллах боломжийг олгоно. Оюутнууд тухайн урлагийн салбартаа гүйцэтгэл эсвэл үйлдвэрлэлийн карьераа нөхөх мэргэжлээр суралцаж болно. Менежменттэй холбоотой хичээл судалснаар оюутнууд бусад уран бүтээлчидтэй бизнес эрхлэгч эсвэл ашгийн төлөө урлагийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлтгэгдэнэ.
Урлагийн менежмэнт хичээлээр дамжуулан оюутнууд урлагийн салбарын томоохон байгуудгуудын үйл ажиллагаа, бодлогыг ойлгох боломжтой. Цаашлаад орчин үеийн урлаг, соёлын үйлдвэрлэлд нөлөөлж буй хөндлөнгийн оролцоо, бизнесийг хөгжүүлэх болон урлаг соёлын байгууллагад мэргэжлийн шийдвэр гаргах удирдлагын ур чадварын тухай ерөнхий мэдлэгтэй болно. Хичээлийн хүрээнд урлагт бүтээлч боломжийг танин мэдэх, инновацийг нэвтрүүлэх болон соёлын орчин нөхцөлийг судалж зохион байгуулах үйл ажиллагаанд суралцана.
Кино судлалын хичээл нь дижитал кино бүтээх, зохиол бичих, найруулах, зураг авалт, гэрэлтүүлэг, дуу бичлэг, засварлах зэрэг үндсэн гоо зүйн болон техникийн талын мэдлэгийг заана. Оюутан бүр кино бүтээх янз бүрийн элементүүдийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, лекц, семинарыг турш багаар хамтран ажиллана. Эцэст нь оюутнууд киноны анализ дээр багаар хамтран ажиллах бөгөөд семинарын цаг дээр илтгэл танилцуулах болно.
Кино судлалын хичээлийг судалснаар оюутнууд харааны урлагийн бүтээлд дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлж, шүүмжлэлтэй сэтгэх, бичих чадварыг хөгжүүлнэ. Кино судлал хичээл нь 20-р зууны урлагийн зонхилох хэлбэр болсон технологид суурилсан харааны урлагийн цогц төрлийг танилцуулах зорилготой. Оюутнууд киноны өгүүлэмж, киноны техник, киноны контекст арга барил, киноны төрөл ангилал судлах, кино үйлдвэрлэлийн анхан шатны туршлага зэргийг багтаасан кино судлалын үндсэн суурь мэдлэгийг эзэмшинэ
Дижитал медиа технологи нь орчин үеийн даяарчлагдсан нийгэм дэх цахим тооцоолол, хүн хоорондын харилцааны салшгүй хэсэг болсон. Дижитал медиа урлагийн чиглэлээр суралцах нь дижитал медиад суурилсан урлагийн бүтээлийг танин мэдэх, дүн шинжилгээ хийх, удирдах зэрэг интерактив, үр дүнтэй мэдлэгийг оюутанд олгоно. Оюутан мультимедиа өгөгдөл дээрх урлагийг төрөл зүйлсийг ялгаж ангилах, дүн шинжилгээ хийх, боловсруулах зэрэг зарчмууд болон одоогийн шинэ дэвшилтэт техникүүдтэй дэлгэрэнгүй танилцана. Уг хичээлд хамрагдсан оюутан цаашлаад мультимедиа дизайн, дижитал хэлбэрийн визуал бүтээл урлах, цаашлаад график дизайны чиглэлээр гүнзгийрч салбар хоорондын сургалтанд хамрагдах боломжтой.
21-р зууны технологийн дэвшилтэт эрин үеийн урлагийн хөгжил, чиг хандлагыг ойлгож судлахад уг хичээлийн зорилго оршино. Уг хичээлийг судалснаар оюутан дэлхийн дахинд яригдаж буй шинэ технологи, дижитал медиа урлаг дахь хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, цахим эрин үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Энэхүү хичээлийн гол агуулга оюутнуудад Африк, Америкийн урлаг, соёлын талаархи үндсэн мэдлэгийг хүргэнэ. АНУ-ын урлагийн баялаг түүх нь хамгийн эртний уугуул соёлоос эхлээд орчин үеийн урлагийн сүүлийн үеийн даяаршил хүртэл үргэлжилдэг. Уг хичээл нь 18-20-р зууны үеийн Америк дахь уран сайхны үйлдвэрлэлийн түүхийг судална. Хөрөг зураг, байгалийн зураг, төрөл зүйл, архитектур нь Америкийн түүх, газарзүй, нийгэмтэй холбоотой ба урлагийн бүтээлийг ямар нөхцөлд үйлдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй танилуана. Цаашилбал, энэ хичээлээр дамжуулан хувьсгалаас эхлээд 20-р зууны модернизмын эхэн үе хүртэлх Америкийн уран зургийн өсөлтийг судална. Семестрийн төгсгөлд Америкийн урлагийг түүх, үндэсний өвөрмөц байдлыг илэрхийлсэн шинэ бүтээл, алдартай дүрслэх урлагийн бүтээлүүд, нийтийн соёлын хандлага, хөгжил зэргийг хэлэлцэнэ.
Энэхүү хичээл нь Африк гаралтай Америкчууд мөн баруун цагаачлалын дараах Америк орны дүрслэх урлаг, АНУ-ын институци, нийгэм, соёлын олон ургальч шинж чанарыг ойлгоход тусална. Хичээлийн хүрээнд Америк төвтэй дүрслэх урлагийн чиг хандлагад суралцахаас гадна гоо зүй, соёл, эдийн засаг, ёс зүй, түүх, хууль эрх зүй, философи, сэтгэл зүй, нийгэм, технологийн холбоо хамаарлыг уялдуулан судална. Түүнчлэн энэхүү хичээлээр дамжуулан Африк гаралтай Америк ба Африкийн урлагийн хоорондын холбоо, ялгааг хэрхэн тайлбарлах, түүнчлэн Европ Америк, Африк гаралтай Америкийн урлагийн хоорондын харилцааг хэрхэн ойлгох талаар дэлгэрэнгүй үзнэ. Хичээлд хамрагдсанаар оюутнууд харааны дүрслэл, материалыг илүү өргөн хүрээнд тодорхойлж, ойлгож, дүн шинжилгээ хийхэд хчиээлийн ач холбогдол оршино.