МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL314
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL302
Багц цаг: 3

Товч агуулга

Гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилтыг авч үзнэ. Мөн тус хичээл дээр өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг үзнэ: SEM, XRF, XRD, ICP, INAA, RNAA, AAS, EPMA, MASS SPECTROMETRY: IDMS, SSMS, TIMS, SHRIMP

Зорилго

Тус хичээлээр гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилт болон өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг авч үзснээр геологийн төрөл бүрийн судалгааны тайлалт хийх чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL654
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL414
Багц цаг: 3

Товч агуулга

Ойсон гэрлийн микроскопоор тунгалаг бус буюу хүдрийн эрдсүүдийн оптик болон физик шинж чанарыг судалгааны бусад төхөөрөмж ашиглан тодорхойлдог. Гол хүдрийн ба хүдрийн бус эрдсүүдийг ойсон гэрлийн доор оптик шинж чанараар нь тодорхойлоно. Ойсон болон туйлширсан гэрлийн микроскопын практик ажлуудыг хийнэ. Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн, структур, текстурын онцлогийг тодорхойлж бичих, эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтоож, хүдрийн эрдсүүдийн үүслийн дэс дараалал, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийнэ.

Зорилго

Хүдэр судлал нь ашигт малтмалын ордын сургаал, минералоги, петрографи, зэрэг геологийн салбар ухаануудтай нягт холбоотой, геологийн шинжлэх ухааны хөгжилд тодорхой байр эзэлдэг хүдрийн ордын судлалд чухал ач холбогдолтой геологийн нилээд залуу салбар шинжлэх ухаанд тооцогдоно. Хичээлийн гол зорилго нь хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүн, хүдрийн ордын буюу хүдрийн биетүүдийн зүй тогтол, орон зайн тархалтыг тодорхойлох, хүдрийн структур, текстурын онцлог шинжийг илрүүлэх, хүдрийн эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтооход оршино. Хүдрийн эрдсийг тодорхойлох минераграфийн аргуудаар геологийн ба петрографийн судалгааны үр дүнгүүдээр тодорхойлох боломжгүй хүдрийн эрдсийн бичил мөхлөгүүд, тэдгээрийн бусад эрдсүүдтэй үүсгэсэн онцлог бичил ургалтын, бичил ором зэргийг судалж, хүдрийн эсвэл нийлмэл хүдрийн химийн шинжилгээний үр дүнг тооцоолж, хүдрийг ямар эрдсүүд бүрэлдүүлж байгааг мэдэж болдог ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL630
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL201
Багц цаг: 3

Зорилго

митьвю

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL305
Багц цаг: 2

Товч агуулга

Гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилтыг авч үзнэ. Мөн тус хичээл дээр өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг үзнэ: SEM, XRF, XRD, ICP, INAA, RNAA, AAS, EPMA, MASS SPECTROMETRY: IDMS, SSMS, TIMS, SHRIMP

Зорилго

Тус хичээлээр гол, сарнимал элемент болон изотопын геохимийн үндсэн ойлголтуудыг судална. Атомын бүтэц, цацраг идэвхит изотопуудын урвалуудын тэгшитгэл, сарнимал элементүүдийн ялгаралт, тогтвортой изотопын фракцжилт болон өргөн хэрэглэгддэг геохимийн судалгааны аргуудыг авч үзснээр геологийн төрөл бүрийн судалгааны тайлалт хийх чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL100
Багц цаг: 3

Товч агуулга

Геологи орчны үүсэл-хөгжил-өөрчлөлт хүн, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт үзүүлэх нөлөөлөл, судалгааны үндсэн арга замууд, байгал шинжлэлийн онолын ба тулгамдаж байгаа асуудлууд. Сансар, гараг эрхсийн үүсэл, хөгжил, сансрын геологийн хэтийн төлөв. Дэлхийн бүрхүүлүүдийн зүй тогтол, хөдөлгөөн, хувирал өөрчлөлт. Плит тектоникийн онолын үүсэл. Уул үүсэх үйл явц. Царцдас бүрхүүлүүдийн хавтангуудын динамик. Интрузив, эффузив магматизм, Эндоген, Экзоген үйл явцууд, Тунамал чулуулгийн үүсэл, тархалт, төрөл. Анхдагч чулуулгуудын хувирах үйл явц, хувирлын зэрэг, хувирмал чулуулгуудын төрөл, фац. Геологи болон уул уурхайн байгал орчинд үзүүлэх өрөг нөлөөлөл, авах арга хэмжээ.

Зорилго

МУИС-ийн Байгалийн ухааны чиглэлийн балаврын сургалтын хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдээр суралцагч оюутнуудад Геологийн шинжлэх ухааны орчин үеийн онолын үндсэн мэдлэг, Эндоген болон Экзоген үйл явцын үр дүнд бий болсон улс орны болон бүс нутаг, дэлхийн геологи орчны үүсэл, хөгжил, өөрчлөлтийн зүй тогтол, Хурдас-чулуулгийн гарал үүсэл, тэдгээртэй холбоотой үүсэх ашигт малтмалуудын том ордууд, тэдгээрийн эдийн засгийн үр өгөөжийг ойлгохтөрлүүдтэй танилцах, Геологийн судалгааны анхан шатны аргууд, орчин үеийн техник, технологитой танилцана. Байгалийн ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн ерөнхий суурийн хичээл болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL202
Багц цаг: 3

Товч агуулга

Энгийн дүрсүүдийн байгаль дээр тохиолдох олон тооны эрдэс бодисын талстын хэлбэр, тэдгээрийн төрлүүд, гарал үүсэл, онцлог шинж, кристаллохими болон физикийн кристаллографийн шинж, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог судлана.

Зорилго

Байгаль дээр тохиолдох олон тооны эрдэс бодисын талстын хэлбэр, түүний олон янз байдал, үүсэх нөхцөл, тэдгээрийн зөв хэлбэр дүрс, онцлог шинж, хими болон физикийн шинж, эдгээрийн хоорондын уялдаа, шүтэлцээний гол гол хуулиуд, талстын судалгааны аргууд зэргийг оюутнуудад танин мэдүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: NSCI601
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: MGEO501
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: MGEO605
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOL313
Багц цаг: 2

Товч агуулга

Метал, метал бус болон үйлдвэрлэлийн 40 гаруй эрдсүүдийн үйлдвэрийн төрлүүд тус бүрийг системтэйгээр тайлбарлан, үндсэн ойлголтуудын тухай авч үзнэ. Метал болон метал бус ашигт малтмалын хэрэглээ, металл тус бүрээр гол хүдрийн эрдсүүд болон хүдрийн агуулга, геохимийн шинж төрх зэргийг ашигт малтмалын ордын үйлдвэрийн төрөл бүрээр жишээн дээр нарийвчлан авч үзнэ.

Зорилго

Металл ба металл бус ашигт малтмалын ордуудын төрөл тэдгээрийн ялгаа, үүсэх геологи структурын нөхцлийн талаар онолын мэдлэг олгох, ашигт малтмалын ордыг эрж хайхад чухал ач холбогдол бүхий прогнозын холбогдолтой хичээлийн суурь болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар