Бидний тухай
Багш ажилтан
Химийн үйлдвэрлэлийн ялгах болон зөөвөрлөх процессуудын хүрээнд механик, гидромеханик процессуудын онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана.
Химийн үйлдвэрлэлийн ялгах болон зөөвөрлөх процессуудын онолын үндэс, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг тодорхойлсоноор тухайн процессын үнэлгээг хийж, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.
Химийн инженерчлэлийн тооцооллын үндэс, үндсэн хэмжигдэхүүнүүд, хувиргалтууд, масс зарцуулалт, эзлэхүүн зарцуулалтын тодорхойлолтууд, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаагүй үеийн энгийн ба олон компонетийн системд тооцоолох, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаж байх үеийн статик ба динамиз системд тооцоолох; дахин боловсруулах процессын үеийн материалын болон энергийн балансыг тооцоолох, дан болон олон фазын системд материалын болон энергийн балансыг тооцоолох, дээрх тооцоололд ашиглагдах математикийн аналик болон тоон тооцооллын аргууд, туршилт төлөвлөх, үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцах гэсэн агуулгуудыг тус хичээлийн хүрээнд үзнэ.
Химийн инженерчлэлийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын хувьд тухайн мэргэжлийн талаарх суурь ойлголтуудыг цэгцтэйгээр авахын тулд химийн үйлдвэрэлийн процессын онолын үндэстэй танилцахаас эхлэнэ. Химийн инженерчлэлийн салбарт хэрэглэгдэх тооцооллын үндэс, заалшгүй шаардагдах математик арга аргачлалыг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн үйлдвэрлэлийн процессын эдийн засгийн гол үзүүлэлтийг тооцоход шаардагдах процессуудын бүтээмж, шаардагдах чадлыг тооцоход ашиглагдах онолын үндэс нь Материалын баланс, Энергийн баланс юм. Материалын баланс, энергийн балансыг химийн урвал явагдаж байх болон явагдахгүй байх, энгийн ба олон компонентийн системд статик, динамик тохиолдлуудад тооцоолох үндсийг эзэмшүүлэх ач холбогдолтой. Эцэст нь инженер хүний ёс зүй, этиктэй холбогдох хүрээлэн буй орчны асуудал, ногоон үйлдвэрлэлийн ойлголтыг тухайн хичээл олгох юм.
Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессуудын физик-химийн онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана.
Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессууд, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, онолын үндсийг тодорхойлсноор тухайн нэг технологийн процессд хэрэглэгдэх оновчтой процесс, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.