Бидний тухай
Багш ажилтан
Улсын секторын үйл ажиллагаа түүний онцлог болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн бизнесийн байгууллагаас ялгарах онцлог, улсын секторын байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө, эх үүсвэрт гарсан өөрчлөлтүүдийг улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах арга зүйг судлана. Мөн тухайн салбарын нягтлан бодох бүртгэлд хамаарах хууль эрх зүй, заавар журмуудын талаар судална.
Улсын секторын нягтлан бодох бүртгэл түүнд тавих хяналтын талаарх ойлголт, УСНББОУС-ын дагуу санхүүгийн тайланг бэлтгэх, хууль эрх зүйн орчны талаарх ойлголт, бүртгэл хөтлөлтөд тавих хяналттай холбоотой онол, практикийн цэгцтэй мэдлэг эзэмшүүлэхэд оршино.
Татварын аудит болон аудитын онолын үндсэн ойлголт, ангилал, аудитын мэргэжлийн стандартууд, аудитын ажлын үндсэн үе шат, аудитын ажлын үе шат, ажлын баримтжуулалт, тайлан дүгнэлт, санхүүгийн тайлангийн аудит, татварын аудитын хоорондын онцлог, уялдаа холбоог судална.
Аудитын болон татварын аудитын онолын үндсэн асуудлуудыг судалж, аудитын төрөл, татварын хяналт шалгалт, татварын аудитын ялгаа, онцлог, ажлын үе шат болон үе шат бүрт хийгдэх аудитын горимын талаар тодорхой, цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой.
XXI зууны MCS тэлэлт, хариуцлагын пирамидийн хандлага, зорилтот орчин үеийн өртгийн стратеги: реинженеринг /сайжруулалт/ сэдлүүд, ялгаварт зардлын инженерчлэл / шийдлүүд, тэрчлэн ДЮ ПОНТ, ZBB, JIT, Каizin, Target Costing, ABC, 6 Sigma, SWOT анализ / синтез, Balanced Score Card зэрэг сүүлийн арга хэрэгслүүдтэй танилцана
Удирдлагын хяналтын систем (Management Control System) дэхь хувьсал, зорилтот өртгийн стратеги, ашгийн удирдлага, түүний дотор үйлдэл суурьт өртгийн стратeги, реинженеринг шийдлүүд, Balanced Score Card дүрслэл, хэрэглээг ахисан төвшинд гүнзгий судлана
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална
Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.
Энэ хичээл нь НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл Iхичээлийн залгамж болж үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарах зардлыг ангилан зүйл анги тус бүрээр нь хуримтлуулан бүртгэж, түгээмэл хэрэглэгддэг аргуудаар өртөг тооцох арга зүйг судлахаас гадна өртөг зардлын мэдээллээр удирдлагыг хангах талаарх мэдлэг боловсрол олгох асуудлыг авч үзнэ. Энд Материалын зардлын бүртгэл ба хяналт, Хөдөлмөрийн зардлын бүртгэл, хяналт, Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл, хуваарилалт, үйлчилгээний нэгжийн зардлын бүртгэл, хуваарилалт, Ажлын захиалгаар өртөг тооцох арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох дундаж өртгийн арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох түрүүлж ирснийг эхэлж зарлагадах арга, Хамсарсан ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд, Стандарт өртгийн системзэрэг сэдвүүдийг тус тус судална.
Зардлын бүртгэл хичээлийн зорилго нь бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын төлөвлөгөөний минимумыг хангаж оюутнуудад санхүүгийн бүртгэл хөтлөхөд болон удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай өртөг зардлын талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан гаргаж холбогдох талуудад хэрэгцээт мэдээллийг хүргэх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх явдал юм.
Аливаа аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны явцад гарах зардлын мөн чанар, ангилал, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарах зардлыг хуримтлуулан бүртгэж түгээмэл хэрэглэгддэг аргуудаар өртөг тооцох арга зүйг судлахаас гадна өртөг зардлын мэдээллээр удирдлагыг хангах талаарх мэдлэг боловсрол олгох асуудлыг авч үзнэ. Мөн удирдлагын хяналтын агуулга, дотоод мэдээллийн сүлжээний тухай болон мөнгөн урсгалыг үнэлж удирдлагын шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагааг төсөвлөх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд “Зардал-удирдлагын бүртгэл” хичээлийн зорилго нь бакалаврын сургалтын төлөвлөгөөний минимумыг хангаж оюутнуудад санхүүгийн бүртгэл хөтлөхөд болон удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай өртөг зардлын талаарх мэдээллийг боловсруулах, тайлагнах, шийдвэр гаргалтанд ашиглах суурь мэдлэгийг олгоход оршино.
Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын агуулга, мөн чанар, дотоод хяналтын үндсэн элементүүд, дотоод аудит нь дотоод хяналтын нэг хэлбэр болох тухай. Дотоод аудитын үүсэл, хөгжил, орчин үеийн компанийн засаглалд гүйцэтгэх үүрэг, мөн чанар. Дотоод аудит нь өмчийн эздийн зүгээс гүйцэтгэх удирдлага (менежменийн баг)-ын үйл ажиллагаанд хараат бус хяналтыг хэрэгжүүлэх, дотоод хяналт, удирдлагын үйл ажиллагааны үр ашигт байдал, байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлж дүгнэх үндсэн хэрэгсэл болох нь. Дотоод аудитын бүтэц, зохион байгуулалт, дотоод аудитын үндсэн үүрэг, хамрах асуудлууд, дотоод аудитын ажлын үе шат, төлөвлөлт. Дотоод аудитын олон улсын стандартын агуулга, бүтэц, хэрэглээ. Дотоод аудитын үр ашгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагаанд хийх дотоод аудитын арга зүй.
Аж ахуйн нэгж, байгууллагын хяналтын төрлүүд, түүний дотор дотоод хяналт, дотоод аудитын агуулга, мөн чанар, зохион байгуулах зарчим, хэрэгжүүлэх арга хэлбэрийг таньж мэдсэнээр аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлэх, олон улсын стандартын агуулгад нийцүүлэн дотоод аудитыг зохион байгуулах, хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгох зорилготой.
Санхүүгийн тайлангийн аудит болон нийцлийн аудитын онолын үндсэн ойлголт, ангилал, аудитын мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, аудитын мэргэжлийн стандартууд, аудитын ажлын үндсэн үе шат, аудитын төлөвлөлт, ажлын хөтөлбөр, аудитын мэдээлэл цуглуулж шалгалтыг гүйцэтгэх арга зүй, аудитын ажлын баримт, аудиторын тайлан дүгнэлт, болон санхүүгийн тайлангийн аудит, нийцлийн аудитын хоорондын онцлог, уялдаа холбоог судална.
Аудитын онолын үндсэн асуудлуудыг судалж, дотоод хяналтын системийн бүтэц зохион байгуулалтыг судлан үнэлэлт өгөх, аудитын нэг төрөл болох нийцлийн аудитын онцлог, ажлын үе шат болон үе шат бүрт хийгдэх аудитын горимын талаар тодорхой, цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой.