МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: COML705
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлтйн агуулга хоёр үндсэн хэсэгтэй. Харьцуулсан иргэний эрх зүйн хичээлээр иргэнлэг эрх зүйн болон нийтлэг эрх зүйн улс орнууд болох өөр өөр эрх зүйн тогтолцоо хоорондын ижил төсөөтэй болон ялгаатай эрх зүйн үзэл баримтлал, ойлголт, ухагдахууныг харьцуулан судлана. Ийнхүү эрх зүйг харьцуулан судлахдаа өөр өөр тогтолцоон дахь зарчим, үзэл баримтлалыг тодруулан, түүхэн нөхцөл байдлыг тогтолцоо бүрийн хөгжлийн үе шаттай илүү уялдуулан ойлгох замаар эрх зүйн зохицуулалтын агуулгыг ойлгох, аливаа тогтолцооны практикт тогтсон сул болон давуу талыг гаргах замаар хичээлийг явуулна. Дэлхийн бусад улс орны иргэний эрх зүйн хөгжлийн нийтлэг жишиг болон орчин үеийн чиг хандлагыг харьцуулан судалж үндэсний иргэний эрх зүйн хөгжлийг тодорхойлох мөн Монгол улсын иргэний эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг бусад улсын Иргэний хууль болон бусад дагалдах салбар хуулийн концепц, зарчим, суурь ойлголтыг уялдуулан харьцуулж, гадаад элемент оролцсон иргэний эрх зүйн хэрэг маргаанд холбогдох эрх зүйн эх сурвалжийг сонгож хэрэглэх, иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн хувьд оролцох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Зорилго

Орчин үеийн иргэний эрх зүйн хөгжлийн нийтлэг жишиг болон хөгжлийн чиг хандлагыг харьцуулан судалж үндэсний иргэний эрх зүйн хөгжлийг тодорхойлох мөнМонгол улсын иргэний эрх зүйн зохицуулалтыг бусад гадаад улсын Иргэний хууль болон бусад дагалдах салбархуулийн шинэчлэлт, концепц,хөгжлйин чиг хандлагыгхарьцуулан судалж,мэдлэг чадварыг эзэмшүүлнэ. Мөн хувийн эрх зүйн салбараар мэдлэгээ гүнзгийрүүлэх, шинэ арга барилыг эзэмшүүлэх, иргэний эрх зүйн суурь ойлголт, ухагдахуун, үндсэн зарчмуудыг харьцуулсан эрх зүйн аналитик аргаар судлах дадал суулгахад энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CIVL301
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CIVL725
Багц цаг: 3

Товч агуулга

Хууль тогтоомжийн догматик зохицуулалт, кейс шийдвэрлэх болон түүнийг бодох аргачлалд суралцах, үндэслэл бүхий зүйлчлэл хийх, ижил төстэй харилцааг ялгах, иргэний хэрэг маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, иргэний эрх зүйн онолын мэдлэгээ бататгаж Иргэний хуулийн хэм хэмжээг зөв ойлгож хэрэглэхэд анхаарна.

Зорилго

Иргэний хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээний талаарх онолын мэдлэгт суурилан шүүхийн практикт иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг зөв тодорхойлох, иргэний хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдэх ур чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC703
Багц цаг: 3

Товч агуулга

“Боловсролын эрх зүй“ судлагдахууны хүрээнд боловсролын бодлогын эрх зүйн орчин, боловсролын үндэсний бодлогын эрх зүйн орчны талаар хэлэлцэнэ. Дээрх асуудлын хүрээнд: байгууллагын эрх зүй, боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүргийг зохицуулж буй хууль тогтоомжийн ангилал, ач холбогдол. Бага, дунд боловсролын эрх зүй, боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, эрх зүйн орчин, хүний эрхийн зөрчлүүд. Дээд боловсрол, мэргэжлийн боловсролын эрх зүй, боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, эрх зүйн орчин, хүний эрхийн зөрчлүүд. Оюутан суралцагчдын хүний эрхийн зөрчлийн өнөөгийн байдлын судалгаа, арга зүй, үр дүн. Боловсролын үйл явц, суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшилд эрхээ эдлэх хэрэгцээ, сэдлийн байр суурь, нөлөөллийн судалгаа, үр дүнгийн хэлэлцүүлэг.

Зорилго

Боловсролын аливаа харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүргийн хэрэгжилт болоод боловсролын үйл явцад хүний эрхийн талаас үнэлгээ дүгнэлт, зөвлөгөө өгөх чадвар олгоно. Дээрх зорилгыг дараах зорилтуудыг шийдвэрлэн хэрэгжүүлнэ. 1. Багш, суралцагчдын боловсролын эрх үүргийн талаар бусдад тайлбарлах, зөвлөх чадвар эзэмшүүлэх, 2. Монголын боловсролын эрх зүйн асуудлуудыг судлан тогтоох, илтгэл хэлэлцүүлэх чадвар эзэмшүүлэх 3. Боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сурган хүмүүжүүлэх үйл явц болоод хүүхдийн зан байдал, үйл ажиллагаанд хүний эрхийн талаас нь үнэлгээ дүгнэлт өгөх чадварыг эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар