МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI632
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI622
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI202
Багц цаг: 3

Товч агуулга

Алгоритмын шинжилгээ. Өгөгдлийн хийсвэрлэл. Суурь өгөгдлийн бүтцүүд:массив, дан жагсаалт, давхар холбоост жагсаалт, стек, дараалал. Мод. Хайлт ба эрэмбэлэлт. Граф. Алгоритмын зохиомж

Зорилго

Энэ хичээлээр өгөгдлийн үндсэн ойлголтууд, стандарт өгөгдлийн бүтцүүдийг судалж тэднийг объект хандлагат програмчлалын үндсэн ойлголтууд ашиглан өгөгдлийн хийсвэр төрөл болгож зохиох талаар судална. Мөн програм зохиох үедээөгөгдлийн бүтцээоновчтой сонгон хэрэглэж чаддаг зөв програмчилах чадвар дадлыг төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI254
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр хурдан, үр дүнтэй ажиллах алгоритмыг зохиомжлох, шинжлэх алгоритмын техникүүдийг заана. Үүнд, динамик програмчлал, дэд бодлого, хамаарал, жишээ; санамсаргүй алгоритм, магадлалт шинжилгээ, матрицын үржвэр шалгах, санамсаргүй өгөгдлийн бүтэц; хугацааны ээдрээ, P, NP, NP-complete бодлогын анги, Карпын 21-н бодлого, ойролцоо алгоритм, heuristic хайлт.

Зорилго

Алгоритмын зохиомжийг гаргаж, түүний биелэгдэх хугацааны шинжилгээ хийх, алгоритмын зөв ажиллагааг батлах, алгоритмын зохиомж хийх үндсэн чухал ойлголтуудыг эзэмших, инженерчлэлийн асуудалд тохирох алгоритм хөгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI253
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр хурдан, үр дүнтэй ажиллах алгоритмыг зохиомжлох, шинжлэх арга техникүүдийг хэрэглээтэй хослуулан заана. Хуваан эзлэх зарчим: үндсэн ойлголт, хуваалт, нэгтгэл, хугацааны анализ, мастер теорем, модны аргаар хугацааг үнэлэх, жишээ бодлогууд, хоёртын хайлт. Графын алгоритм: графын дүрслэл, төвшиний нэвтрэлт, гүний нэвтрэлт, топологи эрэмбэ; жинтэй графын богино зам, нэг эхлэлтэй богино замын бодлого, Дайкстрагийн алгоритм, Белмин-Фордын алгоритм, бүх орой хоорондын богино зам; бага жинт бүрхүүл мод, Прим, Крүскалын алгоритм; Графын урсал: их урсгал, бага тасралт (max flows, min cut), хоёрт тал граф, харгалзаа (matching). Динамик програмчлалын үндсэн ойлголт, жишээ.

Зорилго

Алгоритмын зохиомжийг гаргаж, түүний биелэгдэх хугацааны шинжилгээ хийх, алгоритмын зөв ажиллагааг батлах, алгоритмын зохиомж хийх үндсэн чухал ойлголтуудыг эзэмших, инженерчлэлийн асуудалд тохирох алгоритм хөгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар