Бидний тухай
Багш ажилтан
Төслийн үндэслэл: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (“УБТЗ” ХНН) нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн ачааллыг давхар үүрч, ачаа болон зорчигч тээврийг алдагдалтайгаар тээвэрлэж байна. Ачаа тээврийн хэмжээ өсөн нэмэгдэхийн хирээр “УБТЗ” ХНН-ийн тээх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлж сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна. Замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн өндөр элэгдэлтэй учир их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Хэт өндөр алдагдалтай тээвэр гүйцэтгэж байгаагаас шалтгаалан өөрийн нөөц бололцоог ашиглан парк шинэчлэл, засвар үйлчилгээг хийх чадваргүй байдалд орж байгаа нь гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалтыг зээлээр авахад хүрч байна. Гэтэл зээлийн буцаан төлөх чадамж сул алдагдалтай байгууллагад ямар ч санхүүгийн байгууллага зээл өгдөггүй. Зээл авахаар зээлийн хүү, зээлийн эргэн төлөлт хийхийн тулд тарифыг зөв зохистой нэмэгдүүлэх боломжит хувилбарыг хайж олох шаардлагатай. “УБТЗ” ХНН-ийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд дунд хугацааны тарифын өөрчлөлтийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх шаардлагатай байна.
Төслийн зорилго: Төсөлт ажил нь “УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн тарифын одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, УБТЗ-ыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг хангах зорилтын хүрээнд дунд хугацаанд “УБТЗ” ХНН-ийн ачаа болон зорчигч тээвэрлэлтийн тарифын бодлогын шинжлэх ухааны үндэслэлтэй загвар боловсруулах, шийдвэр гаргагчдад шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Төсөлт ажлын үргэлжлэх хугацаа 2019 оны 11-р сарын 10-наас 2020 оны 3-р сарын 15 хооронд хэрэгжинэ. Төсөлт ажил 2 үе шаттай явагдана. 1-р үе шат 2019 оны 12 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд төслийн ажлын даалгаврын 1 ба 2-р хэсгийн а)-c) хэсэгт заасан ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: зорчигч тээврийн тарифын шинжилгээ, тарифыг уян хатан тогтоох бодлогыг томьёолж загварчилна. Ачаа тээврийн ангилал бүрд мэдрэмжийн шинжилгээ хийж, ачаа тээврийн тарифын өөрчлөлтийн зохистой загварыг гаргаж инфляци, ХҮИ-тэй уялдуулан бүрэн хийж Захиалагчид хүлээлгэн өгнө. 2-р үе 2020 оны 03 сарын 15 өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд төслийн ажлын даалгаврын 2-р хэсгийн d), 3 ба 4-р хэсгийн ажлууд бүрэн хийж Захиалагчид хүлээлгэн өгнө. Үүнд: Нефть, нефтийн төрлийн ачааг арилжааны шинэ чанартай ачааны нэгэн адил индексжүүлэх үндэслэлийг тодорхойлох, индексжүүлэх боломжит хэмжээг тооцох, импорт экспортын ачаа тээврийн тарифын мэдрэмжийн шинжилгээ болон тарифын өөрчлөлт үйлчлүүлэгчдэд нөлөөлөх судалгаа хийх. Тээвэрлэж буй ачааны үнийн өөрчлөлтийн таамаг, валютын ханшийн таамгийн мэдээллийг үндэслэн симуляци хийнэ. Судалгааны үр дүнг нэгтгэн сонгосон математик загварт параметрүүдийн үнэлгээ, шинжилгээг хийсний үндсэн дээр тарифын нэгдсэн бодлогыг томьёолно. Мөн байгуулсан загвар, олсон шийд, түүний шинжилгээний үр дүнд үндэслэн “УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн тарифын өөрчлөлтийн хамгийн оновчтой байдлын динамикийг гарган “УБТЗ” ХНН-ийн удирдлагад /холбогдох алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд/ зөвлөмж гаргаж өгнө. Ажлын хүрээнд дараах ерөнхий ажлууд хийгдэнэ. Төслийн ажлын даалгавар: Ачаа болон зорчигч тээврийн тарифт нөлөөлж буй хүчин зүйлсийг гаргах, тэдгээрийн ач холбогдлыг эрэмбэлж жин тогтоох, мэдрэмжийн шинжилгээ хийх, үүнд хэрэглэгдэх өгөгдөл цуглуулах 1. Орон нутгийн харилцааны зорчигч тээврийн тарифын шинжилгээ, индексчлэл, өрсөлдөгчийн судалгаа хийнэ. Тарифыг уян хатан тогтоох бодлогыг зорчигч тээврийн хувьд алдагдлыг ихэсгэхгүй байхаар томьёолж загварчилна. Үүнд: тарифыг инфляц, хэрэглэгчийн үнийн индекстэй хамааруулж гаргах. 2. Ачаа тээврийн тариф тогтоох бодлогын хүрээнд: a) Нийт ачааны бүлгийг нийгмийн болон арилжааны шинж чанартай гэж хувааж тус бүрд тарифын өөрчлөлтийн зохистой загвар гаргах. Үүнд: мэдрэмжийн шинжилгээ хийж тарифын уян хатан бодлого гаргах; b) Нефть, нефтийн төрлийн ачааг арилжааны шинэ чанартай ачааны нэгэн адил индексжүүлэх үндэслэлийг тодорхойлох. Индексжүүлэх боломжит хэмжээг тооцох. c) Экспортын ачаа тээврийн тарифт мэдрэмжийн шинжилгээ хийх: экспортын ачаануудын хувьд тарифын өөрчлөлт үйлчлүүлэгчдийн орлого, ашигт хэрхэн нөлөөлөх мэдрэмжийн судалгаа хийх. Тээвэрлэж буй ачааны үнийн өөрчлөлтийн таамаг, валютын ханшийн таамгийн мэдээллийг үндэслэн симуляци хийх. /Хэрэглэгчээ алдахгүйгээр, гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүний хэмжээг багасгахгүйгээр, экспортын ачааны тарифын бодлогыг нийгмийн шинж чанартай ачааны алдагдалтай уялдуулж гаргах; d) Транзит тээврийн хувьд /чингэлэг тээврийн хувьд/ “Нэгдсэн нэвтрэх тариф”-ын хөнгөлөлтийн бодлогод шинжилгээ хийх. Үүний тулд зах зээлд өрсөлдөгч тээврийн коридоруудаас /Казакстан, Манжуур-Забайкальск/ хамааруулж хөнгөлөлт үзүүлж болох хувийн өөрчлөлтийн завсрыг тогтоох талаар судалгаа хийх. Үүнд хэрэгтэй өгөгдөл мэдэгдэж байхад хийгдэх. /гол зорилго: чингэлэг тээврийн хэмжээ буурахгүй байх, орлого багасахгүй байхаар судалгаа хийх/ 3. Ачаа болон зорчигч тээврийн тарифт нөлөөлж буй хүчин зүйлсийг гаргах, тэдгээрийн ач холбогдлыг эрэмбэлж жин тогтоох, мэдрэмжийн шинжилгээ хийх, дээрх шинжилгээнд хэрэглэгдэх мэдээлэл, өгөгдлийг цуглуулах 4. Дээрх ажлуудын нэгтгэн агрегацилж тарифын нэгдсэн бодлогыг томьёолно. Энэ ажлын хүрээнд: a) “УБТЗ” ХНН-ийн дунд /4-5 жил/ хугацааны тарифын өөрчлөлтийн хамгийн оновчтой байдлын түвшин тогтооно. Үүний тулд “УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн тарифын хувьд математик загвар боловсруулж, байгуулсан дискрет динамик системийн загварт шинжилгээ хийж, параметрүүдийн үнэлгээ, шинжилгээг хийсний дараа оновчтой удирдлагын бодлого хэлбэрээр томьёолж, бодлогын оновчтой шийдийг олох, шийдийг төлөв байдлын шинжилгээг хийнэ; b) Байгуулсан загвар, олсон шийд, түүний шинжилгээний үр дүнд үндэслэн “УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн тарифын өөрчлөлтийн хамгийн оновчтой байдлын динамикийг гарган “УБТЗ” ХНН-ийн удирдлагад /холбогдох алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд/ зөвлөмж гаргаж өгнө.
Түлхүүр үгс: