Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээл нь НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл Iхичээлийн залгамж болж үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарах зардлыг ангилан зүйл анги тус бүрээр нь хуримтлуулан бүртгэж, түгээмэл хэрэглэгддэг аргуудаар өртөг тооцох арга зүйг судлахаас гадна өртөг зардлын мэдээллээр удирдлагыг хангах талаарх мэдлэг боловсрол олгох асуудлыг авч үзнэ. Энд Материалын зардлын бүртгэл ба хяналт, Хөдөлмөрийн зардлын бүртгэл, хяналт, Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл, хуваарилалт, үйлчилгээний нэгжийн зардлын бүртгэл, хуваарилалт, Ажлын захиалгаар өртөг тооцох арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох дундаж өртгийн арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох түрүүлж ирснийг эхэлж зарлагадах арга, Хамсарсан ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд, Стандарт өртгийн системзэрэг сэдвүүдийг тус тус судална.
Зардлын бүртгэл хичээлийн зорилго нь бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын төлөвлөгөөний минимумыг хангаж оюутнуудад санхүүгийн бүртгэл хөтлөхөд болон удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай өртөг зардлын талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан гаргаж холбогдох талуудад хэрэгцээт мэдээллийг хүргэх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх явдал юм.
Өртөг тооцдог уламжлалт болон сүүлийн үеийн нийтлэг аргууд, сонгон хэрэглэгдэх боломж, манай улсын эдийн засаг, нийгэмд ихээхэн ач холбогдолтой бөгөөд үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн горим, өртөг тооцох арга ажиллагааны онцлог бүхий салбаруудад зардал бүртгэх, өртөг тооцох онцлогийг авч үзнэ. Үүнд Зам, Барилгын үйлдвэрлэлийн зардлын бүртгэл, бүтээгдэхүүний өртөг тооцолтын онцлог, Эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлын бүртгэл, бүтээгдэхүүний өртөг тооцолтын онцлог, Уурхай баялгийн салбарын зардлын бүртгэл, бүтээгдэхүүний өртөг тооцолтын онцлог, Эрүүл мэнд, Боловсролын салбарын үйлчилгээний зардлын бүртгэл, өртөг тооцолтын онцлог зэрэг асуудлуудыг хамрах юм.
Бакалаврын түвшний зардлын болон удирдлагын бүртгэлийн хичээлийн хөтөлбөрт ордоггүй, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог бүхий салбаруудын бүтээгдэхүүний өртөг тооцох арга, ажиллагааг таниулж, эзэмшүүлнэ.