Бидний тухай
Багш ажилтан
(Магадлал, түүний тодорхойлолт чанарууд, бусад үндсэн ойлголтуудийг эзэмшүүлэх, хэрэглэх чадварыг суулгах Математик статистикийн тухай суурь ойлголтууд, түүвэр, параметрийн үнэлэлт, шинжүүр, регрессийн шинжилгээ ба түүний хэрэглээг таниулах, практикт хэрэглэх дадал чадварыг суулгах Статистик загварчлалын үндсэн аргуудыг эзэмшүүлэх, санамсаргүй үзэгдэл, хэмжигдэхүүн ба туршилтыг загварчлах чадварыг эзэмшүүлэх)
(Санамсаргүй үзэгдэл, түүн дээрх үйлдлүүд, Магадлал, түүний тодорхойлолтууд, чанарууд, Комбинаторикийн элементүүд, Нөхцөлт магадлал, Үл хамаарах чанар, Гүйцэд магадлалын томъёо, Байесын томъёо ба түүний өргөтгөл, Бернуллийн схем, Полином схем, Дискрет ба тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн, Тархалтын хууль, Санамсаргүй хэмжигдэхүүний нягт, Санамсаргүй хэмжигдэхүүний тоон үзүүлэлтүүд, Их тооны хууль, хязгаарын гол теорем, Бернуллийн схем дэх хязгаарын теоремууд: Пуассоны томъёо, Муавр-Лапласын локал ба интеграл томъёо, Түүврийн вариацын цуваа ба эрэмбийн статистик, Туршилтын тархалтын функц, Түүврийн тоон үзүүлэлтүүд, Санамсаргүй хэмжигдэхүүнийг загварчлах шууд, урвуу хувиргалтын, зайлуулах аргууд ба зарим тусгай арга, Статистик үнэлэлт, Цэгэн ба интервалан үнэлэлт буюу итгэх завсар, Статистик таамаглал, Шинжүүр, Хи-квадрат шинжүүр, Колмогоров-Смирновын шинжүүр, Нэгэн төрлийн байх тухай таамаглал шалгах Хи-квадрат шинжүүр, Бүлгийн шинжүүр, Манн-Витнейн шинжүүр, Тэмдгийн шинжүүр, Рангийн тэмдгийн шинжүүр, Үл хамаарах тухай таамаглал шалгах Хи-квадрат шинжүүр, Үл хамаарах тухай таамаглал ба корреляцийн шинжилгээ: Пирсоны, Спирмэний рангийн, Гамма, Кендаллын корреляцийн коэффициентүүд, Түүврийн инверсийн тоог ашиглан санамсаргүй байх тухай таамаглал шалгах шинжүүр, Санамсаргүй байх тухай таамаглалыг шалгах бүлгийн шинжүүр, Регресс, шугаман регрессийн загвар, үл мэдэгдэх параметрүүдийн үнэлэлт, үлдэгдлийн дисперсийн үнэлгээ, Дисперсийн шинжилгээ.)
Монголоор: Тодорхой бус санамсаргүй үзэгдэл, Санамсаргүй туршилт, Түүвэр орон зай ба үйл явдал, Магадлалын аксиом, Нөхцөлт магадлал, Бейсийн теорем, Тусгаар үйл явдал. Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагч, тэдгээрийн түгэлтийн функц. Зарим чухал санамсаргүй хувьсагчид. Нөхцөлт түгэлтийн функц. Санамсаргүй хувьсагчийн горьдлоготой утга ба момент. Санамсаргүй хувьсагчийг хувиргах. Магадлалын хувиргалтын аргууд. Хос санамсаргүй хувьсагч, Хамтын ба нөхцөлт түгэлтийн функц. Хамтын ба нөхцөлт горьдлоготой утга. Тусгаар адил түгэлттэй санамсаргүй хувьсагч. Их тооны хууль ба төвийн хязгаарын теорем. Санамсаргүй процесс ба түүнийг ангилах, Санамсаргүй процессыг илэрхийлэх математик арга, Автокорреляцийн функц. Зарим чухал санамсаргүй процессууд. Чадлын спектр нягт, Дулааны шуугиан, Шугаман систем дэхь санамсаргүй процесс. Оноосон ба Вейнерийн шүүлтүүр. Компьютерт санамсаргүй тоо болон процессыг үүсгэх. Ховор үйл явдлын симуляци
Магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процессын талаар үндсэн мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Шинжлэх ухааны болон инженерийн судалгаанд тодорхой бус байдлыг үнэлэх математик аргачлалын тулгуур нь магадлал, санамсаргүй үйл явцын онол юм. Тухайлбал электроникийн болон холбооны системийн шуугиан болон бусад тодорхой бус нөхцөл байдал системээр дамжуулж байгаа мэдээлэлд алдаа бий болгодог бөгөөд түүнийг тооцох, системийн зохистой үзүүлэлтийг сонгох шаардлага гардаг.