Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн мэдээлэл, түүнийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих автоматжуулсан системийн загваруудтай танилцана. Санхүүгийн мэдээллийн бүтэц, мэдээллийн хамгаалалт, санхүүгийн менежментийн мэдээллийн үүрэг, зорилгыг судлан, санхүүгийн шийдлүүдийн програм хангамжуудтай танилцана. Түүнчлэн аудит, бàíê, татвар, төсвийн үйл ажиллагааг мэдээллийн технологиор дэмжих асуудлуудыг авч үзнэ.
Санхүүгийн мэдээллийн талаар нэгдмэл ойлголттой болох, санхүүгийн секторт хэрэглэгддэг олон улсын болон дотоодын программ хангамжтай танилцах, санхүүгийн шинжилгээний төрлийн программ хангамжийг судалж, ашиглах болон санхүүгийн загвар хийх чадвар эзэмшинэ.
Маркетингийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянахад мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Орчин үед хэрэгцээтэй мэдээллээр цаг тухайд нь хангагдах, шаардлагатай боловсруулалтыг хийж үр дүнг маркетингийн удирдлагад ашиглах нь зах зээлийн ширүүн өрсөлдөөний үед маркетингийн менежерүүдэд улам чухлаар тавигдаж байна. Энэ хичээлээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд: Маркетингийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үндэс:Яагаад Маркетингийн мэдээллийн системийг судлах шаардлагатай-вэ? Маркетингийн Мэдээллийн системийн орчин үеийн хандлагууд. Байгууллага дахь маркетингийн мэдээллийн системийн үүргийг авч үзнэ. Маркетингийн мэдээллийн систем ба бизнес, стратеги болон Маркетингийн мэдээллийн системийг өрсөлдөент давуу талыг олоход_ хэрхэн ашиглах талаар судална. Маркетингийн мэдээллийн системийн техникийн үндэс:Техник ба Програм хангамж. Шинэ програм хэрэгсэл болон орчин үеийн хандлагыг судална. Түүнчлэн мэдээллийн сангийн орчин. Сүлжээ. Электрон арилжаа ба Электрон бизнесийн технологуудыг авч үзнэ. Мөн удирдлага, байгууллага, технологийн ямар учир шалтгаанууд маркетингийн мэдээллийн сайн систем байгуулахад түлхэц болдог тапаар судалж үзнэ. Байгууллага дахь Маркетингийн мэдээллийн системийн бүрэлдэхүүнүүд: Маркетингийн судалгааны систем, дотоод мэдээллийн систем, Гадаад мэдээлэл цуглуулах систем-Мэдээллийн шинжилгээний систем, Маркетингийн шийдвэр дэмжих системүүдийг тодорхойлох. Тэдгээрийн ялгаатай болон төсөөтэй шинжүүдийг тодорхойлох. Маркетингийн системүүдийн амжилттай ажиллаж буй шалтгаануудыг тодорхойлох. Маркетингийн мэдээллийн системтэй холбоотой үүсэн гарч буй ёс суртахууны асуудлууд. Байгууллагын баримталж буй ёс суртахууны бодлого, түүний хэрэгжилтийг судална. Интернет маркетингийн талаар авч үзнэ.Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хөгжүүлэх арга зүй. Системийг нэвтрүүлэх аргууд. Амжилт ба сүйрэл болоход нөлөөлөх хүчин зүйлүүдийг авч үзэх. Системийн хамгаалалт, хяналтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар арга замуудыг судалж үзнэ. Орчин үеийн маркетингийн мэдээллийн системийг төлөвлөх, нэвтрүүлэх, удирдах аргуудыг судалж үзнэ. Үүнд пүүс, компаний жишээн дээр маркетингийн судалгааны мэдээлэл боловсруулах аргуудыг үзнэ. Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хэрхэн боловсронгуй болгох талаар онолын болоод практик аргын талаар судална. Бодит пүүс компаний жишээн дээр төслийн ажил гүйцэтгэнэ.Оюутнууд удирдлагын мэдээллийн системийн талаарх онол, практикийн зохих мэдлэг, чадварыг олж авахдаа практик жишээн дээр тулгуурлана.
Хичээлийн үндсэн зорилго нь маркетингийн мэдээллийн систем яагаад чухал болохыг, маркетингийн мэдээллийн систем гэж юу болохыг тодорхойлно. Пүүс, компаний жишээн дээр маркетингийн судалгааны мэдээлэл боловсруулах аргуудын талаар авч үзнэ. Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хэрхэн бодовсронгуй болгох талаар онолын болоод практик аргын тапаар судална. Бодит пүүс компаний жишээн дээр төслийн ажил гүйцэтгэнэ.
Энэ хичээлээр бизнесийн мэдээллийн системийн үндсэн ойлголттой танилцана. Бизнесийн мэдээллийн системийг тодорхойлж түүний ач холбогдлыг тайлбарлана. Бизнесийн мэдээллийн системийн байгууллагад гүйцэтгэх үүргийг авч үзнэ.Мөн бизнесийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үндсийг авч үзэхдээ түүний үндсэн ажилбарууд, нөөцүүд болон архитектурыг судлахаас гадна OLTP, OLAP технологиудтай танилцана. Бизнесийн мэдээллийн системийн технологийн үндсийг судлах хүрээнд түүний техник хангамж, програм хангамж, мэдээллийн бааз ба хуваарилагдсан мэдээллийн баазын систем, өгөгдлийн агуулах (data warehouse), өгөгдлийн олборлолт (data mining) интернет технологи, мобайл технологи, үүлэн(cloud) технологиудыг авч үзнэ.Байгууллагын мэдээллийн системийн хүрээнд бизнесийн мэдээллийн системийн төрлүүд, үүндMIS, TPS, HRIS,CRMS, SCHMS болон OLAP системүүд, Экспертын систем (ES), Мэдлэг удирдах систем (KMIS), Шийдвэр дэмжих системүүд (DSS)-ийн үндсийг судална. Бизнес интеллиженс (BI), интеграл системүүд болох Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем (ERP)болон хамтын ажиллагааны системийн үндсэн ойлголтыг судлана.Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зүйг авч үзэхдээ мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, арга хандлагууд, систем хөгжүүлэх амьдралын цикл, мэдээллийн системийг шинжлэх, загварчлах арга хэрэгслүүд, БМС-ийн төсөл боловсруулах арга зүй, БМС-ийн төлөвлөлт ба нэвтрүүлэлт, нээлттэй технологи, системүүд (Open source)-ийн үндёсэн ойлолтуудыг судална.Эцэст нь бизнесийн мэдээллийн системийг удирдах арга зүйг судлахдаа мета мэдээллийн систем, мэдээллийн системийн стандартчлал, кодчилол болон бизнесийн мэдээллийн систем ба ёс зүй, аюулгүй байдал, мэдээлэл хамгаалах стандартуудыг тайлбарлан үзнэ.
Энэ хичээлээр оюутнуудад бизнесийн мэдээллийн системийн талаар суурь мэдлэг олгож, орчин үеийн бизнесийн мэдээллийн системийн хөгжил, ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн мэдээллийн системийг хөгжүүлэх шинэ технологиудыг танилцуулна.
Data mining системийн үндсэн загварууд, алгоритмууд, OLAP систем, өгөгдлийн агуулах, предиктив шинжилгээний аргууд зэрэг онолын үндсэн асуудлыг судлан MS- Excel 2013 системийн өгөгдлийн шинжилгээний болон Pivot Table, PowerPivot, Data mining зэрэг нэмэлт үүд дээр дасгал хийх аргаар бизнесийн мэдээллийг хэрхэн боловсруулах, шинжлэх аргуудтай танилцана.
Хичээлийн үндсэн зорилго нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх өгөгдөл, мэдээллийг шинжлэн судлаж, үнэлж дүгнэх орчин үеийн мэдээлэл боловсруулалт, шинжилгээний арга хэрэгслүүдийг танилцуулна. Энэ хүрээнд өгөгдлийн олборлолтын арга техникууд, өгөгдлийн шинжилгээний төрлүүд, тэдгээрийн үндсэн аргууд, загваруудын талаар мэдлэг олгож, өгөгдлийн агуулах байгуулах дадал эзэмшүүлэх, эдгээрт хэрэглэгдэх программын системийг ашиглах чадварт сургах, практикт нэвтрүүлэх дадал олгоход энэ хичээлийн ач холбогдол оршино.