Бидний тухай
Багш ажилтан
Системийн загвар ба оновчлолын дараах шинжилгээ. Шууд ба хосмог бодлого ашиглаж мэдрэмжийн шинжилгээ хийх. Шийдвэртэй онолын үндэс. Шийдвэртэй онолын мод. Сэтгэл ханамжийн онол. Тоглоомын онолын үндэс. Шугаман программчилалын аргаар тоглоомыг шийдэх. N хүний тэг нийлбэртэй тоглоом ба хоёр хүний тэг бус нийлбэртэй тоглоом. Сүлжээ шинжилгээний арга. Ажлын хугацаа тодорхойгүй төсөл. Нийтийн үйлчилгээний систем. Хамгийн бага зардалтай үйлчилгээний систем. Марковын процесс. Динамик программчлал. Динамик программчлалын бодлого бодох ерөнхий бүдүүвч ба нэг хэмжээст нөөц хувиарлах бодлого. Олон үе шаттай төлөвлөлтийн бодлогууд.
Байгалийн ухааны чиглэлээр суралцагчдад “Үйлдлийн шинжилгээ” хичээлээр шийдвэр гаргагчид буюу менежерт шийдвэр гаргахад нь туслах зорилгоор боловсрогдсон математик арга, задлан шинжилгээний болон тоон аргуудын онолын талаар суурь мэдлэг олгож эдгээр аргуудыг ашиглан амьдрал практикт тулгарах асуудлуудыг шинжлэх, бодох ур чадварыг магистрантурт суралцагчдад эзэмшүүлэхэд оршино.
Програм хангамжийн чанарын тухай үзэл баримтлал, Програм хангамжийн баталгаажилт, төлөвлөлт, хяналт, Програм хангамжийн чанарын үзүүлэлтүүд, хэмжилт, Програм хангамжийн итгэл даах чанар, Найдвартай, хүртээмжтэй, аюулгүй, нууцлал хамгаалалтын байдал, Програм хангамжийг шалгах ба нотлох үйл ажиллагаа, Хар ба цагаан хайрцагны тестийн техникүүд, Хөгжүүлэлтийн тестлэл, Нэгжийн, компонентийн, системийн тестлэлүүд, Тестлэлээр удирдах хөгжүүлэлт, Хувилбарын тестлэл, Хэрэглэгчийн тестлэл
Програм хангамжийн инженерийн мэргэжлийн оюутнуудад програм хангамжийн чанар, түүнийг шалгах арга замын тухай болон програм хангамжийг тестлэх мэдлэг, чадварыг олгоно.
Алгоритм, түүний үндсэн ойлголтууд: алгоритмын тодорхойлолт, алгоритмын чанарууд, алгоритмын үндсэн алхмууд, алгоритмыг дүрслэх хэлбэрүүд Алгоритмын төрлүүд: Шугаман, салаалсан, давталттай алгоритмууд, давталтын хэлбэрүүд Алгоритмчлах үе шатууд: Алгоритмын ерөнхий зохиомж, тоон арга сонгох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх Алгоритмын хэмжигдэхүүний төрлүүд: Хүснэгт, түүнийг боловсруулах алгоритмууд. Мөр төрөл, мөр боловсруулах алгоритмууд. Алгоритмчлалын аргууд: Комбинаторикийн алгоритмууд, дэд алгоритм, рекурсив алгоритм
Компьютерийн алгоритмын тухай үндсэн ойлголтуудтай танилцан алгоритм дүрслэх, алгоритм зохиох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх суурь мэдлэг чадварыг эзэмшинэ.