Бидний тухай
Багш ажилтан
Физик төхөөрөмжийн програмчлалын үндсэн ойлголт, зарчмуудыг оюутнуудад танилцуулах. Оюутнуудын физик төхөөрөмжийн програмчлалд хэрэглэгддэг програмчлалын хэл, орчны талаарх ойлголтыг хөгжүүлэх. Оюутнуудыг микроконтроллер, мэдрэгч, удирдлагын үндсүүдтэй танилцуулах. Оюутнуудад физик төхөөрөмжтэй харилцах програм хангамжийн программ зохиож, хэрэгжүүлэх боломжийг олгох. Микроконтроллеруудыг програмчлах, мэдрэгч ба удирдлагуудыг нэгтгэх талаар практик туршлага өгөх. Физик төхөөрөмжийн програмчлалын хүрээнд асуудал шийдвэрлэх ур чадвар, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх.
"Физик төхөөрөмжийн програмчлалын үндэс" хичээл нь Физикийн чиглэлээр бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнуудад дараах нэн шаардлагатай бөгөөд чухал чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог. Энэхүү хичээл нь микроконтроллер, мэдрэгч, хөдөлгөгч зэрэг физик төхөөрөмжүүдийг програмчлах талаар цогц ойлголтыг өгснөөр оюутнуудад орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, салбар хоорондын хэрэглээ, ирээдүйн карьерын боломжуудад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ. Дадлага туршлага, асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлтэй сэтгэх зэрэгт төвлөрөн суралцсанаар оюутнууд програм хангамжийн хэрэглүүрээр дамжуулан физик төхөөрөмжүүдийг зохион бүтээх, хянах, харилцахад шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх болно. Энэхүү хичээл нь физик болон програмчлалын хоорондын ялгааг арилгаж, физикийн оюутнуудад улам бүр технологид тулгуурласан ертөнцөд амжилттай хөгжих боломжийг олгоход чиглэнэ.
Физикийн судлах зүйл, судалгааны арга, Физикийн судалгааны салбарууд ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Физикийн салбарууд, Физик ойлголт ба хэмжигдэхүүн, Вектор ба скаляр хэмжигдэхүүн, Хэмжилт ба харьцуулалт, хэмжигдэхүүний нэгж, хэмжээс, Нэгжийн системүүд, Координатын систем, Тооллын систем, Хөдөлгөөн, хөдөлгөөний төрлүүд, хөдөлгөөний хуулиуд, Харилцан үйлчлэл, хүч, хүчний төрлүүд, Галилейн харьцангуйн зарчим, инерцийн хүч, Ажил, чадал, Энерги, Импульс, хадгалагдах хуулиуд, мөргөлдөөн, Эргэлдэх хөдөлгөөн, инерцийн момент, хүчний момент, импульсийн момент, Таталцлын хууль, Бодисын төлөв, төлөвийн шинж чанар, төлөвийн параметрүүүд, Бодисын бүтэц, молекул кинетик онолын үндэслэлүүд, Хатуу биеийн деформац, Хий,шингэний шинж чанар, Нягт ба ба даралт, Хий ба шингэний өргөх хүч, Хий шингэн дэх хөдөлгөөн, Дулааны физик, Дулааны процесс, Термодинамикийн хуулиуд, Хэлбэлзэл ба долгион, Дуу, Цахилгаан орон ба хүч, цахилгаан орны энерги, багтаамж, Гүйдэл ба эсэргүүцэл, Тогтмол гүйдлийн хэлхээ, Омын хуулийн хэлбэрүүд, Дамжууллын электрон онол, Соронзон орон, Индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, Геометр оптикийн хуулиуд, Гэрэл ойх ба хугарах, Толь ба линз, Призм, гэрлийн дисперс, Интерференц, дифракц, туйлшрал, гэрлийн сарнил, Оптик багаж, гэрлийн хурд, Эйнштейны харьцангуйн зарчим, Масс энергийн холбоо, Абсолют хар биеийн цацаргалт, Фотоэффект, Гэрлийн хоёрдмол шинж чанар, Тодорхойгүйн зарчим, Атомын загвар, Атомын спектр, Борын онол, Устөрөгчийн атом, Атомын цацаргалт, сектр, Лазер, Цөмийн бүтэц, шинж чанар, холбоосын энерги, Радиоидэвхит чанар, Цөмийн урвал, хэрэглээ, Цөмийн задрах ба нэгдэх урвал, Эгэл бөөмс ба үндсэн харилцан үйлчлэлүүд.
Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээг тогтооход болон байгалийн шинжлэлийн бусад салбарууд, хавсарга судлал, инженерийн мэргэжилд өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судалж эзэмшихэд зориулагдсан.
Систем инженерчлэлийн түүх, суурь ойлголт, систем инженерчлэлийн арга, системийн амьдралын мөчлөг, үеүүд, систимд тавигдах хэрэглэгчийн шаардлага, шаардлагад дүн шинжилгээ хийх, консепцийн дүн шинжилгээ хөгжүүлэлт, урьчилсан болон дэлгэрэнгүй загвар, прототайф бүтээх, функцын дүн шинжилгээ, шалгуур туршилт ба баталгаажуулалт, сансрын системийн жишээ.
Системийн инженерчлэлийн тулгуур зарчимуудыг ойлгуулж, ямар ч нарийн төвөгтэй системийг хөгжүүлэх процесс болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулах, аливаа асуудлыг шийдвэрлэх инновоци, технолгийг дэвшлийг бий болгох салбар дундын шинжлэх ухааны аргыг эзэмшүүлэх.
- Хийн кинетик онолын үндсэн ойлголтуудыг баталгаажуулж, туршилтийн хуулиудыг туршлагаар шалгах, - дулааны физикийн туршилтуудыг лабораторийн нөхцөлд явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн боловсруулах, түүнийг тайлагнах суралцах нь цаашид судалгаа хийх эхний алхам нь болох юм. - Мөн хэмжилтээр олж авсан хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолоо үндэслэн дүгнэлт гаргах, - хичээлээр олж авсан мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан хэрэглээний физик, инженерийн практик дахь хялбар жишээний физик үндсийг ойлгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
Физикийн тулгуур бүлэг молекул физикийн онол, хууль зүй тогтол, ухагдахуун ойлголтууд дээрээ тулгуурлан тодорхой туршилтуудыг явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. Мөн хэмжилтийн хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолууд дээрээ үндэслэн дүгнэлт гаргаж сурах юм.
Хэмжилтийн үр дүнг боловсруулах, алдааны онол, жигд хувьсах хөдөлгөөнй кинематик, өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн, хатуу биеийн нягтыг тодорхойлох, Ньютоны хууль, хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамик, инерцийн моментийг трифиляр дүүжингээр тодорхойлох, физик ба математик дүүжингийн хэлбэлзэл, унтрах хэлбэлзэл, метал дахь дууны хурдыг тодорхойлох, чавхдасны зогсонги долгионыг судлах, агаар дахь дууны хурдыг акустик аргаар тодорхойлох, мөргөлдөөний сэргээлтийн коэффициентийг тодорхойлох, Юнгийн модулийг суналтаар ба махийлтаар тодорхойлох сэдэвт лабораторийн ажлууд.
(Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.) Физикийн суурь мэдлэг болдог механикийн үндсэн хуулиуд, зүй тогтол, ухагдахуун, ойлголтууд дээр тулгуурлан лабораторийн туршилтуудыг гүйцэтгэж, физик хэмжилт хийх, үр дүнг боловсруулах, хэмжилтийн алдааг тооцож сурах нь онолын мэдлэгийг батжуулах, цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам болох юм. Мөн хэмжилтийн утгуудаар хамаарлын график байгуулан, математик боловсруулалт хийж, физик зүй тогтоцыг тогтоон, дүгнэлт хийж сурах юм.