МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The role of Mongolian territory within the Central Asian Orogenic Belt and the Paleo-Asian Ocean development: Implications for the tectonics of Gurvan Saikhan island arc, South Mongolia
Бүртгэлийн дугаар: P2024-4669
Санхүүжүүлэгч: Asia Research Center
Мөнгөн дүн: 16.0 сая ₮
Хугацаа: 2024.06.30 - 2025.06.14
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Эх газрын задралаар эхлээд далайн хөгжлөөр хөгжиж, эцэст нь далай хаагдан эх газар болох нийлмэл явцын үр дүнд аккрецийн ороген гэгдэх томоохон явц бий болдог онцлогтой. Аккрецын орогены хэмжээнд голлох томоохон ашигт малтмалын ордууд үүсэн төвлөрсөн байх ба Монгол, Казахстан, Хятад, Австрали, Канад зэрэг олон орны томоохон ордуудын олборлолт энд оршдог. Төв Азийн Ороген Бүс (ТАОБ) нь Дэлхий дээрх хамгийн том аккрецийн орогены нэг бөгөөд Монголын нутаг дэвсгэр түүний голлох хэсгийг хамардаг, тектоник хөгжлийн гол шалгуур бүс нутаг юм. Эх газрын ба далайн улиран хувьслын явцад алт, мөнгө, зэс, полиметал зэрэг олон ашигт малтмалын ордууд үүссэн Өмнөд Монголын тектоник орчныг сэргээн босгох асуудал бүрэн нэгтгэгдэж амжаагүй, олон үзэл баримтлал бий болсон зэрэг хүндрэлийг шийдсэнээр Өмнөд Монгол дахь геологийн судалгаа цогц бүрэн болж, мэдлэгийн томоохон хуримтлал үүсч, ахиц гарах юм. Өмнөд Монголын тектоник орчныг сэргээн босгоход голлох ач холбогдол бүхий чулуулгийн бүрдэл Гурван Сайхан, Зөөлөн, Аргалант уул, Манлай, Наймдай зэрэг газруудад тогтоогдсон. Эдгээрээс хамгийн сонирхол татахуйц хэсэг Гурван Сайханы нуруунд байх бөгөөд өмнөх судлаачид Баруун Сайхан, Зөөлөнгийн офиолит дээр төвлөрөн судалсан нь бий. Дунд болон Зүүн Сайханы тектоник судалгаа харьцангуй бага, судлаачдын хүрээнд өргөн хүрээний хэлэлцүүлэг хийгдэхгүй байсаар байна. Судалгааны өнөөгийн түвшинд Гурван Сайхан, Зөөлөн, Нэмэгтийн нурууд далайн дундах арлан нум, нумын ар, өврийн хотгорын бүрдэлийг агуулсан арлан нумын хэсэг үзэж байна. Төслийн хүрээнд бидний судалгаа Зүүн Сайханы нурууны офиолит бүрдлийн үнэмлэхүй нас, геохимийн судалгаан дээр төвлөрөн хийгдэх болно. Гурван Сайханы нурууны офиолит бүрдлийг нэгтгэн судалснаар Өмнөд Монголын тектоник орчныг танин мэдэх шинжлэх ухааны ахицыг бий болгох юм.

Abstract

Accretionary orogen characterized by a result of integrated development from continental breakup to oceanic closure. The accretionary orogen contains large mineral deposits, which have been mined in numerous countries, including Mongolia, Kazakhstan, China, Australia, and Canada. The Central Asian Orogenic Belt (CAOB) is one of the largest accretionary orogens in the world. Mongolia is a key territory for tectonic development, covering the main part of the CAOB. The tectonic reconstruction of South Mongolia, which formed significant mineral deposits of gold, silver, copper, and REE, is currently being debated. Rock assemblages that present the tectonic reconstruction of South Mongolia have been defined at Gurvan (three) Saikhan, Zoolon, Argalant Uul, Manlai, and Naimdai. The most interesting structural part is in the Gurvan Saikhan Mountains, and previous study was conducted on the ophiolites of West Saikhan and Zoolon Ridges. Middle and East Saikhan Ridges are no extensive study, therefore, there is unknown the understanding of tectonic correlation for the Gurvan Saikhan, even South Mongolia. According to the results of previous research, we consider that the Gurvan Saikhan, Zoolon and Nemegt Ridges are a part of the island arc, consisting of rock formations of island arc and fore-/ back arc basins. Our research will focus on the ophiolite complex in the East Saikhan Ridge. A complete study of the Gurvan Saikhan Mountains will yield scientifically significant result in understanding of the South Mongolia’s tectonic development.

Түлхүүр үгс:
Өмнөд-Монгол
Гурвансайханы-арлан-нум
офиолит
тектоник-хөгжил
Англи нэр: Mesozoic tectonics and reconstructions of the paleo-climate and paleo-geography of Central Mongolia
Бүртгэлийн дугаар: P2023-4561
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 22.5 сая ₮
Хугацаа: 2024.01.09 - 2024.12.24
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Цэрдийн галавын эхэн гэхэд Монгол Алтай, Хангай, Соёон, Хөвсгөл, Хэнтийн газарзүйн төрх байдалд илэрхий өөрчлөлт гарсан юм. Эдгээр өөрчлөлтийн ерөнхий хандлага түрүү цэрдийн баруунаас зүүн тийш болон баруун урдаас зүүн хойшоо чиглэлд берриас-валанжин, готерив-баррем, апт-альб үе хэмээх хэмнэлтэй явагдаж иржээ. Цэрдийн хурдас нь дороос дээш Цагаанцав, Шинэхудаг, Хөхтээг, Сайншанд, Баянширээ, Баруунгоёот, Нэмэгт гэсэн региональ стратиграфийн нэгжүүд горизонт, формацуудад ангилагдана. Судлаачид Монгол-Агнуурын далайн зүүн хэсэг хожуу юра-түрүү цэрдэд хаагдсан гэж үзэж байна. Монгол-Агнуурын далай түрүү цэрдийн үед хаагдсан бол түүнийг дагасан томоохон магматизмын нөлөөнд Төв Монгол хэрхэн өртөж, эх газрын горимд оров гэдгийг судлаагүй байсаар байна. Төв Азийн эх газрын плит дундах кайнозойн тектоник хөдөлгөөнийг Энэтхэг-Евразийн коллиз, Хангайн нурууны доорх плюм, Байгалийн рифтийн хөгжил болон Номхон далайн субдукцтэй холбон тайлбарлах болсон. Гэтэл энэ хандлага Монголын нутаг дэвсгэрийн мезозойн тектоник хөдөлгөөнийг тайлбарлахад огт хэрэглэгдээгүй өнөөг хүрсэн тул цаашид аккрец-коллиз болон рифтийн хөгжлийн региональ механизмаар тайлбарлах асуудалд төслийн зорилго оршино.

Abstract

The topography of Mongolian Altay, Khangay, Soyon, Khuvsgul, and Khentey Mountain Ranges obviously changed in the beginning of the Cretaceous period. The predominant tendency of these changes in the early Cretaceous was from west to east and from southwest to northeast, in epochs known as Berriasian-Valanginian, Gotherian-Barremian, and Aptian-Albian. From bottom to top, Cretaceous sediments are divided into horizons and formations of regional stratigraphic units: Tsagaantsav, Shinehudag, Khokhteeg, Sainshand, Bayanshiree, Baruungoyot, and Nemegt. According to previous studies, the eastern part of the Mongol-Okhotsk Ocean was closed during the Late Jurassic-Early Cretaceous period. If the Mongol-Okhotsk Ocean closed during the Early Cretaceous, it remains unknown how the Central Mongolia affected by large magmatic activities and how it shifted to a continental regime. The Cenozoic intracontinental tectonic development of Central Asia has been explained by the India-Eurasian collision, the plume beneath the Khangay Mountain Range, the extension of the Baikal-Khuvsgul Rift, and Pacific subduction. However, this approach has not been used to explain the Mesozoic tectonic development of Mongolia. Project goal is to explain the accretion-collision mechanism and rift development of Central Mongolia during Mesozoic, based on the regional correlations.

Түлхүүр үгс:
түрүү-цэрд
төв-монгол
Дундгов
Чойр-Нялгын-хотгор
тектоник
эртний-уур-ам
эртний-газарзүй




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар