Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр информатик, кибирнетик, биоинформатикт хэрэглэгддэг статистикийн аргуудыг эзэмшинэ. Шинж тэмдгийг тоогоор илэрхийлэх тоон үзүүлэлтүүд, тэдгээрийн зүй тогтол: тасралттай түгэлт: бином ба Пуасоны түгэлт, , χ – түгэлт, T- түгэлт, F-түгэлт); тасралтгүй түгэлт: хэвийн ба Максвеллийн түгэлт түгэлтийн бусад хэлбэр. Түүврийн арга, статислик үнэлгээ: цэгэн ба завсарын үнэлгээ. Статистик таамаглал, шалгах аргууд: t- тест, F- тест, параметрийн бус тест: Ван дер Варден, Уискоксоны болон бусад тест. Шинжилгээний аргууд: корреляцийн, регрессийн, дисперсийн шинжилгээ. Мэдээллийн үндсэн ойлголт, мэдээг математик, физик, логик аргаар илэрхийлэх, мэдээ ба код, биологийн объектод мэдээ дамжих, генетик мэдээ дамжих, биологийн мэдээлэлд гарах алдаа, үр дагавар, арилгах арга; хүний тархины мэдээ хүлээн авах чадвар ба багтаамж, Мэдээллийн макромолекулд биологийн ой хадгалагдах, амьдралын үүсэл гарал, уургийн хувьсал, биологийн кибернитик, математик загварчлал, өөрийгөө зохицуулдаг тогтолцоо.
Орчин үеийн биологийн судалгаа, биологийн системын бүтэц, динамик байдал, үйл ажиллагаанд физикын зарчимууд хэрхэн үйлчилж байгаа талаар судлана.