МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Sand drift in Govi region and methods to monitor against sand transports
Бүртгэлийн дугаар: P2016-1253
Санхүүжүүлэгч: Азийн судалгааны төв
Мөнгөн дүн: 16.0 сая ₮
Хугацаа: 2017.01.01 - 2018.12.29
Захиалагч: Азийн судалгааны төв
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол орны говийн бүс нутаг бол эх газрын дотоодын байгалийн их өвөрмөц ландшафтыг бүрдүүлдэг бөгөөд геологийн өнгөрсөн цаг хугацааны байгалийн болон уур амьсгалын өөрчлөлтийн түүхэн архив болдог. Монгол орны говийн бүс нутаг нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болох хурдацтай дулааралтад хүчтэй өртөж буйг сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд баталсаар байна (Komatsu et al., 2001, Lehmkuhl & Lang, 2001; etc.). Өнгөрсөн зууны уур амьсгалын өөрчлөлтөөр Монгол орны агаарын дундаж температур 1940-2007 оны хооронд 2.1°С-р нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 72% нь цөлжилтөнд өртөж (NAPCD, 2010) байгаа нь хүрээлэн буй орчны болон нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох нь статистик мэдээ, эрдэмтдийн судалгааны үр дүнгүүдээс тодорхой байна. Ялангуяа, энэ дулааралтын дүнд говийн бүс нутагт хур тунадсын хэмжээ буурч, гадаргын усны түвшин буурч, ууршилт эрчимжин, хөрсний өнгөн үе давхарга алдагдаж, тоосны дэгдэлт, элсний нүүдэл эрчимтэй явагдаж байна. Энэ үйл явц нь эргээд говийн бүс нутгийн байгалийн төдийгүй төвлөрсөн суурин газрын дэд бүтцийн хөгжилд сөргөөр нөлөөлөх зэргээр нийгэм, эдийн засагт учруулах хор хохирол, цар хүрээ нь улам тэлсээр байгаа тул зайлшгүй судлах сэдвүүдийн нэг болж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй агаарын даралтын орон, агаарын урсгалын өөрчлөлттэй холбоотойгоор элсний нүүдэл цаашид ч эрчимтэй явагдах хандлагатай байгаа тул элсний нүүлтийн эрчим, хуримтлалын хэлбэрийг тодорхойлж, түүнийг сааруулах арга боловсруулах нарийвчилсан судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй тул энэ төслөөр судлахыг эрмэлзэв.

Abstract

Govi region of Mongolia constitutes an intercontinental specific landscape and becomes a historical archive of paleoclimatic and paleoenvironmental changes during the geologic time. Recent studies note that the Govi region of Mongolia has been strongly affected by the present global warming (Komatsu et al., 2001, Lehmkuhl & Lang, 2001; etc.). Due to climate change during the last century, annual air temperature of Mongolia rose by 2.1°С between 1940 and 2007 and 72% of total area of Mongolia were desertificated (NAPCD, 2010). Their impacts on environmental and socio-economical sustainable development are shown by statistical data and research outcome. Due to the climate change decreasing precipitation, increasing evaporation, dropping level of surface water, soil loss and sand drifts are strengthening in the Govi region. These impacts on development of infrastructure, ecological sustainability and socio-economical conditions contribute the present study. Therefore we aim to study accelerating sand transports and sand depositional forms in the Govi region and apply methods to control against sand movements caused by climate change.

Түлхүүр үгс:
Sands
Govi
Transport
Methods
Англи нэр: Spatial extents of paleoglaciers and permafrost in Khuvsgul Mountains
Бүртгэлийн дугаар: P2016-1085
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 9.0 сая ₮
Хугацаа: 2016.04.15 - 2017.04.15
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү судалгаагаар Хөвсгөлийн уулст тархсан эртний мөстлөгийн болон цэвдгийн тархалтын орон зайн хамаарлыг тодорхойлно. Эртний мөстлөгийн тархалтыг тодорхойлохдоо мөстлөгийн хөндий, морены хурдас, мөстлөгийн цирк зэрэг мөстлөгийн гаралтай гадаргын хэлбэрээр Ландсатын зураг ашиглан зураглана. Цэвдгийн тархалтыг тодорхойлохдоо Хөвсгөлийн уулс дахь гэсэлтийн гүний тархалтаар зураглаж, тэдгээрийн давхцлаар тархалтын орон зайн хамаарлыг илрүүлнэ. Тэдгээрийн тархалтын цаг хугацааны хамаарлыг насыг нь тогтоох цаашдын судалгаагаар гүйцэтгэнэ.

Abstract

We present a reconstruction of the extent of past glaciations and permafrost in the Khuvsgul Mountains of northern Mongolia, based on the distribution of glacial landforms. The glacial landforms were mapped using Google Earth, Aster Global DEM and Landsat 5 TM imagery, and classified as glacial valleys, glacial cirques, marginal moraines and glacial lineations. The permafrost maps are based on data on spatially distributed thawing depths in Khuvsgul Mountains. Inferring timing of paleoglaciation and permafrost additional work is required using numerical dating techniques.

Түлхүүр үгс:
Glaciers
Paleoglaciations
Glacial-Landforms
Англи нэр: Estimation of Surface Water in Govi Regions
Бүртгэлийн дугаар: P2016-1083
Санхүүжүүлэгч: Азийн судалгааны төв
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2016.01.01 - 2016.12.30
Захиалагч: Азийн судалгааны төв
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Уур амьсгалын өөрчлөлтөөр Монгол орны говийн бүс нутгуудын гүний усны түвшин буурч, гадаргын ус их хэмжээгээр хатан ширгэж (Жишээ нь, Онги гол, Улаан нуур г.м), байгалийн бусад элементүүд төдийгүй төвлөрсөн суурин газрын дэд бүтцийн хөгжил болон экологийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, нийгэм, эдийн засагт учруулах хор хохирол, цар хүрээ нь улам тэлсээр байгаа тул зайлшгүй судлах сэдвүүдийн нэг болж байна. Уг төслийн зорилго нь говийн бүс нутгийн гадаргын усны нөөцийг үнэлэхэд орших бөгөөд энэхүү төслийн хүрээнд говийн бүс нутгийн гадаргын усны өөрчлөлтийн төлөв байдлыг орон зайн тархалтын хүрээ болон геологийн эртний цаг хугацаагаар нарийвчилан үнэлж, цаашдын хувьсал өөрчлөлтүүд, тэдгээрээс нийгэмд, эдийн засагт болон экологит учруулах нөлөөллийг урьдчилан таамаглана..

Abstract

Expanding impacts of decreasing groundwater table and shrinking surface water in govi regions of Mongolia (e.g., Lake Ulaan and River Ongi, etc.) due to climate change on other environmental elements, development of infrastructure, ecological sustainability and socio-economical conditions contribute the present study. Present study aims to spatial and temporal changes of surface water in Govi and to provide preliminary prediction on impacts of changes of surface water on ecology, society and economy.

Түлхүүр үгс:
Govi
Surface-Water
Sediments
Англи нэр: Long-term changes in ecosystemt of natural zones
Бүртгэлийн дугаар: P2016-1081
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 0.0 сая ₮
Хугацаа: 2013.11.01 - 2016.10.31
Захиалагч: Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэхүү төслийн хүрээнд дараах үр дүнгүүдийг хүлээлгэн өгнө. Үүнд:: 1. Байгалийн бүс бүслүүрийн шилжилт, экосистемийн үйлчилгээний өөрчлөлтийн үнэлгээг газарзүйн мэдээллийн системийг ашиглан зайнаас тандан судлах 2. Бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалыг байгалийн нөөц, эрдэс баялагтай уялдуулан үнэлгээ хийж, үйлдвэр аж ахуйн хөгжлийн төлөв тогтоох 3. Уур амьсгалын өөрчлөлт, эмзэг салбаруудын эрсдлийг тооцон аймаг, орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогын загварыг тогтоох 4. Экосистемийн өвөрмөц байдал, уламжлалт хэв маяг хосолсон ногоон соёл иргэншлийн загвар 5. Дэлхийн соёлын болон байгалийн өвийн ангилалд хамруулах газар нутгийн талаарх тойм судалгаа

Abstract

This project aims to provide the following results: 1. to estimate transfer of natural zones and changes in ecosystem's reaction using geographic information system and remote sensing, 2. to estimate concepts of regional development and prospect industrial development based on natural resources and minerals, 3. to model local sustainable development based on climate change and risk of susceptible parts, 4. to model green civilization coupled with ecosystem's peculiarity and traditional style, 5. to survey the specific regions to be applied to a classification of the World cultural and natural inheritance





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар