МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: EENG202
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан цэнэг, цахилгаан дохио, цахилгаан хэлхээ, Омын хууль ба Кирхгофын хууль. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схемүүд. p ба n-төрлийн хагас дамжуулагчид. Диод түүнийг хэрэглэх, төрөл. Биполяр транзистор, түүний хэрэглээ. Оронгийн транзистор ба хэрэглээ. Дохионы генератор. Тоон техникийн үндэс: Булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик элементүүд. Комбинацын логик схемүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик схемүүд: триггер, тоолуур, регистр

Зорилго

Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг ойлгож мэднэ. Үндсэн хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь бие даан тодорхойлох арга барилд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ELEC602
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN411
Багц цаг: 3

Товч агуулга

Дүрсийг тоон хэлбэрт хувиргах, өнгө, цэгэн үйлдлүүд, сегментчлэл, дүрсийн бүтэц зүйн боловсруулалт, шугаман дүрс шүүх болон засах, дүрс хувиргалтууд, хувийн дүрс, шуугиан дарах болон сэргээх, онцлог цэгийг тодорхойлох болон таних даалгавар, дүрс бүртгэх зэрэг ойлголтыг мэддэг болно. Оюутан дүрс боловсруулалтын алгоритм, төслөө С, С++ болон "Python" программ ашиглан хэрэгжүүлж сурна. Мөн түгээмэл хэрэглэгддэг компьютер харааны болон хиймэл оюуны түүлүүд болох OpenCV, TensorFlow зэргийг ашиглах үндсэн мэдлэг эзэмшиж үүнийгээ ашиглан төсөл хэрэгжүүлнэ.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь тоон дүрс боловсруулах болон шинжлэх аргачлалын суурь мэдлэгийг олгож, даалгаврын дагуу дүрс боловсруулах алгоритм боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чадварыг эзэмжшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN419
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулга бүхэлдээ гурван хэсгээс бүрдэнэ: Эхний хэсэгт бид олон үе бүхий робот системийн кинематик, динамик, эргэлтийн талаарх суурь ойлголтыг сэргээж бататгана. Ингэснээр өөр өөр төрлийн робот системийн ижил төстэй чанар болон хоорондын ялгаа ангилалын тухай үндсэн ойлголттой болно. Хоёр дах хэсэгт бид робот системийн сонгодог хэлбэр болох “робот гар”, “хоёр болон дөрвөн хөлт робот”-д өмнө хэсэгт үзсэн ойлголтуудаа хэрхэн ашиглаж , кинематик хязгаарлалт, хүчний харилцан үйлчлэлийн талаарх ойлголтыг авч үзэх болно. Гуравдугаар хэсэгт далавчит онгоцыг загварчлахад шаардлагатай загварчлал болон удирдлагын онолыг судлах болно. Мөн робот системд хамааралтай аэродинамик болон нислэх механизмуудтай тодорхой хэмжээнд танилцаж суурь мэдлэг эзэмшинэ. Хичээлийн төгсгөл хэсэгт нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд буюу UAV-д түгээмэл ашиглагдаж байгаа дөрвөн сэнстэй болон давхар сэнстэй ничэх төхөөрөмжүүдийн тухай үзэх болно. Тус хичээлийн хүрээнд бодит кейсүүдэд тулгуурлан робот системүүдэд ашиглагдаж буй дэвшилтэт технологийн тухай бүрэн ойлголттой болно.

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь хамгийн түгээмэл робот системийг хэрхэн загварчлах, тэдгээрийг удирдахын тулд эдгээр загварыг хэрхэн ашиглах талаарх хэрэглээний ойлголтыг гүнзгийрүүлэх явдал юм. Олон үет системийн (multi-body system) кинематик, динамик, эргэлтийн талаар ерөнхий мэдлэгийг оюутанд олгоно. Мөн хамгийн сүүлийн үеийн аргачлал, алгоритм дээр суурилан робот системийг зохион бүтээх эсвэл удирдах чиглэлээр ажиллахад шаардлагатай техникүүдийг сурах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: EENG210
Багц цаг: 3

Товч агуулга

Инженерчлэлийн мэргэжил, сайн инженерийн шийдлүүд, инженерчлэлийн салбарууд, зохион бүтээх үйл ажиллагаа, инженерийн шийдэл, асуудал шийдвэрлэх аргууд

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагсдад инженерийн суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ. Аливаа асуудалд инженерийн шийдэл дэвшүүлж, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлж, цаашид инженерийн мэргэжлээр суралцах эрмэлзлийг төрүүлж, чиглүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ELEC652
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN313
Багц цаг: 3

Товч агуулга

Автомат удирдлагын системийн удиртгал, удирдлагын системийг загварчлах, Системийн төлөвийн хувьсагчийн загвар, Гэдрэг холбоот системийн тодорхойломж, үзүүлэлт болон тогтворжилтын нөхцөл, Шийдийн мөрийн арга, Давтамжийн тодорхойлогчийн арга, ПИД удирдлага, Удирдлагын параметрийг хөглөх аргууд, Үйдвэрлэлийн автоматжуулалтын удиртгал, Үйлдвэрлэлийн контроллёрыг програмчлах

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь автомат удирдлагын системийг загварчлах, системийг үнэлэх ба хөглөхөд шаардлагатай суурь мэдлэгийг олгож, чадварыг эзэмшүүлэхэд оршино





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар