МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: JAPN101
Багц цаг: 3

Товч агуулга

“JF Япон хэлний боловсролын стандарт 2010” хөтөлбөрийн үндсэн чиг баримтлалд тулгуурлан, Өдөр тутам энгийн харилцаанд хэрэглэдэг 1000 орчим үгийн сангийн мэдлэгтэй болох бөгөөд 166 ханз үсгийг хэрэглэж сурна. Ингэхдээ тэдгээртэй холбоо бүхий ярих сонсох, унших бичих дадлагатай болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.

Зорилго

Япон хэлний боловсролын олон улсын JF стандартад тулгуурлан, өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвээр унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А2 шатны суурь мэдлэг, чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: JAPN100
Багц цаг: 3

Товч агуулга

“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хирагана, катакана цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 150 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх арга, япон хэлний хэл зүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг нэр, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална. Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд Can-Do statements-Би чадна илэрхийллийн дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурна.

Зорилго

“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үзэл баримтлалд тулгуурлан, хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А1 шатны суурь мэдлэг, чадвар олгох зорилготой. Can-Do statements-Би чадна илэрхийллээр томьёолсон хичээлийн зорилтын дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурахад хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: JAPN202
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, амьдрах орчин, улирал цаг агаар, идээ ундаа, эрүүл мэнд, цаг хугацаа, орон зай, зүг чиг, амралт чөлөөт цаг, баяр цэнгээн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих, өөрийн хүрээлэн буй орчин, ойр зуурын хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэх япон хэлний харилцааны А1 шатны чадвар, дадал олгоно. Япон хэлний олон улсын боловсролын JF стандартын ангилалын үзэл баримтлалд тулгуурлан А2 түвшний ярианы хэлийг сонсож ойлгох, зөв дуудах, хэлний орчин бүрдүүлж японоор ойлгож ярих чадвар, дадалтай болно.

Зорилго

Япон хэлний олон улсын боловсролын JF стандартын ангилалын үзэл баримтлалд тулгуурлан А2 түвшиний ярианы хэлийг сонсож ойлгох, зөв дуудах, хэлний орчин бүрдүүлж японоор ойлгож ярих чадвар, дадалтай болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: JAPN201
Багц цаг: 3

Товч агуулга

Ханз үсгийн талаар тодорхой ойлголттой болж, анхан шатны ханз үсгийн утга, дуудлагыг уншиж, бичиж сурна. Япон хэл дээр богино хэмжээний бичвэрийг хамтран уншиж, утгыг ойлгоход чиглэсэн дасгал, хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

Зорилго

Ханз үсгийн үүсэл гарал, түүх, зурлага, түлхүүр үсэг, бичлэг, дуудлага, утга, нийлэмж үг үүсгэх арга, хэрэглээний талаар анхан шатны суурь мэдлэг эзэмшиж, япон хэлээр богино хэмжээний бичвэр уншаад утгыг ойлгодог болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар