МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: SLAV100
Багц цаг: 3

Товч агуулга

Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй стандартын дагуу чех хэлний А1-А2 түвшний мэдлэгийг эзэмшинэ.

Зорилго

Чех хэл соёлыг сонирхон судлах хүсэлтэй мэргэжлийн бус ангийн оюутнуудад хэлзүйн үндсэн ойлголтууд, ярих, сонсох, унших зэрэг чадварыг Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй A1-А2 Čeština jako ciz� jazyk �roveň A1-А2 түвшний стандартын дагуу эзэмшүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: CHEH101
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: LING655
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр хэлний үзэгдэл нь ард түмний соёл, сэтгэлгээний илэрхийлэл болох талаарх суурь мэдлэгийг олж авна. Үүний тулд өнөөгийн хэл шинжлэлд зонхилох болсон хэл, соёлын шүтэлцээ” болон “харилцааны хэм хэмжээнд нөлөөлөх соёлын ялгаа”- ны асуудлыг ерөнхий хандлага болгож хэл ба соёл хоорондын харилцааг өргөн агуулгаар тайлбарлах, соёлын тухай ойлголт, хэл соёлын шүтэлцээ, хэл соёлын шүтэлцээнд хүн болон харилцааны хүчин зүйл, хүн төрөлхтний түгээмэл мэдлэг, тухайн ард түмний ертөнцийн тухай мэдлэгийг эзэмшинэ. Ертөнцийн хэлний зураглалтай уялдуулан хэлний үзэгдлийг танин тайлбарлаж, ард түмний амьдрал, ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн дүйцэлгүй нэгжүүд, тогтвортой нийлэмж, өвөрмөц хэллэг зэрэг үгийн сангийн нэгжүүдийг судлах замаар цогц ойлголттой болно.

Зорилго

Хүний харилцааны хэрэглүүр, дохионы тэмдэг болох хэл, түүнд шингэсэн соёл, харилцааны хэм хэмжээг прагматик хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, танихуйн хэл шинжлэл, антропологи хэл шинжлэлийн уулзварт зэрэгжүүлэн судлах, хэл соёлын шүтэлцээг үндэсний соёлын холбогдолтой үг хэллэг, ард түмнүүдийн ертөнцийн зураглалын онцлогт тулгуурлан олон хэл соёлын үзэгдлүүдийг судлах замаар хүн төрөлхтний нийтлэг хийгээд ард түмнүүдийн соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгож таних судалгааны арга барилтай болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN605
Багц цаг: 3

Товч агуулга

Хэлний салбарын бүтэц, үйл ажиллагааны онцлогийг ойлгох; орчуулгын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хянах; төсөвлөх, ажлын хуваарилалт, нөөц, чанарын баталгааг хангах; орчуулгын салбарт зориулсан төслийн удирдлагын програм хангамж ашиглах; үйлчлүүлэгч, орчуулагч болон бусад оролцогч талуудтай үр дүнтэй харилцах; олон хэлт контент, файлын төрөл, соёлын онцлог зэрэг бодит асуудлыг даван туулах зэргийг эзэмших арга аргачлалд суралцана.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь хэлний салбарт орчуулга, локализацын төслүүдийг үр дүнтэй удирдах онолын мэдлэг болон практик ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Түүнчлэн орчуулгын төслийн менежерийн мэргэжлийн үүргийг гүйцэтгэх чадвар олгох, хэлний үйлчилгээний олон улсын орчинд төслийг бүхэлд нь удирдах боломжийг бүрдүүлэх дадлыг эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN600
Багц цаг: 3

Товч агуулга

Онолын ерөнхий тойм, судалгааны арга, онолын ба онолын бус судалгаа, хэл шинжлэлийн үндэслэл, ажиглалт, туршилт, харьцуулал, зэрэгцүүлэл, дүн шинжилгээ, таамаглал, индукци, дедукци, судалгааны ажилд тавих шаардлага, орчуулгын баримт, судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулах, орчуулгын хувиргал, дүйцлийн тухай ойлголт, тэдгээрийг задлан шинжлэхүй.

Зорилго

Орчуулгын онол, аргазүйтэй танилцан, үзэл баримтлалын талаар цэгцтэй мэдлэгтэй болж, аливаа орчуулгад онолын үүднээс хандаж, зөв үнэлэлт, дүгнэлт өгч, судалгааны арга, аргачлалыг мэдсэнээр орчуулгын баримт, судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулах, задлан шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх арга барил, мэдлэг, чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: SOCI101
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN721
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGL600
Багц цаг: 2

Товч агуулга

Уг хичээлийн сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд ахисан түвшний суралцагч академик цогцолбор, эсээ бичих арга зүй, лекцийн тэмдэглэл хийх, эх сурвалжаас эшлэх, хураангуйлах, өөрийн үгээр найруулан бичих, шүүн тунгааж унших зэрэг академик суурь мэдлэг, чадварыг үе шаттайгаар бататган эзэмшихийн зэрэгцээ эрдэм шинжилгээний өгүүллийн удиртгал, судалгааны тойм, арга зүй, хэлэлцүүлэг, үр дүн, дүгнэлт хэсгийг бүтцийн хувьд бүрэн боловсруулан бичих арга барилд суралцана. Судалгааны англи хэлний ахисан түвшний өгүүлбэрийн бүтэц, хэлзүйн дүрмийг судлахаас гадна эрдэм шинжилгээний хэл найруулгыг оновчтой хэрэглэх мэдлэг чадварыг олгож, судалгааны ёс зүйг эрхэмлэх хандлагыг төлөвшүүлнэ

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь англи хэлний академик бичвэрийн суурь мэдлэг, чадварыг бататгаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд (өгүүлэл, нэг сэдэвт зохиол, дипломын ажил, диссертац)-ийг уншиж, судалгааны ажлын хураангуй, өгүүллийг англи хэлээр найруулан бичиж, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, хуралд илтгэх чадварт сургахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGL700
Багц цаг: 2

Товч агуулга

МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Банк, Санхүү, Мөнгө,Олон улсын худалдаа, Маркетинг гэх зэрэг бизнесийн холбогдолтой сэдвүүдийн хүрээнд бичвэрээс мэдээлэл хайж унших, бичвэрийн гол санааг тодорхойлолж зөв ойлгоход ашиглах, өгөгдсөн даалгаврын дагуу бичвэрийг өөрийн үгээр илэрхийлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн оюутнууд бизнесийн болон ажил хэргийн албан бичиг боловсруулах арга зүйд суралцаж бизнесийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, ач холбогдлыг нь тодорхойлсон эссэ бичих, эссэний бүтцийг ойлгох, дүгнэлт бичих чадварыг эзэмшинэ. Бизнeсийн холбогдолтой лекц сонсож тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлж, багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулга ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд хийж гүйцэтгэнэ. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ ENGL 700 Мэргэжлийн англи хэлний ахисан түвшинд (Academic English) уг хэлний өгүүлбэр зүйн тогтолцооны тухай ерөнхий мэдлэг олгосноор оюутнуудад мэргэжлийн сурах бичиг, ном зохиол,шинжлэх ухааны бүтээлтэй танилцаж,уншиж ойлгохын сацуу байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн холбогдолтой үг хэллэгээр үгийн сангаа баяжуулах,улмаар эх хэл рүүгээ орчуулах, ажил мэргэжлийн хүрээнд ярих, илтгэл тавих, санаа бодлоо зохих шаардлагад нийцүүлэн бичгээр илэрхийлэх чадвар дадал эзэмшүүлнэ. Улирлын явцад хичээлээс гадуур бие дааж ганцаарчилсан болон багаар ажиллах чадвар дадал олгох ажлын хүрээнд оюутан бүр мэргэжлийн сэдвээр 3500-5000 үгтэй орчуулга хийж шалгуулна. Мөн багаар ажиллаж мэргэжлийн сэдвээр илтгэл бэлтгэж тавина. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Сургалтын агуулга, стандартад нийцүүлэн хэлэхүйн дөрвөн чадвар болон орчуулах чадварыг сайжруулах, мэргэжлийн холбогдолтой үгсийн санг баяжуулах, англи хэл дээрх материалыг уншиж ойлгон ашиглах чадвар дадлыг эзэмшүүлж мэргэжлийн ажлын хүрээнд ярих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд энэ хөтөлбөрийн үндсэн агуулга оршино. Эрдэм шинжилгээ, судалгааны академик англи хэлний түвшинд өгүүлбэрийн бүтэц, холбоосууд, үйл үгийн идэвхгүй хэвийн хэрэглээ, унших техникийг судлахын зэрэгцээ мэргэжлийн холбогдолтой эх бичвэрүүдийг уншиж, мэргэжлийн тодорхой сэдвээр орчуулга хийх, эссэ бичих болон илтгэл бэлтгэж тавина. Мөн магистрын сэдэвтэй холбоо бүхий 3500-5000 үгтэй материалыг орчуулж шалгуулна. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Англи хэлийг хоёрдах хэлний хувьд их сургуулийн академик хөтөлбөрт хамрагдаж буй англи хэлийг дундаас ахисан дунд түвшинд судалж буй оюутнуудад зориулж хэлэхүйн дөрвөн чадвар болон орчуулах чадварыг сайжруулах, хуулийн мэргэжлийн холбогдолтой үгсийн санг баяжуулах, англи хэл дээрх материалыг уншиж ойлгон ашиглах чадвар дадлыг эзэмшүүлж мэргэжлийн ажлын хүрээнд ярих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд энэ хөтөлбөрийн үндсэн агуулга оршино. Эрдэм шинжилгээ, судалгааны академик англи хэлний түвшинд өгүүлбэрийн бүтэц, холбоосууд, үйл үгийн идэвхигүй хэвийн хэрэглээ, унших техникийг судлахын зэрэгцээ хуулийн мэргэжлийн холбогдолтой эх бичвэрүүдийг уншиж, мэргэжлийн тодорхой сэдвээр орчуулга хийх, эссэ бичих болон илтгэл бэлтгэж тавина. Мөн хууль зүйн нэр томъёо бүхий 3500-5000 үгтэй орчуулга хийж шалгуулна.

Зорилго

МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Энэ хичээлээр оюутнууд өмнө нь эзэмшсэн англи хэлний суурь мэдлэгийг бататган албан буюу бизнес, ажил хэргийн орчинд өргөн хэрэглэгддэг үг хэллэгүүдийг хэрэглэх,ойлгох боловсон асуулт хариултыг ашиглан ярих ,албан захидал и-мэйл, зарим албан баримтыг бичих чадвар дадал эзэмших, өөрийн тухай албан танилцуулга, өргөдөл бичих, ажлын ярилцлагад англиар зөв тодорхой ярьж ,илтгэж сурах зэрэг зорилготой бөгөөд хичээл англи хэл дээр явагдах учир оюутнуудын ярианы болон сонсох чадварыг сайжруулах ач холбогдолтой. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ ENGL 700 Мэргэжлийн англи хэлний хичээлээр оюутнуудад англи хэлний өмнөх мэдлэг, чадвар дадалд суурилан ахисан түвшинд англи хэл дээр мэргэжлийн ном хэвлэл, эрдэм шинжилгээ судалгааны түвшинд бичигдсэн материалыг уншиж ойлгож ашиглах, эх хэл рүүгээ орчуулах, орчин үеийн мэдээллийн хэрэгслээс хүссэн мэдээллээ олж ажил мэргэжилдээ хэрэглэх, өөрийн санаа бодлыг бичгийн хэлний шаардлагад нийцүүлэн илэрхийлж сурах мэдлэг, чадвар, дадал олгоход энэ хичээлийн зорилго оршино. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Суралцагсад англи хэлийг өдөр тутмын хэрэгцээ болон мэргэжлийн түвшинд түлхүү ашиглах, магистрантуудын ерөнхий англи хэлний хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, шинжлэх ухааны болон тухайн мэргэжлийн холбогдолтой үг хэллэг судалснаар судалгааны ажлаа хийхдээ англи хэл дээрх зохиол бүтээл, улмаар интернетийн вебсайтуудыг ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Хичээлийн зорилго нь Суралцагсад англи хэлийг өдөр тутмын хэрэгцээ болон мэргэжлийн түвшинд түлхүү ашиглах, магистрантуудын ерөнхий англи хэлний хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, шинжлэх ухааны болон хуулийн мэргэжлийн холбогдолтой үг хэллэг судалснаар судалгааны ажилдаа англи хэл дээрх мэргэжлийн зохиол бүтээл, эрх зүйн акт улмаар интернетийн вебсайтуудыг ашиглах, орчуулах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG123
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.

Зорилго

Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар