МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON306
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр орчин үеийн микро эдийн засгийн онолын үндэслэл бүхий макро эдийн засгийн онолын үндсэн загваруудыг судална. Хичээлийн эхний хэсэгт, эдийн засгийн өсөлтийн энгийн динамик загварууд болох Solow-Swan, Ramsey-Cass-Koopmans, Diamond-OLG болон дотоод ѳсѳлтийн Romer загварyyдыг үзэж судална. Эдгээр загваруудын тусламжтайгаар зарим улс орон яагаад бусад улс орнуудтай харьцуулахад илүү баян байдаг, энэ хурдацтай өсөлтийн цаана ямар шалтгаан байгааг тайлбарладаг. Дараагийн хэсэгт богино хугацаан дахь макро эдийн засгийн шинжилгээний гол онол болох бодит эдийн засгийн мѳчлѳгийн онол (RBC болон Шинэ Кейнсийн мөчлөгийн онолтой танилцаж, судална. Хичээлийн дараагийн хэсэгт эдийн засгийн мөчлөгийн үндсэн үндсэн шалтгаанууд буюу ДНБ-ий үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэглээний онол (байнгын орлогын онолын таамаглал), хөрөнгө оруулалт (Тobin q онол) болон ажилгүйдлийн онол болон холбогдох загваруудаар тусад нь авч үзнэ. Хичээлийн сүүлийн хэсэгт инфляци, мѳнгѳний бодлого, тѳсвийн алдагдал, сангийн бодлогын загваруудыг судална.

Зорилго

Орчин үеийн макро эдийн засгийн онолын үндсэн загваруудтай танилцана; микро эдийн засгийн онолын суурьтай макро загварын тавил, тэдгээрийг шийдэх арга аргачлалыг эзэмшинэ; онолын болон эмпирик судалгаа хоорондын уялдаа холбоог ойлгуулахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON102
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд, макро эдийн засгийн судлах зүйл, судалгааны арга болон онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн гурав, дөрөв болон тавдугаар хэсэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална. Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг, төв банк, инфляц, инфляцын шалтгаан, инфляцын зардал болон нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Макро эдийн засгийн урт хугацаанд судална гэдэг нь эдийн засаг тэнцвэртэй буюу хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлж байна. Үүнд: нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.

Зорилго

Энэ хичээлээр оюутан макро эдийн засгийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Мөн түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON204
Багц цаг: 3

Товч агуулга

Макро эдийн засгийн энгийн загвар болох богино хугацааны IS-LM загвартай танилцаж уг загварыг ашиглан макро бодлогуудын шинжилгээг хийж сурна. Үүний нээлттэй эдийн засгаар өргөтгөсөн хувилбар болох Манделл-Флемингийн загварыг судалсны дараа нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хөрөнгө оруулалтыг авч үзнэ. Үүний дараа эдийн засгийн урт хугацааны тэнцвэрийн загвар болох Солоугийн загварыг судална. Эдийн засгийн богино хугацаанд ажиглагддаг инфляц, ажилгүйдлийн хамаарал болох Филипсийн энгийн болон хүлээлтээр өргөтгөсөн муруйнуудтай танилцана. Сангийн, мөнгөний бодлогуудыг хэрэгжүүлэх арга механизмуудыг судална. Сангийн бодлого сэдвийн хүрээнд Рикардо-Баррогийн тэнцвэржилт, улсын өрийн тухай ойлголттой гүнзгийрүүлэн танилцана. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд, Төв банкны зорилго, бодлогын уялдаа холбоо зэргийг мөнгөний бодлого сэдвийн хүрээнд үзнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь оюутнуудад макро эдийн засгийн онолын суурь загваруудтай танилцуулах, тэдгээрийг ашиглан онолын болон бодлогын шинжилгээг хийх чадвар эзэмшүүлэхэд оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар