Бидний тухай
Багш ажилтан
In this study, Fe-Mn layered double hydroxide (LDH) and Fe-Mn double oxides (DOs) were synthesized using a co-precipitation method to evaluate their effectiveness in removing Se(IV) from aqueous solutions. The adsorption kinetics and isotherm behaviors of Se(IV) on these adsorbents were analyzed using various models such as pseudo-first and second-order, Elovich, and intraparticle diffusion for kinetics, and Langmuir, Freundlich, Temkin, and Dubinin-Radushkevich for adsorption isotherms. The results indicated that Se(IV) adsorption followed the pseudo-second-order kinetic model, suggesting chemisorption as the dominant process, while the Freundlich isotherm best described the multi-layer adsorption. The adsorption capacities of Fe-Mn LDH and DOs were 52.5 mg/g and 55.3 mg/g, respectively. Thermodynamic analysis showed the adsorption process to be spontaneous, and repeated adsorption/desorption experiments demonstrated the regenerability of the adsorbents with a slight decrease in capacity after multiple cycles. These findings highlight the potential of Fe-Mn LDHs and DOs as cost-effective materials for industrial Se(IV) removal applications.
Дэлхийн улс орнууд өөрийн онцлогт тохирсон чухал ашигт эрдсээ тодорхойлсоор ирсэн ба Монгол улс анх удаа 11 ашигт малтмалын жагсаалтыг гаргасан бөгөөд түүний нэг нь лити агуулсан эрдэс юм. Литийн эрдэс бүрдэл химийн найрлагыг нарийвчлан тодорхойлох нь судалгааны ажлын суурь төдийгүй литийн хүдрийг боловсруулах технологийн дараагийн процесст чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааны ажлаар литийн чулуун ордын дээжийг сонгон авч, анхдагч хүдрийн чулуулаг, эрдэс бүрдэл, химийн найрлагыг уламжлалт болон багажит шинжилгээний аргаар тодорхойллоо. Петрографийн шинжилгээгээр чулууны реликт бүтцийг харахад анхдагч чулуу нь диорит, порфир байсан бөгөөд хүчтэй грейзэнжих (метасоматоз) хувирлын үр дүнд чулуунд их хэмжээний харьцангуй том ширхэгтэй мусковитын пластинкууд үүсэж, чулуун болон анхдагч плагиоклазыг түрж, бүрж үүссэн байна. Минералогийн шинжилгээнд бэлтгэсэн шлихийг микроскопоор харахад маш бага хэсэг нь хүнд эрдэс болох магнетит, ильменит, лейкоксен, сфен, циркон болон ихэнх хэсэг нь хөнгөн фракцын эрдсүүд болох альбит, лити агуулсан эрдэс, мусковит, кварц тодорхойлогдсон байна. Анхдагч хүдрийн рентген туяаны флюресценц (XRF)-ийн шинжилгээний дүнд Si-ийн агуулга 78.39 %, Al-ийн агуулга 15.02 % байсан бол рентген дифрактометрийн (XRD) шинжилгээний дүнгээр литийн хүдрийн эрдэс болох петалит, сподумен, амблигонит, хүдрийн бус эрдсүүд болох альбит, ортоклаз, анортит зэрэг алюминосиликатын төрлийн эрдсүүдийг голлон агуулж байна. Анхдагч хүдэр дэх химийн шинжилгээний дүнгээс үзвэл Li-ийн агуулга 1% орчим байгааг харж болно. Хортой хольц болох хүхрийн агуулга <0.01 % байгаа тул цаашид боловсруулахад технологийн хүндрэл гарахгүй.
Петалит агуулсан литийн хүдэр болон баяжмалыг дулааны боловсруулалт хийж литийн эрдсийг уусмал байдал руу шилжүүлэх судалгааг хийж гүйцэтгэлээ. Дээжийг 800 оС-аас дээш температурт дулааны боловсруулалт хийхэд цахиурын оксидын агуулга өндөртэй байгаагаас шалтгаалан шилэн фаз үүсэж байгаа нь уусалтын процесс явуулахад хүндрэл учирч байсан тул 800 оС температурт дулааны боловсруулалт хийж, уусалтын судалгаа хийв. Дулааны боловсруулалтыг массын харьцаа, температур, шатаалтын хугацаа, хольц урвалжуудаас хамааруулан судаллаа. Дулааны боловсруулалт хийсний дараа дээжийг хатуу-шингэний харьцаа, уусгалтын температур, уусгалтын хугацаа зэрэг параметрүүдээс хамаарлыг судалж тохиромжтой горимыг тодорхойлсон. Литийн хүдэр, баяжмал тус бүрийг NaCl болон CaCl2·3H2O-тай 1:1:5 харьцаагаар хольж 800 оС-д 2 цаг шатаасан дээжийг усан уусмалд шилжүүлэхдээ уусгалтын температур 60 °C, соронзон хутгуурын эргэлтийн хурд 320 эрг/мин, хатуу-шингэний харьцаа 1:7.5, туршилтын хугацаа 3 цагт петалитын хүдэр нь усан уусмалд 97.36% шилжсэн тул оновчтой нөхцөл гэж үзлээ.