МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS216
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан цэнэгийн физик үндэс, цахилгаан дохионы тархалтын физик зарчим, цахилгаан хэлхээний физик суурь ойлголтууд, хагас дамжуулагч материалуудын физик үндэс, энергийн бүсийн онол, электрон ба нүхний шилжилт, дрейф ба диффуз үзэгдэл, диод ба транзисторын физик ажиллагаа, үйлдлийн өсгөгч, дижитал электроникийн физик үндэс, оптоэлектроникийн зарчим, лабораторийн физик туршилтууд.

Зорилго

Энэхүү хичээлээр электроникийн төхөөрөмжүүдийн физик зарчмыг судалж, хагас дамжуулагчийн физик үндэс, квант механикийн хэрэглээ, электроникийн физик процессуудыг гүнзгийрүүлэн ойлгоход зориулагдсан. Цахим төхөөрөмжийн физик шинж чанар, материалын онцлогийг онолын түвшинд судалж, физик судалгаа хийх чадварыг хөгжүүлнэ. Инженерчлэлийн электроникийн хичээлээс ялгаатай нь электроникийн физик үзэгдлийн суурь зарчим, процессуудыг онолын нарийвчлалтайгаар эзэмших боломж олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS281
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн физикийн асуудлуудын талаархи үндэсэн ойлголтууд, харьцангуй онол, квант механик, атомын онол, цацраг идэвхи, цөмйн урвал, цөмийн бүтэц, их энергийн физик, эгэл бөөм

Зорилго

 Бөөмсийн хоёрдмол шинж чанарын талаар орчин үеийн онолын мэдлэгтэй болох  Шредингерийн тэгшитгэлийг хялбар тохиолдолуудад хэрэглэж чаддаг болох  Атом, цөмийн молекулын бүтцийн талаар системтэй ойлголтой болох  Цацаргалтын спектрийн төрхөөр бодисийн бүтэц найрлагыг судлах арга үндэсийг эзэмших  Цөмийн урвал, хуваагдалын талаархи үндэсэн ойлголть онолын мэдлэгтэй болох  Цацраг идэвхи, түүний хор уршиг, хэрэглээ, цацрагийн хамгаалалийн талаархи ойлголтой болох  Эгэл бөөм, сансарын туяаны тухай систетэй ойлголтой болох





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар