Бидний тухай
Багш ажилтан
Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед олон төрлийн шинэ төхөөрөмжүүд хэрэглэгчтэй илүү “амьд” харилцаа үүсгэх арга техникүүдийг судлан хүн компьютерийн харилцааны процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, түүнийг хэрхэн шийдэх, машиныг үр ашигтай зохиомжлох, гүйцэтгэх ба хэрэглэгчид мөн зөв зохистой байгаа эсэхийг үнэлэх юм. Тухайлбал тодорхой нэг програмын интерфэйсийн зохиомжийг гарган тухайлбал гарын дохио зангаагаар хэрхэн дэлгэц удирдахыг гүйцэтгэж, үнэлгээ өгөх төсөл хийнэ.
Энэ хичээлийн хүрээнд оюутан “хүн ба компьютерийн харилцаа”-ны хэрэглэгчид зориулж аливаа нэгэн техник тоног төхөөрөмж, түүний програм хангамжийн гадаад бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаа талаасаа зөв зохион бүтээх, аргачлал, технологийн талаар судална.
Хөдөлгөөнт зургийн бүтээл туурвих алхам, түүнд хэрэглэгддэг онол, хөдөлгөөнт зургийн түүх, арга техник, хөдөлгөөнт зургийн кодчлол, хөдөлгөөнт зургийг удирдах аргачлалыг судална. Хүүхэлдэйн кино, вэб меню модулиудыг хийх уламжлалт болон орчин үеийн 2D хөдөлгөөнт зургийн арга техник, кодчлолын талаар үзнэ
Хөдөлгөөнт зураг буюу Animation гэж юу болох, түүнд хэрэглэх онол, хөдөлгөөнт зургийг түүхийг танилцуулж 2 хэмжээст хөдөлгөөнт зургийн бүтээл хийх арга техникийг оюутанд эзэмшүүлнэ
Мультимедиа нь үндсэндээ бид өдөр тутамд хэрэглэж мэдрэх аналог өгөгдлүүдийг компьютерээр дамжуулан дуу, бичлэг, зураг, график гэх мэт олон төрөлт мэдээллийн хэрэгслийг харж байгаа байдал билээ. Тэдгээр бүхий л өгөгдлүүдийг хэрхэн боловсруулж харуулдаг вэ гэсэн үндсэн ойлголтыг тус хичээлэээр аваад зогсохгүй эдгээр мэдээллийг өөрсдөө үүсгэж боловсруулж үздэгээрээ тус хичээлийн онцлог оршино.
Мултьтимедиа үндэс хичээлийг судалснаар олон төрөлт мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн төрлийн үүсэл, хөгжил аргачлалуудыг суралцан тэдгээрийн суурь мэдлэгийг олж авна.
Компьютер график дизайны үндэс, Растер, Векторын графикийн ялгаа , графикийн урлагт гүйцэтгэх үүрэг, өнгөний моделууд, бичиг үсгийн тухай, фонт үүсгэх, хэмжих нэгж ,удирдах програм хангамжуудын талаар, лого тэмдэгт вектороор зурах, растер зурагт төрөл бүрийн эффект засвар оруулах, растер векторын форматын төрлүүд, Вэбд зориулан бэлтгэх зургийн онцлог зэрэг сэдвийн хүрээнд явагдах болно.
Оюутнууд компьютер графикийн үндсэн төрөл болох растер, векторын графикийн онцлогын талаар судлах , тэдгээрээр хийсэн бүтээлүүдийг засварлах, шинээр бий болгох, хэвлэх үйл ажиллагаанд сургах зорилготой.
UX/UI зохиомж хичээлээр хэрэглэгчтэй харилцах, санаа хөгжүүлэх, прототайп хийх, зохиомж гаргах үндсэн ойлголтуудыг суралцах болно. Түүнчлэн хэрхэн шүүмжлэлт анализ хийх болон өөрийн баг болон шууд хэрэглэгчдэд өөрийн дүн шинжилгээг хүргэх дасгал ажлууд хийх болно. Тус хичээлээр оюутан хэрэглэгчийн интерфэйс болон хэрэглэгчийн практик туршлагуудын талаарх ойлголтыг төрөл бүрийн аргачлал болон төслүүдээр дамжуулан олж авах болно.
Хэрэглэгчийн интерфейс, хэрэглэгчийн туршлагын үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх, түүний төрөл бүрийн програм дээрх хэрэглээг таниулах, практикт хэрэглэх, зохиомж гаргах дадал чадварыг суулгах