МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI210
Багц цаг: 3

Товч агуулга

Системийн шинжилгээний үндэс, мэдээллийн системийн хөгжүүлэлт, системийн төсөл (үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналтын Pert, Critical Path Method, Gantt Chart г.м аргууд), мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл, системийн шинжилгээ (бизнесийн үйл ажиллагаа ба түүний дахин инженерчлэл, мэдээллийн шаардлагын шинжилгээ, хэрэгцээ шаардлагын шинжилгээ, системийг график аргаар зураглах, өгөгдлийн урсгалын шинжилгээ, үнэ ашгийн шинжилгээ, өгөгдлийн толь бичиг, процессийн шинжилгээ, бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ г.м), системийн зохиомж (оролтын ба гаралтын зохиомж, дэлгэцийн зохиомж, өгөгдлийн сангийн зохиомж, маягтын зохиомж, өгөгдөл оротыг үр дүнтэй зохиомжлох, тайлангийн зохиомж, интерфэйсийн зохиомж, вэб зохиомж г.м), системийн хөгжүүлэлт (зохиомж, кодчилол), системийн туршилт, хэрэгжүүлэлт.

Зорилго

Мэдээллийн системийн шинжилгээ хийх, зохиомжлоход шаардагдах мэдлэг, практик ур чадварыг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI311
Багц цаг: 3

Товч агуулга

Өгөгдлийн санг удирдах систем, Өгөгдлийн загварчлал ба өгөгдлийн сангийн зохиомж, Холбоост өгөгдлийн сангийн зохиомж, Өгөгдлийн сангийн хэл, Хадгалалт ба индекслэлт, Транзакшн боловсруулалт, Нөхөн сэргээлт

Зорилго

Өгөгдлийн сан болон түүнтэй холбоотой судалгаа нь Компьютерийн ухааны нэг гол салбар юм. Мөн өгөгдлийн сан нь биологи, физик, эдийн засаг, статистик зэрэг бусад олон салбарт түгээмэл ашиглагдаж байна. Эдгээрийн хэрэгжүүлэх, тогтвортой ажиллагааг хангахад өгөгдлийн сангийн системийн нарийн мэдлэг, чадвар шаардагддаг ба тэрхүү мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар