МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHED302
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHTE307
Багц цаг: 3

Товч агуулга

Үйлдвэрийн үндсэн процессууд (механик процесс, гидродинамик процесс, дулаан солилцооны процесс, масс солилцооны процесс, химийн процесс) тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийн ангилал, бүтэц, ажиллах зарчим, тэдгээрийг сонгох үндсэн хэмжээсийн тооцоололууд зэргийг судална.

Зорилго

Химийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хичээл нь химийн үйлдвэрт хэрэглэгддэг төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй үр дүнтэй, аюулгүй ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Химийн үйлдвэрт явагдах үндсэн процессууд, тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, тэдгээрийн үндсэн техник үзүүлэлтүүдийг тооцох чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHTE203
Багц цаг: 1

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалснаар лабораторид химийн бодистой аюулгүй ажиллах дүрэмтэй танилцаж, төрөл бүрийн органик ба органик материалуудыг синтезлэн гарган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, үр дүнг боловсруулан харьцуулах, дүгнэлт хийх зэрэг чадварт суралцана.

Зорилго

Түгээмэл хэрэглэгддэг органик болон оргаинк бус гаралтай бүтээгдэхүүнүүд болох эрдэс будаг, саван, шүдэнз зэргийг гарган авах лабораторийн туршилтыг хийж гүйцэтгэх, тухайн туршилтуудын онолын үндсийг ойлгон түүхий эд бодисуудын материалын баланс, уусмалын тооцоо гэх мэт шаардлагатай тооцоонуудыг хийж сурна. Мөн химийн туршилтыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай лабораторийн дэвтэр хөтлөх, туршилтын үр дүнг ажиглан, анализ хийх, дүгнэлт гаргах зэрэг судлаач хүнээс шаарддаг анхны чадвар, дадал хэвшилд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHEN401
Багц цаг: 3

Товч агуулга

Инженерийн төслийн эрсдэл, төслийн тооцоолол хийхэд шаардлагатай эдийн засгийн үндэслэл, тооцоолол, үйлдвэрлэлийн зардлууд, түүний ангилал, бүтээгдэхүүний өөрийн өртөг, үйлдвэрлэлийн процессын сонголт, байршлын сонголт, хүчин чадлын сонголт зэрэг үйлдвэрлэлийн менежментийн асуудлууд, үйлдвэрлэлийн төсөлд оруулах хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтаа өртгөөр нөхөн төлөх хугацаа тооцоолох аргууд

Зорилго

Инженерчлэлийн үйл ажиллагаа болон тооцооллын явцад гарч болох эрсдэлүүд болон түүнээс хэрхэн сэргийлэх, үйлдвэрлэлийн зардлуудыг хэрхэн тооцох, бүтээгдэхүүн болон инженерчлэлийн үйл ажиллагааны өртөг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг, ашигт ажиллагааны түвшин зэргийг хэрхэн тооцох зэрэг үйлдвэрлэлтэй холбоотой техник эдийн засгийн тооцоо хийх дадлагыг оюутнуудад эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн эдийн засгийн талаар мэдлэгийг олгох, менежментийн тухай ерөнхий ойлголт өгч, үйлдвэрлэлийн хүчин чадал, байршлыг хэрхэн оновчтой сонгох, материалын болон хүний нөөцийг хэрхэн зохион байгуулах, төлөвлөх талаар мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHTE202
Багц цаг: 3

Товч агуулга

Хөдөлмөрийн нөхцөл ба үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс, тэдгээртэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, үйлдвэр, аж ахуйн газрын аюулгүй ажиллагааны болон эрүүл ахуйн үндсэн шаардлагууд, химийн бодисын хоруу чанар, ангилал, бүтэц, физик шинж чанараас хамаарах зүй тогтол, дэлхий нийтээр химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангахад мөрдөгдөж буй нэгдсэн нэг системийн тухай үндсэн ойлголтууд, химийн лабораторитой холбоотой зайлшгүй мэдэх шаардлагатай аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байрны эрсдлийг тодорхойлох, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүрээлэн буй орчинд үзүүлж болох сөрөг үр дагавар тэдгээрээс хэрхэн хамгаалах талаар судлах болно.

Зорилго

Суралцагчдад үйлдвэрлэлийн орчин болон тэдгээрийг бүрдүүлэгч хүчин зүйлсийн тухай ерөнхий мэдлэг олгох, үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчин ба тухайн үйлдвэрлэлийн ажилчдад үзүүлэх сөрөг үр дагавар, гарч болох эрсдлийг үнэлэх болон урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг хэрхэн боловсруулах талаарх мэдлэгийг олж авах, үйлдвэрлэлийн нөхцөлд аюулгүй байдлыг хангах чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM212
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM206
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM211
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM203
Багц цаг: 3

Товч агуулга

Органик нэгдлийн ангилал ба нэршил (олон улсын; түүхэн ба зохистой нэршил - халагч ба функциональ бүлгийн байршлаас), Изомер; Нэгдлийн бүтцийн томъёоны хэлбэрүүд; Функциональ бүлгээр органик нэгдлийг ангилах; 13С спектр; Органик молекулд химийн холбоо үүсэх нь, түүний төрөл; Химийн холбоо ба Pезонанс (индукцийн ба мезомер); Льюисийн бүтэц ба илрэх цэнэг; Холбооны төрөл, шинж чанар; Ковалент холбоо (диполийн момент); Валент холбооны онол, Эрлийзжилэлт (sp3, sp2, sp); Молекул орбиталийн онол; Органик нэгдлийн конформац (алкан, циклоалкан); Конфигурацийн үзэгдэл – Задгай (анти, гош г.м.) ба Цагираг нэгдэлд (сандал, завь, твист); Органик нэгдлийн стереохимимийн үзэгдэл – Геометрийн изомер (алкен ба цагираг нэгдэлд), Ахлахын дүрэм; Oрганик урвалын механизм, түүнийг бичих – Халалцах (SN1, SN2) ба Ялгаруулах (E1, E2), Нэгдэх урвалын төрөл (алкен ба диенд), механизм.

Зорилго

Органик бодисын өвөрмөц онцлог шинж, бүтэц байгуулалт, физик химийн шинж, органик молекул үүсэх үндсэн зарчим, органик нэгдлүүдийн байгалийн эх булаг, органик бодисыг гаргах, судлах арга, органик урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHTE305
Багц цаг: 3

Товч агуулга

Органик бодисын аж үйлдвэрлэлийн үндсэн, нарийн ба хэрэглээний органик нэгдлийн синтезийн гол төлөөлөгчдийг авч үзнэ. Үндсэн органик бодисын үйлдвэрлэлээс нийлэг хий (Н2+СО), метанолын үйлдвэрлэл, харин нарийн химийн бодисын үйлдвэрлэлээс хамгийн түгээмэл процесс болох цууны альдегид, цууны хүчил ба этилбензолын процессууд, хэрэглээний органик нэгдлүүдээс полимер, угаалгын бодис, биотехнологийн үйлдвэрлэлийг дэлгэрэнгүй судлах болно.

Зорилго

Химийн аж үйлдвэрийн хөгжилт нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болдог. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээний тухайлбал, мяндас, хуванцар, угаалгын бодис, эм, ундны ус, хүнсний нэгдлийн үйлдвэрлэл нь шууд органик бодисын хими технологитой холбоотой юм. Органик бодисын химийн технологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг практик хэрэглээнд тулгуурлан судална.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHTE306
Багц цаг: 1

Товч агуулга

Органик ба органик бус технологийн хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгийг практикт хэрэглэх, төрөл бүрийн органик ба органик материалуудыг синтезлэн гарган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, үр дүнг боловсруулан харьцуулах, дүгнэлт хийх

Зорилго

Технологийн схемийг унших, технологийн процессуудыг таньж, ангилж ялгах, технологийн бүдүүвч схемийг боловсруулах, технологийн шат дамжлагуудыг хянах, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах арга замыг сонгох, технологийн зохистой горимыг тогтоох, технологийн балансыг тооцоолох, туршилт судалгааны үр дүнд дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM615
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM614
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM506
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ХБТ
Индекс: CHTE303
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн үйлдвэрлэлийн механик, гидромеханик, дулааны болон бодис шилжих процессуудын физик-химийн онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана

Зорилго

Химийн үйлдвэрлэлийн механик, гидромеханик, дулааны болон бодис шилжих процессууд, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, онолын үндсийг тодорхойлсоноор тухайн нэг технологийн процессд хэрэглэгдэх оновчтой процесс, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: EDUC600
Багц цаг: 3

Товч агуулга

Боловсролыг нийгмийн үзэгдэл болохын хувьд судлан, түүний үүсэл, хөгжлийн түүх, хөгжлийн хандлагын талаар мэдлэг эзэмшин боловсролын тогтолцоо, түүний шинэчлэл, боловсролын бодлого, үйл ажиллагааны чанарын талаар дүн шинжилгээ хийж сурахад чиглэнэ.

Зорилго

Боловсрол судлалын үүсэл, хөгжил, хандлага. Боловсрол судлалын судлах зүйл. Зорилт, үндсэн категори. Боловсрол судлал. Шинжлэх ухааны салбарууд. Боловсрол түүний мөн чанар. Зорилго, агуулга. Боловсролын тогтолцоо. Түүний уламжлал, шинэчлэл. Боловсролын хүртээмж чанар.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LEAR704
Багц цаг: 2

Товч агуулга

Танин мэдэхүй, түүний хэлбэр, хөгжил. Шинжлэх ухааны үүсэл хөгжил. Шинжлэх уханы арга аргачлал, шинжлэх ухааны танин мэдэхүйн түвшин. Шинжлэх ухааны судалгаа, судалгааны төрөл Шинжлэх ухааны судалгааны төлөвлөлт. Байгалийн шинжлэх ухааны судалгааны онцлог, ажиглах, таамаглах, сорил туршилт гүйцэтгэх, таамаглал дэвшүүлэх, таамаглалыг шалгах, үр дүнг боловсруулах, хэлэлцэх үндсэн арга, зарчим. Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, мэдээлэх: • Байгалийн шинжлэх ухааны судалгааны үр дүнгээр өгүүлэл нийтлүүлэх, түүнд тавигдах шаардлага. • Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, түүнд тавигдах шаардлага • Судалгааны тайлан, түүнд тавигдах шаардлага, бүтэц

Зорилго

шинжлэх ухааны судалгааны үндсэн арга зүй, судалгааны төрөлүүд тэдгээрийн онол арга зүйн үндэстэй танилцсаны үндсэн дээр тодорхой зорилго дэвшүүлэн судалгаа явуулах, ажиглалт таамаглал дэвшүүлэх, баримт мэдээлэл цуглуулан боловсруулах, сорил туршилт тавих, түүний үр дүнг боловруулан цэгцлэх, дүгнэх, мэдээлэх арга барил, зарчтуудтай танилцан тодорхой жишээн дээр ажиллах

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: NSCI601
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM603
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHEM703
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар