МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: EENG202
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан цэнэг, цахилгаан дохио, цахилгаан хэлхээ, Омын хууль ба Кирхгофын хууль. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схемүүд. p ба n-төрлийн хагас дамжуулагчид. Диод түүнийг хэрэглэх, төрөл. Биполяр транзистор, түүний хэрэглээ. Оронгийн транзистор ба хэрэглээ. Дохионы генератор. Тоон техникийн үндэс: Булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик элементүүд. Комбинацын логик схемүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик схемүүд: триггер, тоолуур, регистр

Зорилго

Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг ойлгож мэднэ. Үндсэн хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь бие даан тодорхойлох арга барилд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN412
Багц цаг: 3

Товч агуулга

Хэмжилтийн стандартууд, системийн алдаа, нийт алдаа, тохиолдлын алдаа, статистик анализ, алдааг багасгах, Үйлдвэрлэлийн хэмжих багажийн статистик анализ, үйлдвэрийн хэмжих багажийн анализын тодорхой жишээ, Тогтмол гүйдлийн хэмжих багажууд, Ауртоны шунт, тогтмол гүйдлийн амперметр, тогмол гүйдлийн вольтметр, вольтметр ачааллахад гарах өөрчлөлт, амперметр оруулахад гарах өөрчлөлт, омметр, олон хязгаарт омметр, мультиметр, тогтмол гүйдлийн хэмжих багажийн калибровка хийх, мультиметрийн хэрэглээ. Хувьсах гүйдлийн хэмжих багаж, хагас үеийн шулуутгагч бүхий багажууд, бүтэн үеийн шулуутгагч бүхий багаж, электродинамик багажууд, цахилгаан соронзон багажууд, термохос, харьцуулах хүчдэл, электрон тоон хэмжих багаж, дифферанциал өсгөгч, аналог тоон хувиргуур, электроник омметр , функцын генератор, импульсийн генератор, растр генератор, осцилоскопоор хиих хэмжилтүүд, өндөр эсэргүүцэлтэй тэмтрүүл, сенсорууд түүний ангилал, эсэргүүцэл байршлын сенсор, даралтын, багтаамжийн, индукцын, пьезоцахилгаан, температурын, фотоцахилгаан сенсорууд, бусад сенсорууд

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь электрон хэмжилтийн багажууд, электрон хэмжилттэй танилцах, электроник ашигласан хэмжих багажууд түүний гол элементүүдийг гүнзгийрүүлэн судлах зорилготой. Инженерийн шугам зураг, олон улсын стандартын тэмдэг тэмдэглэгээ, схем уншиж сурах, комьпютерийн Solidwork, Autocad зэрэг програм дээр инженерийн зураг зурж тэмдэглэгээ хийж сурна

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS216
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан цэнэгийн физик үндэс, цахилгаан дохионы тархалтын физик зарчим, цахилгаан хэлхээний физик суурь ойлголтууд, хагас дамжуулагч материалуудын физик үндэс, энергийн бүсийн онол, электрон ба нүхний шилжилт, дрейф ба диффуз үзэгдэл, диод ба транзисторын физик ажиллагаа, үйлдлийн өсгөгч, дижитал электроникийн физик үндэс, оптоэлектроникийн зарчим, лабораторийн физик туршилтууд.

Зорилго

Энэхүү хичээлээр электроникийн төхөөрөмжүүдийн физик зарчмыг судалж, хагас дамжуулагчийн физик үндэс, квант механикийн хэрэглээ, электроникийн физик процессуудыг гүнзгийрүүлэн ойлгоход зориулагдсан. Цахим төхөөрөмжийн физик шинж чанар, материалын онцлогийг онолын түвшинд судалж, физик судалгаа хийх чадварыг хөгжүүлнэ. Инженерчлэлийн электроникийн хичээлээс ялгаатай нь электроникийн физик үзэгдлийн суурь зарчим, процессуудыг онолын нарийвчлалтайгаар эзэмших боломж олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO410
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN415
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN212
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан соронзон орон дахь хадгалагдах хууль, Потенциал ба орон, Цахилгаан соронзон долгион ба түүний янз бүрийн орчин дахь тархалт, Цахилгаан соронзон долгионы цацаргалт ба антенны үндэс, Электродинамик ба харьцангуйн тусгай онол.

Зорилго

Энэ хичээлээр Максвеллийн тэгшитгэл бичигдсэний дараагаар түүний урьдчилан таамаглаж улмаар туршилтаар нотлогдсон цахилгаансоронзон долгионтой холбоотой сэдвүүдыг физик үндэслэлтэй, Максвеллийн дифференциал тэгшитгэлд тулгуурлан инженерийн хэрэглэгээтэй хослуулан судлана. Энэ хичээлд математикийг уламжлалт маягаар зөвхөн загварчлал, тоо бодлого, лимит дээр тулгуурласан биш, төгсгөлгүй бага тоонд тулгуурласан байгалийн хууль зүйг бичдэг цорийн ганц хэл гэдэг хандлагаар хэрэглэж цахилгаан соронзонгийн хуулиудын математик бичилт нь цээжлэх ёстой дагалдах томъёо биш харин хуулиудын цорын ганц илэрхийлэл болохыг заана. Цахилгаан соронзон оронгийн хууль зүй тогтолыг бичсэн Максвеллийн тэгшитгэл хэдийгээр 150 гаран жилийн өмнө бичигдэж шалгарсан төгс зүйл боловч түүнийг тайлбарлах ойлгох хандлага нь үргэлж өөрчлөгдөж ирсэн, амьд үйл явц болохыг харуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: EENG201
Багц цаг: 3

Товч агуулга

Вектор анализ, Цахилгаан орон, Потенциал, Бодисын цахилгаан шинж чанар, Соронзон орон, Бодисын соронзон шинж чанар, Максвеллийн тэгшитгэл, Цахилгаан хэлхээ

Зорилго

Энэ хичээл нь цахилгаан соронзон оронгийн физик үндэслэлтэй, математик хэлээр бичигдсэн онолыг инженерийн хэрэглэгээтэй хослуулан эзэмшүүлнэ. Энэ хичээлд математикийг зөвхөн загварчлал, тоо бодлого биш байгалийн хууль зүйг бичдэг цорийн ганц хэл гэдэг хандлагаар хэрэглэнэ. Уламжлалт физикийн цахилгаан соронзон хичээлийн адил үндсэн сэдвүүдийг салган, судалж нээсэн түүхэн он дарааллаар биш, нэгдмэл нэг Максвеллийн тэгшитгэлийн тухайн тохиолдолууд болох талаас нь логик нэгдэлтэй заана. Мөн уламжлалт цахилгаан соронзонгийн сурах бичигт түүхэн явцад үлдэж хоцорсон буруу хандлага, ойлголт, нэршлийг тайлбарлан залруулна. Цахилгаан соронзон оронгийн хууль зүй тогтолыг бичсэн Максвеллийн тэгшитгэл хэдийгээр 150 гаран жилийн өмнө бичигдэж шалгарсан зүйл боловч түүнийг тайлбарлах, ойлгох хандлага үргэлж өөрчлөгдөж ирсэн болохыг таниулна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар