МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS703
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS396
Багц цаг: 2

Товч агуулга

Цогц чадамжинд суурилсан стандарт, 4 цогц чадамж, агуулгын шурган загвар,физикийн хичээл дэх туршилт, физикийн туршилтын физик дидактикийн онолын үндэс, туршилтын үүрэг зориулалт, туршилтын ангилал, туршилттай хичээлд өгөх зөвлөмж, байгалийн ухаанч хэмжилт, ажиглалт, харьцуулалт, аналоги, загварчлал зэрэг аргууд, тодорхой сэдэв дээр буулгах дадлага ажилууд № Сэдэв ба агуулга Бие дааж гүйцэтгэх үйл ажиллагааны алхмууд 1-2 Физик туршилтын үүрэг, ач холбогдол Хэлэлцэх, дүгнэлт гаргах, мэдээлэлтэй танилцах 3-4 Уламжлалт лабораторийн ажлын зааварт анализ хийх Бүлгээр ажиллана. Тодорхой лабораторийн ажил дээр багшийн өгсөн удирдамжийн дагуу ажиллаж үр дүнг нийтэд танилцуулан хэлэлцэх 5-6 Туршилтын ажилд тавих дидактик шаардлага, зарчим хэлэлцэх 7-8 Мэдлэг бүтээхэд ашиглах туршилтын ажлыг сонгон авах, шинэ зарчмаар ажлын хуудас боловсруулах багаар ажиллах, хэлэлцэх, уламжлалт аргаас ялгаатай арга зүйг боловсруулахыг оролдох 9-10 Туршилт ажлыг боловсронгуй болгож сайжруулах, хичээлд бэлтгэх багаар ажиллах, хэлэлцэх, саналаа дэвшүүлэх 11-12 Туршилтын хичээлээр Scientific Literacy эзэмшүүлэх Мэдээлэлтэй ажиллах 13-14 Туршилтын үед сурагчдаас гарч болзошгүй хариу үйлдэл, түүнийг хичээлд тооцох туршилтын ажилтай танилцах, хариу үйлдлийг хэрхэн шийдэх талаар хэлэлцэх 15-16 Туршилтын ажлын үйлийн алхмуудыг ялгах Тодорхой туршилт ажил дээр явуулах алхам дэс дарааг нарийвчлан боловсруулна. Явцын шалгалт №1 17-18 Боловсруулсан алхмын дагуу туршилт хийх Бусад багийн боловсруулсан ажлыг гүйцэтгэнэ. Хэлэлцэнэ. Сайжруулна. 19-20 Үйлийн алхам бүрийг нарийвчлан судлах, үйлдлүүдийг ялгах Дидактик анализ хийх 21-22 Мультимедиа хэрэгслийг хичээлд хэрэглэхэд анхаарах зүйл Эерэг сөрөг талыг ялган харуулах 23-24 Байгалийн үзэгдлээс физик үзэгдлийг ялгах 1. аянга цахих 2. цас бороо орох 3. биеийг халаах гэх мэт Тодорхой жишээтэй танилцах 25-26 Шинжлэх ухааны түүхэн туршилтуудыг хичээлд хэрэглэх Видео бичлэг үзэх 27-28 Interactive program –аар механик хөдөлгөөнийг загварчлах Програмтай танилцах 29-30 Интерактив програмаар хийх туршилтын дидактик алхмыг боловсруулах Дидактик боловсруулалт хийх 31-32 Явцын шалгалт: Тайлан хамгаалах

Зорилго

Физик туршилтын үндсэн арга зүй, ангилал, үүрэг зориулалт, туршилт явуулах үйлийн алхам тэдгээрийн дидактик онол арга зүйн үндэстэй танилцсаны үндсэн дээр тодорхой зорилго дэвшүүлэн туршилт судалгаа төлөвлөх, явуулах, үр дүнг боловсруулан цэгцлэх, дүгнэх, мэдээлэх арга барил зарчмуудтай танилцаж, ЕБС-ийн физикийн хичээл дээр туршилт тавих хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээлийн сантай болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED602
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээлээр монголд физик сургалт явагдаж ирсэн түүхийг судална. Физикийн стандарт, хөтөлбөрийн судалгаа хийнэ. физик дидактикийн онолын судалгааны өгүүллүүд судална. Физик дидактикийн судалгааны даалгавар боловсруулах арга эзэмшинэ.

Зорилго

Байгалийн ухааны дидактикийн онол, арга зүйтэй танилцаж, киррикюлимийн онол, хөгжлийн түүхийн талаар мэдлэгтэй болно. Физикийн хичээлийн янз бүрийн үе шатад дидактикийн мэдлэгээ үр ашигтай хэрэглэх, хичээлийн судалгаа явуулах аргыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS101
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлах зүйл, судалгааны арга, Физикийн судалгааны салбарууд ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Физикийн салбарууд, Физик ойлголт ба хэмжигдэхүүн, Вектор ба скаляр хэмжигдэхүүн, Хэмжилт ба харьцуулалт, хэмжигдэхүүний нэгж, хэмжээс, Нэгжийн системүүд, Координатын систем, Тооллын систем, Хөдөлгөөн, хөдөлгөөний төрлүүд, хөдөлгөөний хуулиуд, Харилцан үйлчлэл, хүч, хүчний төрлүүд, Галилейн харьцангуйн зарчим, инерцийн хүч, Ажил, чадал, Энерги, Импульс, хадгалагдах хуулиуд, мөргөлдөөн, Эргэлдэх хөдөлгөөн, инерцийн момент, хүчний момент, импульсийн момент, Таталцлын хууль, Бодисын төлөв, төлөвийн шинж чанар, төлөвийн параметрүүүд, Бодисын бүтэц, молекул кинетик онолын үндэслэлүүд, Хатуу биеийн деформац, Хий,шингэний шинж чанар, Нягт ба ба даралт, Хий ба шингэний өргөх хүч, Хий шингэн дэх хөдөлгөөн, Дулааны физик, Дулааны процесс, Термодинамикийн хуулиуд, Хэлбэлзэл ба долгион, Дуу, Цахилгаан орон ба хүч, цахилгаан орны энерги, багтаамж, Гүйдэл ба эсэргүүцэл, Тогтмол гүйдлийн хэлхээ, Омын хуулийн хэлбэрүүд, Дамжууллын электрон онол, Соронзон орон, Индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, Геометр оптикийн хуулиуд, Гэрэл ойх ба хугарах, Толь ба линз, Призм, гэрлийн дисперс, Интерференц, дифракц, туйлшрал, гэрлийн сарнил, Оптик багаж, гэрлийн хурд, Эйнштейны харьцангуйн зарчим, Масс энергийн холбоо, Абсолют хар биеийн цацаргалт, Фотоэффект, Гэрлийн хоёрдмол шинж чанар, Тодорхойгүйн зарчим, Атомын загвар, Атомын спектр, Борын онол, Устөрөгчийн атом, Атомын цацаргалт, сектр, Лазер, Цөмийн бүтэц, шинж чанар, холбоосын энерги, Радиоидэвхит чанар, Цөмийн урвал, хэрэглээ, Цөмийн задрах ба нэгдэх урвал, Эгэл бөөмс ба үндсэн харилцан үйлчлэлүүд.

Зорилго

Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээг тогтооход болон байгалийн шинжлэлийн бусад салбарууд, хавсарга судлал, инженерийн мэргэжилд өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судалж эзэмшихэд зориулагдсан.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS313
Багц цаг: 3

Товч агуулга

Бид энэ хичээлээр статистик физик, термодинамикийн хамтад нь системтэйгээр ойлгуулахыг болно. Энхүү хичээл нь дараах агуулга багтана: статистик физикийн үндсэн зарчмууд, Лиувиллын теорем, статистик матриц, энтропи өсөх хууль, үндсэн термодинамик хэмжигдэхүүнүүд, тэнцвэрийн нөхцөл, каноник түгэлтүүд, Больцманы идеал хий, Ферми ба Бозе хий, түүний хэрэглээ, идеал бус систем, фазын тэнцвэр, уусмал, химийн урвал, флуктацийн онол, Гаусс ба Пуассоны түгэлт, тэнцвэрт бус статистикийн механик гэх мэт.

Зорилго

Энэ хүү хичээлээр термодинамикийн хуулиуд, аргуудыг эзэмшиж, хэрэглэж сурах, статистик механикийн зарчмыг мэдэж, түгэлтүүдийг хэрэглэж сурах, идеал системийн дулааны шинжийг бүрэн тооцдог болох, флуктаци үнэлдэг болох тэнцвэрт бус процессыг үндсэн тэгшитгэлүүдийг танилцах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS601
Багц цаг: 3

Товч агуулга

Релятив тэгш хэм Клейн, Гордан нарын тэгшитгэл Диракийн тэгшитгэл, спинор Тэгш хэм Дахин квантчилал Квант статистикийн үндэс Атомын бүтэц Молекулын бүтэц Замын интеграл Квант мэдээлэл зүйн үндэс Задгай квант систем

Зорилго

Ахисан түвшний квант механик хичээлийн зорилго нь оюутнуудад квант физикийн ахисан түвшний онолыг ойлгуулж, судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх суурийг бэлдэх явдал юм. Энэ хичээлээр заагдах агуулга нь орчин үеийн физикийн онолын суурь үндсийг агуулсан учир оюутнуудад зайлшгүй хэрэгцээтэй ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS303
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар