МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN303
Багц цаг: 3

Товч агуулга

Удирдлагын бүртгэл хичээл нь 1-рт ерөнхий ойлголт, 2-рт удирдлагын төлөвлөлт ба хяналт, 3-рт удирдлагын шийдвэр гаргалт гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт удирдлагын бүртгэлийн тухай ойлголт, дотоод тайлагналын зорилгоорх зардлын ангилал, зардлын төлөв хамаарлын шинжилгээ гэсэн сэдвүүд хамаарагдана. Хоёрдугаар хэсэгт удирдлагын төлөвлөлт хяналтын зорилгоор дотоод тайлагналыг хэрхэн хийх тухай, тухайлбал, хувьсах зардлаар өртөг тооцох систем, стандарт өртгийн систем зэрэг сэдэв хамаарагдана. Тэрчлэн, зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлын шинжилгээ, мастер төсөв боловсруулалт, уян хатан төсөвлөлт зэрэг төлөвлөлтийн зорилгоорх, хариуцлагын бүртгэл тайлагнал, баланслагдсан үнэлгээний хуудас, төвлөрсөн бус хяналт зэрэг хяналтын зорилгоорх сэдэв багтана. Гуравдугаар хэсэгт удирдлагын шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг хэрхэн боловсруулах талаар судлах бөгөөд богино ба урт хугацааны шийдвэр гаргалт гэсэн хэсгээс бүрдэнэ.

Зорилго

• Удирдлагын бүртгэлийн үндсэн ойлголт, байгууллагын дотоод мэдээлэл хэрэглэгчдэд эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахад нь шаардлагатай бүртгэлийн мэдээллийг боловсруулах болон тайлагнахтай холбоотой аргазүйг энэхүү хичээлээр судална.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN309
Багц цаг: 3

Товч агуулга

• Энэхүү хичээлээр татварын бүртгэлийн зорилго, үндсэн ойлголтууд болон татварын ерөнхий ба тусгайлсан хуулиудын агуулгыг судалж, албан татваруудыг тооцоолох, төлөх, тайлагнах арга зүй, санхүү болон татварын тайлангийн зорилгоос үүсэх байнгын ба түр зөрүүг НББОУС-ын дагуу бүртгэх арга зүйг судлана. Мөн Монгол улсын төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн багцхуулиудын хүрээнд татвар ногдох болон ногдуулах зүйлсүүдийг тодорхойлох, тооцоолох, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах,бүртгэх арга зүйг судлах болонтатвараа төлөх үүргээ хэрэгжүүлэх дадлыг эзэмшинэ.

Зорилго

Манай улсын татвар, түүний багц хуулийн агуулга, үзэл баримтлал, татварыг нягтлан бодох бүртгэлд тусгах арга зүйг судалж мэдсэнээр аж ахуйн нэгж, байгууллагын төлөх татвар, шимтгэлийг тооцож, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Мөн татварын үндсэн ойлголт, хуулийн мэдлэг эзэмшсэнээр татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангах, татварын харилцааг төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN611
Багц цаг: 3

Товч агуулга

Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлэн толилуулах, нэмэлт тодруулга бэлтгэх үзэл баримтлал болон санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг бизнесийн үйл ажиллагааны талаар найдвартай, үнэн зөв мэдээллээр хангах зорилгыг биелүүлэхэд санхүүгийн тайлангийн толилуулга, тодруулгад тавигдах шаардлагыг судлана. Үүнд: аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж, тууштай мөрдөх зайлшгүй шаардлага, бизнесийн үйл ажиллагааг сегментээр тайлагнах, тайлангийн дараах үйл явдлын толилуулга, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тодруулга, орлогын татвар, нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн тооцоолол, бизнесийн нэгдлийн болон үндэстэн дамнасан корпорацийн санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэх, толилуулах асуудлуудыг авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь бизнесийн олон талт үйл ажиллагааны талаар бие даасан аж ахуйн нэгжийн болон бизнесийн нэгдлийн санхүүгийн тайлангийн мэдээллүүдийг бэлтгэх, толилуулах, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар нэмэлт тодруулга хийх талаар олон улсын стандартын үзэл баримтлал, шаардлагуудыг суралцагчдад таньж мэдүүлэх, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулах чадвар эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN403
Багц цаг: 3

Товч агуулга

Худалдаа, Нийтийн хоол, Зочлох үйлчилгээ, Барилга, Тээвэр, Хөдөө аж ахуйн салбаруудын нягтлан бодох бүртгэлийн онцлог, тэдгээрт гарахзардал, өртгийн тооцооны асуудлыг судална. Худалдааны байгууллагын бараа материалын өртөг тооцолт, салбар хоорондын бараа материалын тооцоо, бараа материалын тайлагналын талаар ойлголтууд, нийтийн хоолны салбарын бүтээгдэхүүний өртөг бүрдэлт, үнэ зохиолт, тайлагнал, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын үнэ зохиолт, өртөг тооцолт, үр ашгийн тооцооллыг хийж сурна.Барилгын салбарын гэрээ, түүнийг үндэслэн орлого хүлээн зөвшөөрөх, барилгын өртөг тооцох арга зүйг үзнэ. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдийн өртөг тооцолт, биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тооцох арга зүйг судална.

Зорилго

Худалдаа, нийтийн хоол, зочлох үйлчилгээ, барилга, тээвэр, хөдөө аж ахуйн салбарзэрэг нягтлан бодох бүртгэл, тайлагнал нь зарим талаараа ялгаатай байдаг бизнесийн байгууллагуудыннягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын онцлогийг судлах зорилготой. Мөн эдгээр салбарууд дахь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тавигдах шаардлага, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцолтод анхаарах зүйлс, салбар тус бүрийн санхүүгийн тайлангбэлтгэх зарчмыг таньж мэдэх ба өртөг, зардлын мэдээлэл, санхүүгийн мэдээллүүд дээр үндэслэн удирдлагын оновчтой шийдвэр гаргах мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN313
Багц цаг: 3

Товч агуулга

Аливаа аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны явцад гарах зардлын мөн чанар, ангилал, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарах зардлыг хуримтлуулан бүртгэж түгээмэл хэрэглэгддэг аргуудаар өртөг тооцох арга зүйг судлахаас гадна өртөг зардлын мэдээллээр удирдлагыг хангах талаарх мэдлэг боловсрол олгох асуудлыг авч үзнэ. Мөн удирдлагын хяналтын агуулга, дотоод мэдээллийн сүлжээний тухай болон мөнгөн урсгалыг үнэлж удирдлагын шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагааг төсөвлөх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд “Зардал-удирдлагын бүртгэл” хичээлийн зорилго нь бакалаврын сургалтын төлөвлөгөөний минимумыг хангаж оюутнуудад санхүүгийн бүртгэл хөтлөхөд болон удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай өртөг зардлын талаарх мэдээллийг боловсруулах, тайлагнах, шийдвэр гаргалтанд ашиглах суурь мэдлэгийг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN716
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн болон татварын бүртгэлийн зорилго, орлогын албан татварын нөлөөллийг бүртгэх үндсэн ойлголтууд, татвар ногдуулалт болон албан татварууд, нийгмийн даатгалын онол, үзэл баримтлал, түүнийг тооцоолох, төлөх, тайлагнах арга зүйн хувьд үүсдэг асуудлын талаар мэдлэг олх, түүнийг бүртгэх, тайлагнах чадвар эзэмшихэд оршино. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшиж буй хэн бүхэнд татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргээ хэрэгжүүлэх талаарх мэдлэг авах, түүнийг бүртгэх, тайлагнах чадвараа хөгжүүлэх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад туслах мэргэжилтний зайлшгүй эзэмших зүйл юм.

Зорилго

НББ болон татварын бүртгэлийн зорилго, түүнийг практикт хэрэгжүүлэх мэдлэгтэй болох, үүсч буй асуудлыг онол, практикийн нэгдэлд шийдвэрлэх боломжит хувилбар гаргах, дүгнэлт өгөх, танилцуулах чадамж эзэмшинэ. НББ, Татварын зорилго бүхий тайлагнал, орлогын албан татварын нөлөөллийн бүртгэл, зохицуулалтыг, олон улсын болон Монгол улсын татварын бүртгэлийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны онол болон практик нэгдэлд судлах, бүртгэх, тайлагнах арга зүйн мэдлэг олгоход зорилго нь оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар