МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN110
Багц цаг: 3

Товч агуулга

Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.

Зорилго

Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь: Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог. Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг. Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг. Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN321
Багц цаг: 3

Товч агуулга

Банкны зээлийн зохион байгуулалт,зээл олгох зарчим, зээлийн бодлого, зээлийн нөхцөл, зээлийн төрлүүд, банкны зээлийн шинжилгээний арга аргачлал, зээлийн эрсдэлийн удирдлагын онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Харилцагчийн зээлжих чадвар, түүнийг шинжлэх, харилцагчийг дэмжих зээлийн бодлого, нөхцөл, зээлийн харилцааг зохицуулах гэрээ, зээлийн гэрээний биелэлтийг хянах, зээлийн хүү түүнд нөлөөлөх хүчин зүйл, зээл эрсдэлийг үнэлэх аргын талаар судална

Зорилго

Банкны зээлийн шинжилгээний арга аргачлал, банкны зээлийн багцад шинжилгээ хийх, зээлийн эрсдэлийн удирдлагын онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд оршино.Уг хичээлээр оюутны олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар нь банкны харилцагчийн зээлжих чадварт шинжилгээ хийж сурах

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN315
Багц цаг: 3

Товч агуулга

Банкны удирдлага, зохин байгуулалтын үндэс, банкны өөрийн хөрөнгийн бүрэлдэхүүн, өөрийн хөрөнгийг хэмжих, хүрэлцээг тооцох аргачлал. Банкны хөрвөх чадвар, түүний үнэлгээний үзүүлэлтүүд. Банкны зээл, зээлийн төрөл, ангилал, банкны төрөл, ангилал, бүтээгдэхүүн үйлчилгээ, банкны активууд, түүний бүтэц, актив байршуулахад баримтлах бодлого, аргууд, активын диверсификаци, активын чанарын ойлголт, чанарын ангилал, үнэлгээ. Банкны төлбөр тооцооны систем, банкны хөрөнгийн эх үүсвэрүүд, татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн. Хадгаламж, харилцах, зээлээр татах хөрөнгө, түүнд баримтлах бодлого, эх үүсвэрийн үнэ бодлого, зээлжүүлэх аргууд, зээлийн хүү, банкны активт үнэт цаас байршуулах шаардлага, үнэт цаасны төрөл, ангилал, үнэт цаасны хямдруулалт тооцох аргачлал, Бэлэн бус төлбөр тооцооны систем. Валютын спот, форвард, своп, опшин арилжаанууд, тэдгээрийн үнэ ханшийг тооцох арга зүй. Корреспондент банкны харилцаа. Банкны үйлчилгээ, түүний нэр төрөл, уламжлалт бус шинэлэг үйлчилгээнүүд. Банкны зуучлал, үйлчилгээний (факторинг, форфейтинг, лизинг, траст болон үл хөдлөх хөрөнгийн талаарх үйлчилгээ, үнэт металлын үйл ажиллагаа, карт, телефон банк, электрон банк, интернэт банк, АТМ-н үйлчилгээ, эскроу данс гэх мэт) нэр төрлүүд тэдгээрийн мөн чанарын талаар судална.

Зорилго

“Банкны менежмент” хичээлийн зорилго нь арилжааны банкны зохион байгуулалтын үндэс, банкны бүтээгдэхүүн үйчилгээний төрөл, хэлбэр,банкны хөрөнгf оруулалтын ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдээр эрсдэлээс хамгаалах аргууд, зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлэх, банкны тогтвортой найдвартай байдлыг хангах аргууд, банкны хөрөнгө түүний эх үүсвэрийг удирдахад шаардлагатай онол арга зүйн мэдлэг оюутанд эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр оюутны олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар нь санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж сурах.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар