МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT315
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт тэдгээрийг боловсруулах аргачлал, хүний нөөцийн менежментийн суурь шинжилгээ болох ажлын байрны шинжилгээг хэрхэн хийх болон тодорхойлолтыг боловсруулах, бичих болон хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл явц, арга зүйг багтаана.

Зорилго

Зах зээлийн нэн эрэлттэй хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх зорилгыг хангахын тулд энэ мэргэжлийн ангийн оюутнуудад хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, ажлын байрны шинжилгээ хийх, тодорхойлолтыг үнэн зөв бичиж сурах, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, танин мэдэх, сонгон шалгаруулах, байршуулах процессийн орчин үеийн арга зүйг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT310
Багц цаг: 3

Товч агуулга

Боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежментийн ялгаа, орчин үеийн хүний нөөцийн менежментийн ойлголтууд хийгээд үндсэн чиг үүрэг болох хүний нөөциийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонголт, хүний нөөцөд үзүүлэх дэмжлэг туслалцаа, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааны зарим ойлголтууд багтана.

Зорилго

Орчин үеийн хүний нөөцийн менежментийн ерөнхий ойлголт, шинэ хандлагыг судлахын зэрэгцээ Хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүд, боловсруулах баримт бичгүүдийн талаарх үндсэн ойлголтуудыг онолын хүрээнд судалж, практик дадал эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT425
Багц цаг: 3

Товч агуулга

"Байгууллагын сайжруулалтын төлөө Талант менежментийн хөтөлбөрийг бий болгох нь" хэсэгт талант менежментийн үндсэн ойлголт, зарчмууд, ажиллах хүчний төлөвлөлт, өрсөлдөх чадварын үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээ, амжилтын болон карьер төлөвлөлт зэрэг ойлголтуудыг багтаан үзнэ. "Талант менежментийн процессыг удирдахад коуч, сургалт ба хөгжлийн хандлагууд" хэсэгт манлайлал, коуч, сургалт ба хөгжлийг талант менежменттэй холбох ойлголттой болно. Мөн түүнчлэн талантыг хадгалах хэрэгсэлд санхүүгийн шагнал урамшууллыг ашиглах, байгууллагын соёлыг удирдахад Талант менежментийн процессыг ашиглах, талант менежментийн мэдээллийн системийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг багтаана.

Зорилго

Өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлийн орчинд өндөр ур чадвартай, мэргэшсэн ажилтнуудаа тогтоон барих, хөгжүүлэх, гаднаас чадварлаг хүмүүсийг татах, удирдах арга барилын талаар онол болоод практикийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT101
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.

Зорилго

Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар