Бидний тухай
Багш ажилтан
Цэнгэг усны нөөцийн захиран зарцуулалт, менежментийн асуудал дэлхийн бодлого тодорхойлогчдийн анхаарлыг татаж байна. НҮБ-ын зүгээс олон улсын өмнө тулгарч буй усгны ашиглалт, хүртээмжтэй холбоотой асуудлыг хүмүүнлэгийн үүднээс авч үздэг. Харин олон улсын эрх зүйн үүднээс орон бүр хил дамнасан уснаас ижил тэнцүү, шударга хүртэх асуудлыг олон улсын гэрээ хэлэлцээрээр тохирдог. Харин нийгмийн ухааны салбарын судлаачид даян дэлхийд ховордож буй нөөц баялаг болох цэвэр усны менежментийг илүү сайн судлахыг эрмэлзэж байна. Тус төслийн зүгээс хил дамнасан гол ус нуурын менежмент болон төлөвлөлтийг тойрсон улс төрийн асуудлыг этнографийн судалгааны арга зүй ашиглан судлах юм. Гол нь нөөцийн уулзах хил хязгаар дээр улс бүрийн үндэсний эрх ашиг тулан давхцаж, усны нөөцийн талаар маргаан гардаг тул ихээхэн чухал юм. Иймэрхүү зөрчил үүсгэж буй бодит жишээ болох Сэлэнгэ мөрнийн менемжментийн асуудлыг бид судлах юм. Монгол улсын хойд хилээр эх аван урсаж, ОХУ-ын Байгал нуурт цутгаж буй уг гол дээр Хятадын эдийн засгийн болон улс төрийн сонирхол давхцаж байгаа юм. Хил дамнасан гол нуурууд дээр хэрэглэж буй олон талт олон улсын гэрээ хэлэлцээрийг даван Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчний хамааралтай байдлыг аюулгүй болгохоор Монгол улс ажиллаж байна. Харин ОХУ-ын зүгээс Байгал нуурын соёлын болон биологийн хосгүй тогтоцыг хамгаалахын төлөө зүтгэж байна. Хятад улсын зүгээс нутгийнхаа баруун хойд болон төв хэсгийн хуурай газар нутгийг Дотоод Азиас ус татах байдлаар шийдэж эдийн засгийн өсөлт бий болгох гэж зорьж байна.
Recent years have seen increased global policy concern with the management and governance of fresh-water resources. From a humanitarian perspective, the United Nations aims to tackle global challenges associated with water access. From the perspective of international law, a growing body of multilateral agreements aims to ensure countries have fair access to trans-border rivers. Against these backgrounds, the social sciences pay increasing attention to fresh water as a scarce global resource requiring careful management. We use ethnographic methods to explore the politics of managing, and planning the management of, trans-border rivers on water resource frontiers. Such frontiers are critically important as they are sites where different national interests collide over the management of often contested water resources. The river Selenga (Mongolian: Сэлэнгэ мөрөн; Russian: река Селенга; Chinese: 色楞格河), whose management we study, provides an exemplary case study of such collisions. Running from northern Mongolia into Russia’s Lake Baikal, the Selenga is also the object of extensive Chinese economic and political interest. Unhindered by multilateral legal agreements of the sort that govern other trans-border rivers, Mongolia strives for energy security by proposing hydroelectricity plants on tributaries of the Selenga. Russia aims to preserve the unique ecology and cultural significance of Lake Baikal by protecting its water inflow from the Selenga. And China seeks to fuel economic growth in its arid northwest and central agricultural provinces through plans of water-abstraction from Inner Asia.
Түлхүүр үгс:Бүх нийтээр эзэмших монгол хэлний хэрэглээний суурь дүрмийг томьёолон багтаасан сурах бичиг, цахим ном, хэрэглэгчийн мэдлэг чадварыг шалгах сорилгыг боловсруулж, нийтийн хүртээл болгоно. Төслийн үр дүнд шинээр бий болгох нээлттэй цахим хуудсанд сурах бичиг, сорилгыг байршуулснаар хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд цахим орчинд зайн сургалтаар эх хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжоор хангагдана. Уг цахим хуудсыг мэргэжлийн зөвлөх тогтмол хөтөлнө.
Бүх нийтээр эзэмших монгол хэлний хэрэглээний суурь дүрмийг томьёолон багтаасан сурах бичиг, цахим ном, хэрэглэгчийн мэдлэг чадварыг шалгах сорилгыг боловсруулж, нийтийн хүртээл болгоно. Төслийн үр дүнд шинээр бий болгох нээлттэй цахим хуудсанд сурах бичиг, сорилгыг байршуулснаар хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд цахим орчинд зайн сургалтаар эх хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжоор хангагдана. Уг цахим хуудсыг мэргэжлийн зөвлөх тогтмол хөтөлнө.